0.94 ИХ НАЯДААР ЦООРОХ ТӨСӨВ
Гүйцэтгэх засаглал “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэх уриатайгаар хүндхэн жилийг үдлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн багийнхныг ирэх онд ч томоохон бэрхшээлүүд хүлээж буйг макро эдийн засгийн таагүй үзүүлэлтүүдээс харж болно. Тухайлбал, 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдлыг бууруулах үүрэг түүний Засгийн газрын гол зорилтын нэг. УИХ-аас төсвийн орлогыг долоон их наяд 13.9 тэрбум, зардлыг нь долоон их наяд 954.4 тэрбум төгрөг байхаар баталсан. Сүүлийн таван жилийн турш хуримтаагдсан төсвийн алдагдал 4.2 их наяд төгрөгг хүрч, эх үүсюр нь улам бүр өндөр зардалтай болов. Энэ оны 0.94 их наяд төгрөгийн алдагдал нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлэх магадлалтай.

Учир нь ирэх оноос эргүүлэн төлөх бондын төлөлт ээлж дараалан хүлээж байна. Мөн цаасан дээрх хэдэн зуун бүтээн байгуулалтын төсөл үүнийг шаардах болсон. Тиймээс аль болох алдагдал багатай төсвийг дараачийн Засгийн газарт уламжлуулах шаардлага тулгарсан. Үр дүнд нь 2018 оны төсвийг нэг ч төгрөгийн алдагдалгүй батлах тооцоог Сангийн сайд Б.Болор танилцуулсан билээ.

ВАЛЮТЫН ОРОХ УРСГАЛ НЭМЭГДЭНЭ
Монгол Улсын нийт орлогын таван төгрөг тутмын нэг нь импортын татвараас хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас орж ирж байгаа татварын орлогоос ихэнх хэсгээ бүрдүүлдэг төсөвтэй. Ийм загвараар тоггвортой эдийн засагтай болж чадахгүйг эдийн засагчид хэлсээр ирсэн. Тиймээс дотоодын боловсруулах үйлдюрлэлийн хөгжлийг энэ онд орхигдуулах учиргүй. Манай уясаас гарч буй уул уурхайн бус бүтээгдэхүүн гэвэл дан ганц түүхий ноос ноолуур, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдаг. Хөдөө аж ахуйн салбарын экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурын үнэ өнгөрсөн онд мөн л уналтгай гарсан. БНХАУ-ын ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн эрэлт буурсан нь үүнд нөлөөлөв. Тэгвэл энэ онд нэг тэрбум ам.долларын махны эскпорт хийх тооцоог Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад буй. Өнгөрсөн онд Монгол Улсын мал сүрэг 56 саяд хүрч, жилийн өмнөөс 7.6 хувь буюу 3.9 мянгаар өссөн. Улмаар 10 сая орчим малыг дотооддоо ашиглана гэж үзэхэд, цаана нь 10 сая гаруй малыг нэмүү өртөг шингээж экспортлох нөөц бий болсон. Тиймээс махны экспортыг эрчимжүүлж, эдийн засгийн эерэг үр дүн авчрахаар төлөвлөж байгаагаа салбарын сайд дуулгасан. Энэ тохиолдолд хөдөө аж аж ахуйн салбарын валютын урсгал өсөх нь гарцаагүй. Дашрамд нь хөдөө аж ахуйн боловсруулах үйлюрийн хүчин чадлаа зузаатгаад амжих аж. Харин манай улсын экспоргын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эдийн захзээлийн төлөв сайнгүй байхыг олон улсын шинжээчид батлах болсон. Одоогийн байдлаар таван жил тасралтгүй унаж буй зэс, алт, нүүрс, газрын тос тэргүүтний үнэ 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үетэй ижил төвшинд хүрээд байна. Ялангуяа зэсийн үнийн хувьд дөрвөн жил дараалан буюу нийт 47 хувиар буурч, дэлхийд 5000 ам.доллар орчимд эргэлдэж байна. Нүүрс, алт, газрын тосны ханш ч үлэмж хэмжээгээр буурсан. Олон улсын судалгааны томоохон байгууллагуудаас гаргасан таамаглалаар 2017 он хүртэл нөхцөл байдал сайжрахгүй гэж дүгнэж байна. Харин өнгөрсөн оны төгсгөлд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэж, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон нь энэ нөхцөлд эерэг боломжолгов. Санхүүжилтийн дүнд жилд дунджаар нэгтэрбум ам.долларын валютын урсгал орж ирнэ, 600 гаруй монгол компани ханган нийлүүлэгчээр ажиллана. Мөн гурван мянган ажлын бий болно гэх мэт эдийн засгийн өсөлт дорвитой нөлөө үзүүлнэ гэдгийг хаа хаана хэлж буй. Ямартай ч татраад байсан гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад эргэн ирэх нь. Гадаадын хөрөнгө оруулалт ийнхүү сэргэснээр улсын валютын албан нөөц өсч, ханш нь тогтворжих магадлалтай. 2014 онд валютын ханш огцом өссөнөөр импортонд суурилсан эдийн засагтай Монгол Улс багагүй хохирол амссан. Тухайлбал, ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлсөн. Импортын
бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр өргөн хэрэшээний барааны үнэ ч өсдөг. Улмаар инфляцыг хөөрөгдөж, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх болсон юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭНЭ

Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” тайландаа бүс нутгийн энэ оны ДНБ-ий өсөлт 6.3 хувийн өсөлтөөс доогуур байна гэж таамаглажээ. Монгол Улсын хувьд Оюутолгой гэх мэт томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт орсноор эдийн засгийн сэргэлтийг нь дэмжинэ гэдгийг тус банкны шинжээчид онцолсон. Тодруулбал Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт энэ оны дунд үеэс эхлэх тул ирэх оны ДНБ-ий өсөлт сэргэж гурван хувьд хүрнэ гэжээ. Түүхий эдийн зах зээлийн идэвхжлээс шалтгаалануул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016-2017 онд буурах төлөвтэй байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь уул, уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд бараа үйлчилгээ нийлүүлдэгбусад салбарын идэвхжлийг дэмжинэ гэдгийг Оюутолгой далд уурхайн гэрээг үзэглэхээс өмнө Дэлхийн банкны ахлах эдийн засагч

Тайхун Ли хэлсэн удаатай. Улмаар эдийн засгийн өсөлт эрчимжих магадлалтай аж. Монголбанкны зүгээс энэ оны эдийн засгийн өсөлтийг 0.4-2.4 гэж таамагласан. Энэ онд дэлхийн эдийн засгийн төлөв байдал төдийлөн сайжрахгүй байх төлөвтэйг Олон улсын валютын сан “Дэлхийн эдийн засгийн тойм”-доо дурдсан. БНХАУ болон хөпкиж буй орнуудын здийн засгийн удаашралаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 2007 оны санхүүгийн хямралаас хойш. хамгийн бага буюу 3.1 хувь орчимд гарав. Тэгвэл энэ онд дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 3.6, хөгжингүй улс орнуудын эдийн засгийн өсөлт 2.2, хөгжиж буй улс орнууцын эдийн засгийн өсөлт 4.5 хувь байхаар таамагаасан байна. Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд гурван хувь байх таамагтай байгаа бол улирсан жилийг хоёр орчим хувийн өсөлттэй төгсгөв. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2010 оноос хойш тав дахь жилдээ дараалан буурч байгаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт буурахад голлон нөлөөлсөн. ОУВС-гаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал, түүхий эдийн ханшийн сулрал, ам.долларын ханшийн өсөлт зэрэг нь хөгжиж буй орнууд (Монгол Улс эго ангилалд багтдаг)-ын эдийн засгийн өсөлтийг цаашид дахин бууруулах эрсдэлтэйг анхааруулж, дотоодын эдийн засгийн худалдан авах чадварыг нэмэщүүлж, эдийн засгийн өсөлтайг дэмжих бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг анхааруулжээ.

ИНФЛЯЦ ТОГТВОРТОЙ БАЙНА
Зорилтот төвшнээсээ долоо дахин доош орсон инфляц энэ оны сүүлч хүртэл буурч, ирэх жил' өсөх төсөөллийг Монголбанкнаас гаргажээ. Тодруулбал, инфляц энэ онд дээд тал 2.4, ирэх жил 6.1-7.1 хувьтай гарахаар төсөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ онд инфляцын дарамт буюу мөнгөн дэвсгэрт үнэгүйдэх дарамт ирэх онд бага байх нь. Ийнхүү инфляцын төсөөллийг өмнөхөөс бууруулахад нэгд, энэ өвөл зуд болно гэсэн хүлээлтээс үүдэлтэйгээр нийлүүлэлт нь нэмэгдсэнээс махны үнэ огцом буурч, ирэх улирлуудад багаар өсөх хүлээлттэй байгаагаас хүнсний барааны үнийн төсөөллийг өмнөхөөс бууруулав. Хоёрт, эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх төсөөлөлтэй харьцуулахад буурсан нь эрэлтийн шалтгаантай инфляцыг, улмаар хүнсний бус инфляцын төсөөллийг бууруулах нөхцөл болжээ. Хөрөнгө оруулалт буурч байгаагаас ажилгүйдлийн түвшин алгуур өсч, цалингийн өсөлт нэмэгдэхгүй гзж Монголбанкны шинжээчид үзсэн байна. Үр дүнд нь дотоодод хөдөлмөрийн зардал нэмэгдэхгүй, эрэлтийн шалтгаантай инфляц буурахаар байгаагаас хүнсний бус инфляц үргэлжлэн саарна гэжээ. Батлагдсан төсөв болон Засгийн газрын одоогийн бодлогоос харахад төрийн зохицуулалтгай болон шатахууны инфляц ирэх онд харьцангуй тогтвортой байх таамаг гарсан. Харин махны нийлүүлэлт өмнөх онуудаас нэмэгдсэнээр ирэх хавар үнэ харьцангуй бага өснө гэх таамагаал дээр үндэслэн хүнсний инфляцыг нам түвшинд тооцоолжээ.

Улмаар ирэх онд хүнсний ба хүнсний бус инфляц суурь үеийн нөлөөгөөр голчлон нэмэгдэх төлөвтэй аж.

 

Б.Мягмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/