МАН-МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлэх үү
2016/04/19
МАН, МАХН-ын эвсэл саналын хуудаст нэг субьект болж бичигдэх эсэх нь МАН, МАХН-ын мэдлээс давах нь сонгуулийн өмнө бас нэгэн асуудал болох нь. Учир юу вэ? гэвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар “дуншиж” буй Цэцийн шийдвэр МАН-ын бага хурлын анхаарлын төвд байна гэлцэнэ.
Өчигдөр хаалттай хуралдсан МАН-ын бага хурлын хэлэлцсэн асуудал нь тодорхоогүй байгаа ч, ямартай ч энэ сонгуульд МАН-МАХН эсвэл болж орох нь тодорхой бололтой.
МАН болон МАХН-ын ажлын хэсгийн ахлагч нар өчигдөр төрийн ордонд мэдээлэл хийж энэ талаараа тодорхой зүйлүүдийг хэлсэн. Тухайлбал, МАН-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25. МАН тойрогт 33, жагсаалтад 18 нийт 51 хүнийг тус тус нэр дэвшүүлнэ. Хоёрдугаарт, хариуцлагаа хамтдаа үүрч, амласан амлалтаа тууштай биелүүлэх, эвслийг бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-ын дарга Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлнэ гэдэг зарчим тохиролцсон. Квот гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэхээр Монголын ард түмэн МАН МАХН-ын эвсэлд санал өгч ялалт байгуулсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүний сонгуулийн бодит дүнг үндэслэж хуваарилна гэсэн зарчмыг барьсан.
Орон нутгийн сонгуульд эсвэл болж оролцоно. Эвсэл болж оролцохдоо 2012 оны тухайн орон нутгийн сонгуулиар намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан тухайн орон нутгийн намын байгууллагууд гэрээнд харилцан тохиролцоно гэсэн заалтыг оруулсан. Үүний зэрэгцээ ИТХ-ын дарга, Засаг даргын асуудал хөндөгдөнө. Энэ бол сонгуулийн үр дүн дээр үндэслэж шийдэгдэнэ.Эвслийг удирдаж орох асуудал мөн яригдана. Эвслийн удирдах зөвлөл нь 50х50-ын харьцаатай байна. Эвслийн тэргүүн нь МАН-аас байна. Харин Удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга байна гэж ойлголцсон. Дараагийн асуудал бол ажлын хэсгүүд гарсан үр дүнгээ өөрийн намын төлөөллийн байгууллагад танилцуулах үүрэг хүлээж байна" гэв. Тэрбээр цааш хэлэхдээ"Улсын эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа ийм нөхцөл байдалд МАН МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлж энэ сонгуульд ялахаас өөр аргагүй боллоо. Ингэж байж улс орны эрх ашиг, ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэж үзэж энэ гэрээ хэлцлийг хийсэн. Үүнээс гадна улстөрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө хамтарч ажиллана" гэдгээ мэдэгдэв.
МАХН-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Улаан, "2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд хоёр нам эвсэж орох боллоо. Ажлын хэсэг эхний хурлаараа шийдэх ёстой асуудлынхаа хүрээг тодорхойлсон. Арван удаагийн уулзлалт ярилцлагаар зарчмын тохиролцоонд хүрлээ.Эцсийн шийдвэрийг хоёр намын удирдах дээд байгууллагууд гаргана. Үүний дараа эвслийн удирдах байгууллагуудыг байгуулж, мөрийн хөтөлбөрийг гаргаж Үндэсний аудитын газарт өгнө. Хоёр нам эвсэж сонгуульд оролцох нь амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлж байна. Цаашдаа хоёр нам нэгдэх асуудал яригдана. Тиймээс том ажлын эхлэлийг тавилаа гэж үзэж байна. Тохиролцсон асуудлуудыг тусган эвслийн гэрээ байгуулна. Гэрээнд ажлын хэсэг дээр ойлголцсон асуудлууд орно” гэж мэдээлжээ.
Тэгвэл, МАХН-ын Бага чуулганы VIII хуралдаан өнөөдөр болно. Хуралдаан мөн л хаалттай болох гэнэ. Одоогоор хэлэлцэх асуудлын товоо хараахан зарлаагүй л байна.
Хуульд зааснаар намууд энэ сарын 20-ноос өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитаар баталгаажуулсан байх ёстой. Энэ лхагва гарагт дуусгавар болох энэ хугацаанаас өмнө намууд хуралдаж байгаа нь тодорхой аж.
О.Түвшинзаяа
зочин · 2016/04/19
МАН МАХН 2 эвтэй байж нэгдэж нийлж эх орно энэ АН бузар гараас аврах болсон шүү АН элбэгдорж энхболд баярцогт батхүү сайханбилэг нарыг бүү сонго
зочин · 2016/04/19
2 нам нэгдхэн туйлийн зөв
Генерал · 2016/04/19
Эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө эвсэж,Хэмэгдүүлэлт авилгалын эсрэг нэгдэж бгаа улс төрийн гарал үүсэл нэг бсан 2 нам болох МАН,МАХН-дын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж бна.Сонгуульд ялах нь тодорхой
Зочин · 2016/04/19
Ардчилсан намыхан одоо ид бужигнаж бна.Сонгуулийг хойшлуулах хор найруулж эхэллээ.МАН,МАХН - эвсэж бгаа болохоор АН сонгуульд ялагдахаа мэдээд уйваагүй үйлдэл хийж ард түмнийг төөрөгдүүлэх гэж бна.АСЕМ-н хурлаар далимдуулж Сонгуулийг хойшлуулж луйвар хийх гэж луйварын ажиллагааг эхлээд бна.Ард түмэн минь эвсэж эвтэй байж улс эх орноо хямарлаас,Ард түмнээ ядуурлаас аврая
МУ-н иргэн · 2016/04/19
Эвтэй байхад улс эх орны эрх аишг нэгт тавигдаж ард түмний амьдрал сайжирч сайхан цаг айсуйг ирэлхийлж бна.МАХН,МАН эртний угшил нэг болохоор зөв шийдвэр байлаа