Бага ангийн сурагчдыг эцэг, эхэд нь өгч байхыг үүрэг болголоо
2016/01/27
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад арав хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхаар заасан. Энэ дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч хэвшихийг даалгасан байна.
Хуулийн заалтыг сургуулийн дотоод журам, сургуулийн захиргаа, эцэг эх, багшийн гурвалсан гэрээнд тусгахыг үүрэг болгов.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай авах арга хэмжээний талаар Нийслэлийн боловсролын газрын даргын албан даалгавар гарч, дээрх шийдвэрийг гаргажээ.
Зочин · 2016/01/28
Suuliin ued surguuli tsetserlegiin zahiral erhlegch nariig AN songodog bolood bna l daa namiin tuluu sain heruul hiisen humuus bolj bna tegeed ter hed ni yu ch medehgui ee hog shaarnuud