Хүүхдийн эрх зөрчсөн цэцэрлэгүүдэд арга хэмжээ авна
2016/01/16
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Нийслэлийн боловсролын газар, аймаг, дүүргийн Боловсрол, соёлын газар, хэлтсийн дарга нарт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнуудхүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Өнгөрөгч оны 12-р сарын 31-ний өдрийн 2/12454 тоот албан бичигт дурдсанаар “...цаашид хүүхдийн эрхэнд халдсан аливаа үйлдэл гарсан тохиолдолд тухайн багш, удирдлагын багшлах эрх болон цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, Боловсрол, соёлын газраас нийт цэцэрлэгүүдэд анхааруулга өгч ажиллах, багш нарт зориулсан сургалт, мэдээлэл хийх талаар ажлын төлөвлөгөөнд тусгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын хурлаас үүрэг болгосон.” гэжээ.
Ингэснээр оны өмнө болон он гарсаар хүүхдийн биед ноцтой гэмтэл учруулсан гэж олныг цочирдуулсан мэдээлэл хуулийн байгууллагын шалгалтаар үнэн мөн нь нотлогдвол дээрх хариуцлагыг хүлээхээр болсон байна.
нялх хүүхэд · 2016/01/16
энэ улсын цэцэрлэгийн багш нар хувийг цэцэрлэгийн багш нар бүгд адилхан эцэг эх нь жоохон шаардлага тавихлаар л эргээд учир мэдэхгүй хүүхдийг нь зодож дарамтлах "" шээж баая "" гэхээр шээлгэж баалгахгүй баасыг нь бариулаад нялх хүүхэд л юм болсон хойно баалгаж шээлгэхгүй байхаар нь өмдөндөө орондоо шээж баана биз дээ ... ингэсэн тохиолдолд зодоод дарамтлаад тоглуулахгүй чилээтэл нь хөдөлгөөнгүй зурагт харуулаад нүдийг нь өвдтөл нь үзүүлээд суулгачихдэг ,, эсвэл хоол ундыг нь нормоорр өгөхгүй хоолыг өгсөн нэртэй аяганы ёроолоор нь өгөөд л уух ч юм өгөхгүйгээр хүүхдийг нь зовоодог гэсэн шүү ???? саданд хүүхдээ салхилуулаад сууж байхад ихэнх эцэг эхчүүд ярьж суудаг ???? тийм учираас маш сайн камержуулаад л энэ гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь барьж авна тэгэхгүй бод нялх хүүхдүүдйиг цэцэрэлэгийн багш асрагч нар нь зовоосоор л байна байх даа? биеэ хамгаалах чадваргүй хүүхдийг элэг барьж эд эрхтэнд нь ямар нэгэн гэмтэл учируулсан л бол шууд л эрүү үүсгэх......