БНСУ-ын Чежү арлын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан талаар мэдээлсэн. Тухайн үед мотоциклиор хоёр монгол залуу зорчиж байсан. Ослын улмаас тэдний нэг ослын газар амь нас алдаж, нөгөө залуу эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал тааруу, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Монгол Улсын Гадаад хэргийн яам болоод тус улсад суугаа манай Элчин сайдын яам шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Монгол иргэдийн ар гэрийнхэн өнөө өглөө тус улсыг зорьжээ.