Д.ЦЭЦЭГ

УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 37 тойрогт 69 хүн бие даан нэр дэвшихээр болсон. Энэ тухай албан ёсны нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулаад байгаа.

Гэвч бие даан нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсны дараа зарим бие даагчдад нэрээ татах шахалт ирсэн гэх яриа сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөх болсон. Тэр дундаа АН-ын угшилтай гэж тодотгож болох бие даагчдад ийм дарамт ирэх болсныг эх сурвалжууд хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь АН-ын гишүүнчлэлтэй хүмүүс бие дааж нэр дэвшиж байгаа нь тус намын саналыг хуваах эрсдэлтэй тул ийн их бага хэмжээгээр дарамт, шахалт үзүүлсэн бололтой. Тэгэхээр 69 бие даагч нэр дэвших үнэмлэхээ авч чадахгүй байх магадлалтай байна.

Хуулийн дагуу өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид батламжаа гардана. Тиймээс бие даагчдын нэрсээс нэрээ татсан эсэх асуудал өнөөдөр тодорхой болно. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн бие даан нэр дэвшигчдийн нэрсийг хүргэж байна.