Санхүүгийн зохицуулах хороо буруутнаар тодорлоо
2013/09/09
Он гарсаар тасралтгүй өссөн “ногоон” мөнгөний эсрэг төгрөгийн ханш чангарах байдал өчигдөр л ажиглагдав. Ингэснээр төгрөгийн ханш бага зэрэг чангарч, “ногоон”-ы эрчийг бага зэрэг сулруулах нь уу гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл төгрөгийн ханш эрчимтэй өсөх хандлага бас бий. Учир нь яг энэ цаг үед ам.долларын “нөөцтэй” хүмүүс нэлээд түгшүүртэй байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч төгрөгт итгэх иргэдийн итгэл эргэн сэргэвэл мэдээж тэд алдагдал хүлээх нь дамжиггүй юм. Гэвч өнгөрсөн амралтын өдөр ам.доллар 1780 төгрөгтэй тэнцэж, түүхэн дээд амжилт тогтоож сандаргалаа. Ноён “ногоон” ийнхүү галзуурснаар хүндхэн байгаа эдийн засаг элгээрээ хэвтэх боломж бүрдлээ гэсэн үг.
Мөн юанийн төгрөгтэй харьцах ханш Монголбанкны зарласан ханшаар 279 төгрөг болсон нь шинэ дээд амжилтад тун дөхсөн үзүүлэлт. Өчигдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар ам.доллар 1712 төгрөгтэй тэнцэж байсан бол Найман шарга захын ченжүүд 1720 төгрөгөөр борлуулж байсан юм. Хэдий ийм байлаа ч ам.долларын авах, зарах ханш сүүлийн таван жилийн дээд төвшинд хүрсэн үзүүлэлттэй байсаар л байна. Тэгвэл Монголын Санхүүгийн зах зээлийн холбооноос томоохон банкны аналист, дилер, брокеруудын таамаглал болон өөрсдийн судалгаанд үндэслэн ам.доллар, төгрөгийн ханшийн таамаглалыг гаргажээ. Мөн үндэсний эдийн засагчид ч ам.долларыг цаанадаж 1500 орчим төгрөгт хүрнэ хэмээн таамаглаж байсан бол өдгөө тэдний “зөгнөлт” 200 гаруй төгрөгөөр хол зөрж байна. Тэдний таамаглалаар бол яг энэ үед ам.долларын ханш 1428- 1440 төгрөгт хэлбэлзэх учиртай байжээ. Тэгвэл өчигдөр ам.дол- ларын ханшийн савлагаатай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох ажилтнуудаас тайлбар хүсч, уулзалт зохион байгуулсан.
Магадгүй түүнийг ам.долларын ханш 1800 төгрөгт дөхсөн гэсэн бараан мэдээ сандаргасан байх. Харин тус хорооны дэд дарга Б.Даажамба, Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг нар УИХ-ын даргатай уулзахдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд ам.долларын ханш 1780 төгрөгт хүрсэн гэж мэдээлсэн ч яг энэ ханшаар ам.доллар зарсан гэх баримт олдоогүй байгааг дуулгалаа. Тэдний хэлж буйгаар 1780 төгрөгөөр ам.доллар худалдаж авсан ганц ч хүн одоогоор олдохгүй байгаа юм байна. Түүнчлэн долларын ханш их хэмжээгээр хэлбэлзэхэд арилжааны банкуудын тогтоосон хязгаарлалт гол нөлөө үзүүлсэн тухай тэд өгүүлэв. Харин өнгөрсөн бямба гаригт “Хаан” банк хүн тус бүрт 200 ам.доллараас дээш гүйлгээ хийхгүй гэсэн хязгаарлалт тавьсан бол “Голомт” банкны аль ч салбар валют солиогүй гэдгийг тус хорооныхон хэлсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар ч арилжааны банкууд хязгаарлалт хийсэн хэвээр байгааг онцолж байв. Гэвч энэ бүх хязгаарлалтаас болж банк бус санхүүгийн байгууллагынхан үнэ ханшаа өсгөж байж болох талтайг харин тэд үгүйсгэсэнгүй. Энэ бүхний эцэст УИХ-ын дарга Санхүүгийн зохицуулах хороог ажлаа хийхийг шаардсан. Мөн “Валют арилжааг зохицуулалтгүй хар захын хэлбэрээр ажиллуулах үндэслэлгүй” гэдгийг сануулсан юм. Үнэндээ Санхүүгийн зохицуулах хороо үүргээ ухамсарлаж, ажлаа эрчимтэй хийх юм бол т ө г р ө г и й н ханш эргээд сэргэх хандлага зах зээлд бий бололтой. УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр Санхүүгийн зохицуулах хороонд хангалттай эрх мэдэл бий гэнэ. Ингэж ам.долларын ханшийн өсөлтийн буруутнаар Санхүүгийн зохицуулах хороог УИХ-ын дарга тодрууллаа. Өдийг хүртэл уг хорооны үйл ажиллагааг төдийлөн сайн мэддэггүй иргэд Монголбанкны зүг л саравчилж байсан б и л э э . Ү н э х э э р Санхүүгийн зохицуулах хороо тийм их эрх мэдэлтэй юм бол ажлаа хиймээр юм. Харин Засгийн газрын үүрэг гүйцэтгэх болсон гэх шүүмжлэлтэй тулгарах болсон Монголбанкны удирдлагыг хэзээ “хүлээн авч” уулзах юм бол, УИХ-ын дарга З.Энхболд. Учир нь Монголбанк УИХ-ын шууд удирдлагад байдаг билээ.
Зочин · 2013/09/11
tavan tolgoin nuursee hyatadad hyamd uneer gargahaar bolj hariud ni heden tog zeelj dolluraa buulgah arga hemjee avsan haragdaj bnadaa! odoo chinggis bondiin huu yaj tolondoo 3 sariin daraa. MAN namiig garch irehgui boltol ni buteen baiguulalt bariya gej bna gesen (buteen baiguulalt gej nud huurch bhaar uildveruud bariad ogoosei) daanch oyutolgoi tavan tolgoi zogssonoos bolj bondiin huu tolj chadahguid hurch, deerees ni ediin zasag doroitold orj tavan tolgoin nuursiig barag l unegui ogch ehllee. bi buruu yarisan uu.