Нэгжийн зээл нэрээр луйвар хийж буй асуудлыг хуулийн байгууллагад шалгуулна
2016/06/09
Монголд үйл ажиллагаа явуулдаг үүрэн телефоны оператор компаниуд "нэгжийн зээлийн" үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Үүрэн телефоны оператор "Мобиком", "Скайтэл", "Жи Мобайл", "Юнитэл" ХХК-ууд нь уг үйлчилгээгээр дамжуулан, зээлсэн нэгжний 10 хувийг суутган авдаг. Энд таны нэгж авч хэрэглээд 5 минут ч болсон бай, 10 минут өнгөрсөн эсэх нь огт хамаарахгүйгээр шимтгэлийг төлөх ёстой.
Гэтэл иргэн бүртэй гэрээ байгуулахгүй, зээлийн нөхцлийг харилцан тохиролцолгүй хийгддэг энэ үйлчилгээ нь бүхэлдээ шударга бус явдал юм. Тэгвэл энэ асуудлыг хуульч өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон байна.
Эхний ээлжинд эдгээр үүрэн телефоны компаниудад шаардлага хүргүүлснээс "Скайтэл" ХХК хүсэлтийн хариу өгсөн бөгөөд бусад компаниас хариу ирүүлээгүй байна.
Энэхүү хүсэлтийг хүлээн авснаас 1 сарын дотор хариу өгөхгүй бол хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах тухайгаа өмгөөлөгч мэдээлсэн. Иргэдийн хувьд яаралтай ярих, мессэж бичих шаардлагатай үедээ энэхүү нэгж зээлэх үйлчилгээг тогтмол ашигладаг ч энэ шударга бус үйлдлийг хайхралгүй өнгөрөөдөг. Чухамдаа энэ нь нэг талаар хялбар, цаг завыг хэмнэсэн үйлчилгээ шиг санагдавч нөгөө талаар иргэдэд хохиролтой байгаа тул хуулийн байгууллагаар шалгуулах зайлшгүй шаардлагатай юм.
Эх сурвалж : NEKH.MN
Зочин · 2016/06/09
Энэ дундаа мобизомыг сайн шалгуулвал таарна. Үнэгүй ярих эрхээр цэнэглээд дууссан хоног нь хамт дуусаад өмнө байсан хоног устна тийм үйлчилгээнд ороод удаж байна гэж байгаан нэг сар үнэгүй ярьсны төлөө цуглуулсан хоног нь устаж дахин хоногтой картаар цэнэглэнэ гэж байгаан Шудрага бус