Бүсээ чангалаарай
2013/09/30
Яагаал гэвэл эдийн засаг хүнд байдалд орчихоод байгаа хэрэг. Үүнийг маш энгийнээр тайлбарлъя. Өнөөдөр таны худалдан авах чадвар буурч байгаа биз. Энэ таагүй байдал ганцхан таньд биш олон хүнд тохиолдож байгаа. Цаашид энэ байдал улам хүндэрнэ. Өөрөөр хэлбэл энэ сараас цахилгаан дулааны мөнгөө нэмэгдсэн үнээр нь та төлөөд ирэхээр өрхийн эдийн засаг бас л эвгүйтнэ. Үүнийг арай дэлгэрэнгүй хэлбэрээр тайлбарлавал цахилгаан, дулаан нэмэгдэж байгаа учраас үнэ хөөрөгдөх нь тодорхой. Есдүгээр сараас эхлээд л хөдөлгөөнд орно. Юмны үнэ нь нэмэгдэхээр аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчид бараандаа энэ бүхний үнийг шингээхээс өөр аргагүй болно. Энэ мэт нөхцөл байдал үүсчихээд байгаа учраас улс төрийн богино ухаанаар асуудалд хандаж болохгүй.
Үүгээр ч зогсохгүй байдал улам хүндэрнэ. Гол буруутан нь Монголбанк. Яагаад гэхээр манай улсын хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь болох шатах тослох материал 100 хувь, өргөн хэрэглээний барааны 70-80 хувь нь импортоор орж ирдэг. Төлбөр тооцоог нь валютаар төлдөг. Өнөөдөр гадаад валютын ханшийг тогтвортой байлгаж чадахгүй байгаа нь үнэн бөгөөд өнөөдөр ам.долларын ханш буурч байгаа ч буцаад хуучин үнэн дээрээ очдоггүй. Үүнийг эдийн засагчид судлаад тогтоочихсон байгаа. Яагаад Монголбанкийг буруутгаж байгааг одоо тайлбарлъя. Н.Алтанхуягийг Засгийн газар тэргүүлж эхлэх үед 2.8 тэрбум ам.доллар улсын нөөцөд байсан. Үүн дээр “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долла, Хөгжлийн банкинд 600 сая ам.доллор байсан гэж бодохоор нийт таван тэрбум ам.доллар зах зээл дээр эргэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү эргэлтийн хөрөнгөөр валютын зах зээлийг бүрэн зохицуулчих бололцоотой. Гэвч ямар ч хяналт, хэрэгжилт гээчийг анзааргагүй үлдээснээс үүдэн өнөөдөр ам.долларын ханш өсчихөөд байгаа юм. Уг нь бол манайх шиг жижиг зах зээлтэй оронд бол ам.долларын ханш шалдаа буух ёстой байсан ч Монголбанк ажлаа хийгээгүйгээс болж өссөн.
Ерөнхий сайдын хэлснээр бол ДНБ 11.3 хувиар өссөн. Харин статистикийн мэдээгээр 7.3 хувиар өссөн гэж байгаа. Өссөн гээд байгаа энэ үзүүлэлт нь бондын мөнгөний эргэлтээр орж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгаа болохоор жирийн иргэдэд энэхүү ДНБ-ийн өсөлт огт нөлөөлөхгүй байгаа хэрэг. Эдийн засагчид бол энэ өсөлтийг эмзэг өсөлт гэж тодорхойлдог юм билээ.
Ерөнхий сайд өөдрөг хүн болохоор улс орон хөгжиж эдийн засаг сайжирч байгаа гэж мэдээлдэг. Үнэндээ та бидний тархийг угааж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд одоогийн нөхцөл байдал, түр орж ирсэн эргэлтийн мөнгийг том болгож яриад байгаа юм. Үүнээс гадна, гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Энэ мэдээжийн асуудал байсан. Учир нь, Оюутолгойн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт буурсан. Том хөрөнгө оруулалт дууссан учраас багасах нь тодорхой. Мөн гадагшаа экспортлох гэсэн 35 сая тонн нүүрсний дөнгөж наймхан сая тонн нь гарсан байна. Одоо намрын сэрүү уначихсан учраас яагаад ч энэ төлөвлөгөө биелэгдэхгүй. Гадагшаа экспорт нь багасчихаар гадаад худалдаа алдагдалтай гарчихаж байгаа юм. Инфляци гайгүй байна гэх юм. 8.3 хувьтай байгааг гайгүй гэж хэлэхэд хэцүү.
Энэ мэтчилэнгээр өнөөдөр манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байдалд орсон жишээ их байна. Уг нь энэ оны төсөвтөө яаралтай тодотгол хийчихбэл асуудал өөрөөр эргэнэ. Гэтэл улс төрчид тийм үгүй гэж маргасаар байна. Үүний дунд иргэн та бид хохирчих гээд байгаа тул төвсийн тодотгол гээчийг хийж эхлэхийг хүлээлгүй бүсээ чангалсан нь дээр болоод байна.
Т.Энгүүн.
Зочин · 2013/10/14
Do****yn hansh usch neg une nemegdsen. Buuhad ni buulgahgui l baigaa biz dee. Odoo dulaan, tsahilgaany uniin usultuur neg nemne, tsalin tetgever nemeh surgaar bas nemne, nemegdchihej gej bas neg nemne. Ene bol heden importlogch kompani, dotoodyn heden chenjuudiin garshsan ajil. Ingeed jiriin irged daaj garahgui yaduusyn toog nemegduulne de. bus tasarchihval hetsuu dee.
Зочин · 2013/10/01
mongolchuud min de odoo tegeed yaana da bor zvrheeree yawaad l bdag bas l amidarhad hetsvv bolj bn shvv
Зочин · 2013/10/01
MANii xiisen lai lanchigiig AN bolon ard tumen uurch ***rxaa nuxux gej zovjiinoo..yanadaa
Зочин · 2013/10/01
ymnii baraa haraagui udsan humuus genet ih yman deer ochood aliigaa aldaj baigaa baihoo
Зочин · 2013/10/01
buh yum 1,500,000 tugrug amlsanaas uudeltei.
Зочин · 2013/10/01
чи бас тэдний нэг болохоор тэгж байна уу. талхны үнэ хэд байгаад хэд болсон нь энгийн жишээ биш үү. арай ч дээ ийм юм мэдэхгүй байж байж нэг сэтгүүлчийг муулаад байх юм өрөвдчихлөө
Зочин · 2013/10/01
энэ тэр нам гэж туйлшрахаасаа болиосой, *****************сэн ********нууд
Зочин · 2013/10/01
ardchilsan namiig songson mun Altanh*****g bolon ah duu sadan turliig in songson m********s boloj busad in ulburch uheh yum bna l daa
зочин · 2013/10/01
Энэ ****** төрийн 3 тайрдаснууд юу хийгээд байнаа. Турааж ******** нь нээ
Зочин · 2013/10/01
хахахахаххахаха
Зочин · 2013/10/01
Ediin zasag boon mungunii bodlogotoi holbootoi sedveer bolson boloogyi setguulch nertei garuud niigmiin tarhiiig hamaagyi ugaahaa bolih heregtei. Yamar undeslel toon medee barimt baina?. Eh uusver mongol bank esvel statistic, sangiin yaamnaas avch yumaa bichij baigaarai. Zuvluhud shuu
Зочин · 2013/10/01
Uu ystoi goy eniig chin dalimduulaad turaad avii baiz huu
Зочин · 2013/10/01
yadaj bhad buh yumnii une oschood bhad dagaad baiguullaga ashiggui bna. oron toonii tsomohtgol hiij ehleh yum daa. bas tsalin hasna. ene ***l esregeerei bodlogotoi yum bolj bna.
Зочин · 2013/10/01
iiish huurhii minii mongol oron ene ** haruudaas bolj ingeh gj