АН-ын даргын албыг Д.Эрдэнэбат хашиж чадах уу
2016/07/06
УИХ-ын 2016 оны ээлжилт сонгуульд есөн суудал авч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон Ардчилсан намынхан сэтгэл санааны хувьд гундуухан яваа.
Сонгуулийн дараа намын дарга З.Энхболд ялагдалаа хүлээн мэдэгдэл хийсэн ч өчигдөр буюу УИХ-ын анхдугаар чуулганы өмнөхөн энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн хэлсэн үгнээсээ булзаж байв. Анхдугаар чуулганаас өмнө хэвлэлийн бага хурал зарлан цаг өрсөхийг завдсан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний хүсэлтийг хүлээн аваагүйгээс гадна Ард түмэн сонголтоо хийсэн хэмээн жинтэйхэн үг хэлээд авав.
Нэгэнт байдал ийм болсон учир Ардчилсан намыхан хувь тавилантай эвлэрэн УИХ дахь бүлгийн дарга зэргээ шинээр томилж, З.Энхболд ч үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тус намын залуучуудын хувьд ч Зи дарга аль хэдийнэ итгэлийг алдан тэднээс яаралтай огцорох шаардлагыг сонгуулийн дараа аваад байсан.
Харин одоо Ардчилсан намын ирэх дөрвөн жилийн удирдлагыг хэн авах вэ гэдэг асуулт үргэлжилсээр байна. Намын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл шат шатны хурлууд удахгүй болно. Гал ассан тулаан болно. Фракцууд тус тусдаа энэ дайнд бэлтгэж байна. Гэхдээ фракц болгонд шинэчлэлийн туг болчих хүн алга. Нөгөө л хуучин УИХ-д нэр дэвшээд унасан нөхдүүд гарч ирэх гээд зовлон оргиж байгаа дуулдана лээ. Харин 40-өөс доош насны залуус нь тусдаа хөдлөхөөр сэм уулзалдаж эхэлсэн тухай мэдээлэл байгаа. Гэвч тэд чадах эсэх нь эргэлзээтэй.
АН-ынхан шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүдээсээ арай дөнгүүрийг нь намын даргын суудалд зална гэсэн үг. Ийм хувилбараар намын дарга болох хоёр хүний нэр дуулдаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Лу.Болд хоёрын аль нэг З.Энхболдоос намын тамгыг гардах бололтой.
Одоогоор Д.Эрдэнэбат гишүүн намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл намын даргад яригдаж буй тэрбээр энэ албыг сайн хашина гэдэгт итгэлтэй хүн ховор байна. Улс төрийн гараагаа МАХН-аас эхлүүлсэн гэх мэтээр олон янзын ноотой энэ эрхэм өмнө нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тийм ч сайн ажиллагаагүй. Харин ч бусдын дургүйцлийг хүргэж байснаас гадна жижиг намын тогтолцоог улс төрөөс арилгана гэх мэт бодлого баримталж Буянгийн Жаргалсайханы бухимдалыг хүртэл бага үгүй хүртээд авсан нэгэн.
Өдийг хүртэл тоймтой сайн ажил гүйцэтгээгүй энэ эрхэм уналтанд ороод байгаа Ардчилсан намын удирдагч болвол ирэх дөрвөн жил хэрхэн ажиллах бол гэдэг нь таамаг мэт л үлдэх болов уу даа.
С.Отгон
Зочин · 2016/07/07
Batzandan yaw ch zow songolt bolj taarna shuu an.iinhan
Зочин · 2016/07/06
ЗАВХАНЫ САНЖМЯТАВ АРАЙ ТУЛХТАЙ ЮМ БИШ ҮҮ!?
Зочин · 2016/07/06
ЗАНДАН ЯАЖ ХОЦОРСИЙН БЭ
Зочин · 2016/07/06
MAXH-aas ugshiltai Danhar tolgoit, 7-sariin 1 zohion baiguulagch Batzandan naraas oor hvn oldohgvi, ene AH vneheer bolovson hvchnii dutagdaltai yumdaa!!!
Зочин · 2016/07/06
ЗАНДАНГ БОЛГООЧЭЭ
Зочин · 2016/07/06
Батзандан дээр байсан юм даа, ядаж аятайхан салхи салхилуулах байсан юм. хууччуул нь хусагдалгүй мэнд үлдэхийн төлөө л энэ хүнийг тавьж байгаа байх. эсрэгээрээ энэ хүн ирэх сонгуульд ялалт байгуулна гэж бодож байгаа бол зөнөж, мэдэмхийрч ардчилалыг өөрсдийн өмч гэж бодсон хэдэн хууччуулыг зөвлөхийн байранд тавих хэрэгтэй ингэж чадвал намдаа их хувь нэмэр болно доо.
Зочин · 2016/07/06
ene halzan nuhur shuudaid hiisen ever shig ardchilsan namiin garuudaa udirdaj chadahgui bh oo