Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материалыг "Эко-Ноос" ХХК үйлдвэрлэж эхэлжээ. Монгол Улсын Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд тус компани 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний үр дүнд Монголчууд дотооддоо хортон шавжнаас хамгаалагдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн төдийгүй Япон улс руу экспортлох болжээ.

Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн учир чийгтэхгүй,

Тус компанийн "Хаан ноос" нэртэй дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн учир чийгтэхгүй, дулааныг удаан хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй зэрэг давуу талтай юм байна. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг Япончууд хэдийнэ судлан тогтоожээ.