Сүхбаатар аймгийн МСҮТ-д сурдаг 15 настай эмэгтэй Ц, М нар сургуулийн байрнаасаа химийн бодисонд хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Уг мэдээллийн дагуу шалгахад “Натри гидроксид” гэх химийн бодис сургуулиас нь олдсон байна. Энэхүү бодисыг МСҮТ-ийн хоёр хүүхэд химийн багшдаа үзүүлэхээр авч хичээлдээ очсон бөгөөд тоглож байгаад санамсаргүй асгаж, хордсон болох нь тогтоогджээ.

Эл хэргийг тус аймгийн Онцгой байдлын газраас шалгаад химийн бодисын тархалт 1.002 хувь байна хэмээн мэдэгдсэн аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.