ОФФШОРЧДЫГ шалгахгүй гэх АТГ хэнд үйлчилдэг юм бол!!!
2016/06/10
АТГ гэдэг байгууллагыг МОНГОЛД ҮҮРЛЭСЭН АВИЛГАЧИДТАЙ ТЭМЦ, ТЭДНИЙГ ХЯНАЖ ШАЛГА хэмээн төрөөс томилсон. Гэтэл тэд уг ажлаа үнэхээр хийгээд байна уу хэмээн асуухаас өөр аргагүй аж. Зарим нэгэн хүмүүс АТГ-ыг эрх мэдэл бүхий хүмүүсийн гар хөл боллоо хэмээн мэдэгдэж байсан ч удаатай.
Тиймээс ч тэд барьж хорьж, хянаж цагддаг байлаа. Гэтэл гэнэт яагаад ОФФШОРЧДЫГ шалгахаас татгалзав гэдэг асуулт эргэлзээ төрүүлэв Үнэхээр тэд хэн нэгэн эрх мэдэлтний тушаалаар хөдөлдөг утсан хүүхэлдэй байсан гэж үү. Тодруулбал: Монголын нэр бүхий 49 иргэн оффшор дансыг шалгуулах хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүргүүлсэн байдаг. Үүнийг ЭЦГ-аас шалгаж үзээд харъяаллын дагуу АТГ –т өнгөрсөн сарын 20-ны өдөр шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл АТГ-аас оффшор данстануудад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, прокурорт хүргүүлжээ. Уг шалтгаанаа оффшор данстай нь тогтоогдсон 49 хүнийг бүгдийг нь хамруулан хянан шалгах хүндрэлтэй байсан хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаяр оффшор данстануудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт гаргахаар болжээ.
АТГ үнэхээр л өөрсдийнхөө хийх ёстой ажлыг мэддэг бол энэ оффшорчдыг намнах байлаа. Гэтэл юунд энэ хэргээс зайгаа авч өдий хүртэл чимээгүй байгаад байна вэ? Түүнчлэн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тал дээр анхаарахгүй хойрголон сууна вэ? Энэ асуултыг эрхэм АТГ-ынхнаас л асуух үлдлээ. Чухам хэнд үйлчлээд байна аа АТГ АА!!
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Энхтөр · 2016/06/15
Элбэгдорж болон түүний хамтрагч нарт үйлчилдэг байхаа.
ЛҮНДЭГ · 2016/06/10
Гадаадын олон улсуудад ОФФШОР данстай нь илэрснээс болж төрийн өндөр албан тушаалтнууд ажлаасаа чөлөөлөгдсөн.Мөн Исланд улсын Ерөнхий сайд эхнэрийнхээ нэр дээр оффшор данстай байснаас үүдэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.Гэтэл манайд эсрэгээрээ надад байсан нь үнэн гэж хэлчихээд ичих ч үгүй дахиад л гишүүн болох гээд ширлээд явж байх юм даа.Засаглалын хямрал гэж үүнийг хэлнэ дээ.

Мөрөн · 2016/06/10
Хэрэв АТГ хэн нэгний заавраар ажилладаггүй байсан бол Баярцогт тэргүүтэй МАНАН болон тэдэнтэ й холбоотой бизнес-н хүмүүсийн ОФФШОР дансыг шалгах нь ёс зүйн талаасаа ч хариуцлагын үүднээсээ ч заавал хийх ёстой байсан юм.Гэтэл АТГ Элбэгдорж болон МАНАН-н заавраар ажилладаг гэдгээ энэ үйлдлээрээ нотолчихсон .
ОД · 2016/06/10
ЦЕГ, СЕХ ,ҮХЦ ,Прокурор-н гэх хууль бустай тэмцэх байгууллагуудын дарга удирдлагууд нь бүгд ерөнхийлөгчийн тааллаар сонгогддог шүү дээ.Тийм байхад УИХ-с хамааралгүй байж чадна гэж үү?
Эрх мэдэл албан тушаалтнуудаас хараат байж чадахгүй нь ойлгомжтой.
Зочин · 2016/06/10
okay
төрөө цэвэрлэе · 2016/06/10
Монгол улсын хүчний байгууллагууд намын даргын заавраар ажилладаг болоод удаж байгаа. Төрөө АН, МАН аас цэвэрлэж авбал хүчний байгууллагуудын удирдлагыг бүрэн шинэчлэж шударга, төрийнхөө төлөө ажиллах боловсон хүчнээр сэлгэх ёстой. Эхний ээлжинд ИРГЭД баярцогттон, баяртан нарыг ивээлдээ хамгаалдаг АН, МАН ын эсрэг саналаа өгч төрөө зүй ёсоор байгуулах боломжийг бүрдүүлэх ёстой