Таван жил “дуншиж” байгаа төрөх эмнэлгийн концесийн гэрээг өөрчлөв
2016/01/27
Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна.
Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш караказ хэвээрээ байгаа юм.
Бага өртөг хэлж тендер аваад, дараа нь их үнэ нэмж тэнгэрт хадаагаад, барилга ч биш балгас болгодгийн нэг жишээ нь энэ барилга юм.
Өнгөрсөн жил улсын хэмжээнд эмнэлгийн 39 барилгын ажил үргэлжилснээр 12 барилгыг хүлээн авсан. Гэхдээ эдгээрийн дотор Яармагийн дэнж дэх 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв багтаагүй. Энэ онд ч ЭМСЯ-наас 300 ортой эмнэлгийн барилгад сохор зоос ч төсөвлөөгүй ажээ.
Харин ганц нааштай мэдээ нь энэ оны найм, есдүгээр сард цэвэр, бохир усны байгууламжийг барьж дуусгах юм байна. Өнгөрсөн онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг жамаараа төрдөггүй төрөх эмнэлгийг шинэ шийдлийг гаргасан. Энэ нь концесийн гэрээгээр барихаар болсон юм.
Концессоор авсан баг нь улсын эмнэлгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ барьсан ашгаа гаргахын тулд хувийн эмнэлгийн жишгээр төлбөрт үйлчилгээ хийх байсан юм. Тэгвэл өчигдөр Засгийн газрын шийдвэрээр “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа дуусаагүй төрөх эмнэлгийн барилга” төслийн концессын төрлийг өөрчилж, “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” гэснийг “барих-шилжүүлэх” төсөл болгон, уралдаант шалгаруулалт явуулахаар шийдвэрлэжээ. Тэгэхээр тухайн компани концесийн гэрээний дагуу өөрсдийн хөрөнгөөр эмнэлгийн барилгыг барьж, төрд шилжүүлэх болж байгаа юм.
Гэвч уг барилгын ажлыг дуусгахад 40 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байдаг. Яахав хувийн компани өөрсдийн хөрөнгөөр бариад хэсэг хугацаанд хувийн эмнэлгийн үүргийг гүйцэтгэж өөрсдийн гаргасан хөрөнгөө олж авбал төрд ямар нэгэн дарамт учрахгүй. Сураг сонсохнээ улс төрийн тэргүүнүүд гаднын улс орноос мөнгө гуйгаад явж байгаа энэ үед төрөх эмнэлгийг барилгын мөнгийг хаанаасаа гаргаж өгөх гэж байгаа юм бол.
Т.Буянаа
Сүртэй · 2016/01/28
Монгол улс сүртэй гоё шоронгын эмнэлэгт боллоо доо
Шорон · 2016/01/28
Төрхөд төрөх гэж зовсоноос шоронд төрвөл илүү амар байх болно
zorro · 2016/01/28
Ккк цаан чинь шоронгийн 250 ортой эмнэлэг ашиглалтанд орчлоо ш дээ Шорон төрхөөс илүү хүчтэй юумаа их санаа зовж байна улс
Тэд · 2016/01/28
Тэд ажил хийгээд л байдаг хийсэн бүхэн нь буруу байгаад байх юм. Бидний ийм байдалд байгаа нь бидний л сонголтын гавьяа ш дээ
Зочин · 2016/01/28
anhnaasaa tur zasag ded butetsee shiidej uguugui baij huviin kompaniig buruutgaad baih yum ene barilga bol tsever turiin buruu
шаабар · 2016/01/28
Энэ барилгыг одоохондоо орхих хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт байшин сав дутагдаад байгаа юм биш. Ухаантай цэгцтэй бодлого дутаж байна. Гарсан сайд болгон барилга эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнес хийхээс өөрийг бодохгүй байгаа нь харамсалтай төдийгүй эмгэнэлтэй. Энэ бүхний ард ашиг сонирхол л нуугдаж байдаг. Сайдууд нь шил шилээ даран шүүхэд шилжсэн өөр яам байна уу.
энхээ · 2016/01/28
Заан тугална гэдэг шиг юм болох нь дээ.Ямар нэг аргаар барьж дуусгаад үйл ажиллагаа явуулбал зүгээрсэн.Хотын өнгө үзэмжинд ч нэмэр болох байхаа