Хэзээ ч хөврөхгүй учиг
2013/09/24
Өнөөдөр нэг л хүн хамгийн их эрэлттэй байна. Тэр бол С.Баяр. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан, Ардын намын дарга байсан тэрбээр хэзээ ч, хаана ч олны анхааралд өртдөг.
Зөвхөн хүүхнүүд түүнийг сонирхоод байдаг юм биш. Монголчууд тэр аяараа сонирхож, шохоорхож байна. Хоёрхон хоногийн өмнө түүнийг хилээр гарахыг хориглосон талаар мэдээлэл гармагц, маргааш нь “үгүй” гэсэн мессеж гэрлийн хурдаар тарж байх жишээтэй. С.Баяр гадаадад амьдарч байна, үгүй биш ээ, тэр Монголд ирчихэж гэдэг нь ч анхаарлын гадна өнгөрнө гэж үгүй. Эрлийнхээ үзүүрт түүнийг байнга уяатай байлгаад байдаг нь түүнээс ямар нэг зүйлийг хүсэн хүлээж байгааг илтгэх мэт. Яг л их юмны зангилаа, их хэргийн учиг мэт санадаг. Гэхдээ хэзээ ч тэр зангилаа алдарч, учиг нь хөвөрдөггүй. Хүмүүс С.Баярыг шалгах ёстой, С.Баярт их учир бий гэдгийг “дотор хүн”-ийхээ зөн совингоор мэдрээд байдаг нь нууц биш. Түүнийг жирийн биш хүн, зүгээргүй хүн гэдгийг нь мэдээд байна. Н.Энхбаяр цагтаа яг ийм сонирхолтой фигур байсан. Түүнийг Монголоос, биднээс зугтчих вий гэсэн болгоомжлол өмнө нь байсан. Байсан болоод шалгуулсан, ялласан. Н.Энхбаярын үг хэл, үйл хөдлөл бүр нь хэн хүнд сонирхолтой сэдэв байсан.
Тэгвэл С.Баярыг Н.Энхбаярынх шиг сүүдэр мөнхөд дагаж байна. Оюутолгойн гэрээ, МАН-ын ялагдал, уран ашиглалтын ор-чин, долоодугаар сарын 1-ний эмгэнэлт явдал гээд С.Баярын нэр хавчуулагддаг сэдвүүд одоо ч хуучраагүй байгаа нь хачирхалтай.
Б.Оюунгэрэл
Bye bye · 2013/09/25
Bayr ahaa idsen uusanaaraaa zondoo l tansaglalaa shde er Hun shig bai 4-5 jil yvchihoo dajgui shde ta ch aztai ymoo dandaa toriin hamgaalaltand baih aztai ymoo tgd ch oyutolgoin gereeg tolgoigooroo daana gesen bizde helsendee l bai l da
muba · 2013/09/25
eedee mongolchuudaa yurnu h****aa yavaad bna neg medehed hujaagiin kolon bolvol ene zasgiin gazart baisan humuus gadag**** garaad yavchina end hen uldeh be gevel ard tumen uldene eh oronch bid bol za yahav gansxan bayar gehgui bugdiihene nugelene nudeeree garah tsag ireh baihaa ter uyd jinhen eh oronch humuus ta nariig zugeer bailgana aa gej bodoj bna uu ugui shuu dee bid chin ta nariig nehne huunuuschin yavna gadaadad baisan eren survalj yavah bolno gedegiig sanaarai ta nar aria archaagui 3 say mongolchuudiig nohoinoos dor amidruulj chadsan ted bol bid nohoi shig amidarch uzlee odoo heden eh oronch humuus garj ireh bolno oo ta nar ter tsagt ene nuglee uureh bolno bid bosoo hiimoritoi humuus ted bol hujaagiin ******uud tiim bolohoor eh ornoo gehgui naaduulchin