Бондгор Б.Туяа гэрийн сайн эзэгтэй
2013/08/28
Олноо “Бондгор Туяа” хэмээн хүндлэгддэг МУГЖ Б.Туяаг найман настай балчираас наян настай буурал хүртэл бүгд мэднэ гэхэд хилсдэхгүй. Хошин урлаг хэмээх шинэ төрөл монголд бий болоход авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж урлагт дөч шахам жил ажилласан түүнийг хүндлэхээс аргагүй.
Тэрбээр мэргэжлийн сургууль төгсөөд уран бүтээлийн гараагаа Хүүхэд, залуучуудын театраас эхэлсэн түүхтэй. Харин дараа нь хошин урлаг гэх айлыг өнөр өтгөн болж бүл нэмхэд чухал үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчдийн нэг. Жүжигчин Б.Туяа 2000 оны эхээр хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагт орж ажиллаад таван жилийн хамтлагаасаа гарсан байдаг. Түүнийг өдгөө хошин урлагийн ээж хэмээн нэрийдэх нь бий.
Түүний уран бүтээл үргэлж онц үнэлгээтэй байсан бол хувийн амьдрал нь шат шатаар ахиж явсан явсан түүхтэй. Тэрбээр өөрийгөө гэрийн сайн эзэгтэй хэмээн тодорхойлсон байдаг. Найз, нөхөд, хамт олон нь ч үүнийг нь баталдаг гэнэ. Хүн л юм чинь уурлаж цуаарлах үе байдаг ч түүнийг зохицуулж, дэвэргэхгүй байхыг боддог тухайгаа ч онцолжээ.
Хүүхдийн дүрийг хэнээс ч илүү бүтээдэг бондгор Б.Туяа найруулагчийн мэргэжил давхар эзэмшсэн чадварлаг нэгэн.
Б.Хорлоо