00-д нууц камер байрлуулсан Солонгосын иргэн эх орон руугаа "зугтжээ"
2016/06/09
Солонгос улсын иргэн И К С гэгч Монгол улсад гурван салбар бүхий худалдааны төв ажилуулдаг. Тэрбээр өмнө нь хилээр их хэмжээний сөжүг зөвшөөрөлгүй оруулж ирж худалдсан, хугацаа нь дууссан бэлэн гоймонг солонгос хоолны газруудад “шахсан” зэрэг үндэслэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газарт шалгагдаж байсан юм.
Энэ хэргийн маргаан намжаагүй байхад өөрийнхөө ажиллуулдаг “Кориа Белл март” дэлгүүрийн 00-ын өрөө, хувцас солих өрөөнд хүртэл хяналтын нууц камер байрлуулсан нь мэдэгдсэн. Тодруулбал И К С гэгч нууц камерыг 00-ын өрөөнд угаалтуурны доор байрлуулсан байсан нь цагдаагийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсээд байсан байсан. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад утсаа салган хаана байсан нь мэдэгдэхгүй байсан юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар И К С гэгч эх орон руугаа зугтжээ. Тэрээр үүнийгээ эрүүл мэндийн шалтгаантай, хагалгаанд орсон хэмээн тайлбарлаж байгаа гэнэ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
зочин · 2016/06/10
Эргэж хилээр орж ирэхийг нь бүрмөсөн хориглоод, энд байгаа эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох хэрэгтэй. Чадахгүй л дээ энэ мөнгөнд дуртай, авилгач хууль хяналтынхан, тэгж шийдлээ гэхэд Ерөнхийлөгч нь уучлал үзүүлчихнэ биз. Ер нь энэ кимчинүүдээс аль болох хол байх юмсан. Энэ дэлхий дээр хамгийн адгийн хүн чанаргүй хүмүүс бол солонгосууд юм гэсэн. Ямар сайндаа манай өвөг дээдэс нэг солонгос хоёр хужаатай тэнцэнэ гэж ярьдаг байхав. Гэтэл одоогийн төр засгийнхан бүгд солонгосуудын өмнө бөхөлзөнө, хүүхэд залуус өлөн царайтай солонгос залуусыг дуурайна. Төрийн бодлого гэдгийг зөв голдиролд нь оруулчих нам, хүчин байнауу саналаа өгье.
HAHUUL AVCHIJ · 2016/06/09
ERYY YYSSEN HYND HILEER GARHIIG HORIGLDOGSHD. HAHUUL AVAAD GARGACHIHGYI YU MORDON BAITSAAGCHNI