Тагнуулын байгууллага энэ сарын 12-нд улсын хилээр хууль бусаар олон тооны эртний эдлэл авч гарах гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Б нь нөхөр болох БНХАУ-ын иргэн Х-ийн хамтаар Замын-Үүд дэх хилийн боомтоор олон тооны зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц, хүрд зэргийг урд хөрш рүү хууль бусаар гаргах гэж байсан аж. Тэд энэ сарын 10-нд зарим эд зүйлээ Замын-Үүд рүү илгээмжээр явуулсан нь шалгалтаар тогтоогджээ. Улмаар хууль хяналтын байгууллага шуурхай ажилласны үр дүнд дээрх этгээдүүдийг цаг алдалгүй баривчилсан байна.