Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. Эдгээр мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж эхлээд байна.

Дээрх хуулиудаар Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэн шалгаж байгаа тул тэдгээрийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг уламжилсан албан бичгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга өчигдөр Улсын Их Хурлын удирдлага болон Тамгын газарт илгээжээ.