Сэрэмжлүүлэг: Өчигдөр дөрвөн хүүхэд осолд өртжээ
2016/06/16
2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 306 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 232 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг амарсантай холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, бага насны хүүхдийг хүүхдээр нь асран хамгаалуулах, дэлгүүр лүү явуулах, эрсдэлтэй газар тоглуулах, тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэх зэргээс болж хүүхэд осолд өртсөөр байна. Бага насны хүүхдийг хүүхдээр асран хамгуулна гэдэг бол нэг биш хэд хэдэн хүүхдийн амь нас эрүүл мэндийг хохирооход хүргэж байх тул эцэг эхчүүд энэ тал дээр илүү их анхаарах хэрэгтэй байна. Таны буруу үйлдэл бүрийг таны хүүхэд давтах болно.
Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Төмөр замын 59\1-р байрны урд замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 05 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Тухайн үед 05 настай С нь 06 настай, 11 настай эгч нарынхаа хамт явж байсан. Мөн ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний урд замд Benz E270 маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуйтай 30 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.