Б.Очир

Эрх барьж байгаа АН-ын нөлөө бүхий улстөрчид нэр дэвших үү, эсвэл өөр нэг албан тушаал руу зүтгэх үү гэдгээ ёстой л тааваараа сонгож байх шиг. Өнөөдөр Их хуралд сууж байгаа гишүүд нь бараг бүгдээрээ буцаж нэр дэвшинэ. Бас “гадуур” томоохон алба хашиж байсан эрхмүүд ч нэр дэвшихээр болсон.

Харин зарим улстөрчид сонгуулийн ямар нэг тушаал руу зүтгэхээр болжээ. Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болно гэдгээ нэлээд эрт зарласан. Тэгвэл УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад нэр нь “харагдаагүй” Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч Цэцийг онилоод байгаа ажээ. Тэгэхдээ бүр “...Ардчилсан нам ялна. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дарга болно” гэдэг тохироог хийсэн гэх яриа улстөрийн хүрээнд хуурай өвсөнд тавьсан гал шиг яригдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn