Н.Энхбаяр: Төр, засгийн бүрэн эрх ард түмнээс эх үүсвэртэй
2017/03/03
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.
-МАХН-ын зүгээс шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж дууссан гэсэн. Үндсэн хуулиа өөрчлөх ямар шаардлага байв?
-МАХН-ын намын гишүүд, дэмжигчид, эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж дуусаад иргэддээ өргөн барих эхлэлийг Сүхбаатарын талбай, эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд хийлээ.
Үндсэн хууль маань яагаад шинэчлэгдэх ёстой вэ гэдгийг би ганцаараа ярьж байгаа юм биш. Сүүлийн жилүүдэд эрдэмтэн мэргэд ч энэ асуудлыг хөндөж ярьж байгаа. Ерөнхийдөө нийгэмд Үндсэн хуулийг өөрчилж, шинэчлэх ёстой юм байна гэсэн ойлголт бий болсон. Тиймээс одоогийн УИХ хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчилж, шинэчлэх асуудлыг оруулсан байна.
Аливаа Үндсэн хууль жинхэнэ ёсоор хэрэгжихийн тулд төр, засгийн бүрэн эрх хэний гарт байна вэ. Төр, засгийн бүрэн эрх хэнээс эх үүсвэртэй вэ гэдэг асуудлыг туйлын тодорхой бичсэн байх ёстой. Гэтэл Монгол Улсын өнөөгийн үйлчилж байгаа Үндсэн хуульд төр, засгийн бүрэн эрх хэнээс эх үүсвэртэй вэ гэдэг нь тодорхой биш орхигдсон. Төр, засгийн бүрэн эрх хэний мэдэлд байгаа вэ гэдэг нь хагас дутуу тусчихсан. Зүйл, заалтууд нь хоорондоо зөрчилтэй, боломжгүй байдлыг бий болгосон.
Мордохын хазгай гэх юм уу, эсвэл байшингийн суурийг тавихдаа дутуу тавьсан учраас ганхах, цуурах, цонх, хаалга нь эвдрэх, дээвэр нь цоорох гэсэн үйл явдал үргэлжилсээр 25 жил боллоо. Одоогийн Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэж бичсэн байгаа. Тэгсэн мөртлөө УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж. Та анзаарсан бол Төрийн эрх, Засгийн эрх гэсэн үг байна. Тэгэхээр Засгийн эрх гэхээр хүмүүс хялбаршуулж ойлгоод Засгийн газартай холбоотой ойлгодог. Тэгвэл одоогийн Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэхээр ард түмэн Засгийн газраа байгуулах гэж явцууруулж ойлгож болох юм. Төрийн гэхээр өөр эрх байдаг юм шиг. Тэр нь УИХ-д байдаг юм шиг. Тэгсэн хэрнээ төрийн эрх дээд, доод гэж байдаг юм шиг.
Дээд байгууллага нь төрийн эрхийг эдлэх, хэрэгжүүлэх дээд байгууллага нь УИХ гэж заасан байгаа юм. Тэгвэл доод байгууллага нь хэн юм бэ. Никола Маркевил гэдэг алдартай судлаач, филисофич хүний олон зуун жилийн өмнө гаргасан онолоор бол төр, засгийн бүрэн эрх гэдэг том багц эх байна. Үүнээс харахад төр, засгийн бүрэн эрх ард түмнээс үүсэл гаралтай, ард түмний мэдэлд байдаг. Харин үүнийг хэрэгжүүлэхдээ засаглалын эрх мэдэлд хуваарилалт хийхийг хэлнэ. Үүнийг үндсэн гурван эрх мэдэл гэж хуваарилах ёстой гэсэн онол байдаг.
-Тухайлбал, яг юу гэсэн байдаг гэж?
-Энэ нь хууль тогтоох эрх мэдэл буюу парламент, УИХ, гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, шүүх эрх мэдэл буюу шүүх гэж. Үндсэн гурван засаглалын эрх мэдэлд хуваарилж байж төр, засгийн бүрэн эрх гэдэг ойлголт хэрэгжинэ. Төр, засгийн бүрэн эрх ард түмнээс эх үүсвэртэй, ард түмэнд байнга хадгалагдаж байдаг. Яагаад байнга хадгалагдаж байдаг вэ гэхээр ард түмэн богино хугацаанд ямар нэгэн байгууллага, албан тушаалтныг өөрөө сонгож эрхээ хэрэгжүүлж байгаа.
Тэр эрхээ ард түмэн өөртөө байнга хадгалахгүй бол эрхээ бүрэн шилжүүлээд өөрөө тэр эрхгүй, тэр хугацаанд үлдвэл хариуцлагагүй төр, засаг бий болно гэсэн үг. Чи нэгэнт эрхээ өгчихсөн юм чинь дуугүй л байж бай. Би энэ эрхийг авсан юм чинь яаж ч аашилж болно гэсэн буруу харилцаа үүсч магадгүй учраас ард түмэн эрхээ байнга өөртөө хадгалж муу ажиллаж байгаа хүмүүсийг хугацаанаас нь өмнө огцруулж, хариуцлага тооцох ийм арга механизмтай уялдаж ойлгогддог.
Энэ асуудал манай УИХ, Засгийн газар, шүүхийн үйл ажиллагаатай холбоотойгоор Үндсэн хуульд тодорхой тусгаагүй байна. Хоёрдугаарт, орон нутгийн эрх мэдэл, орон нутгийн өөрөө удирдах байгууллага тунхаглалын шинж чанартай байгаа болохоос яг өөрөө татвар тогтоож болох юм уу, үгүй юм уу, өөрийнхөө өмчит тулгуурлаж бонд гаргаж болох юм уу, үгүй юм уу. Хөрөнгө мөнгө босгож, ашигт малтмалыг шийдэхэд ямар байдалтай оролцох юм гэсэн асуудал ойлгомжгүй үлдсэн учраас орон нутаг өөрөө удирдах ёсны байгууллага мэтээр ойлгодог. Үнэн хэрэг дээрээ хэрэгжүүлж байгаа, эдэлж байгаа эрх, хүлээж байгаа үүрэг нь тодорхой биш. Зарим газар хол яваад Ерөнхийлөгчийг сонгочихдог. Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлдэг. Ингээд гүйцэтгэх засаглалаа ард түмэн байгуулж, парламентаа хууль тогтоох байгууллагаа ард түмэн байгуулчихна. Шүүхийг бас сонгох эрхтэй.
-Яг яаж шинэчлэх ёстой гэж. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Зарим үед өөрөө тангарагтаны шүүхийн хэлбэрээр ард түмэн өөрөө шүүх ажиллагаанд орж хэрэг таслах эрхтэй. Тангарагтаны шүүх гэж байдаг. АНУ болон бусад оронд иргэд шүүгчийн үүргийг гүйцэтгэж ямар нэгэн хүнд асуудлыг авч хэлэлцэж итгэл үнэмшлээрээ 100 хувь санал нэгтэйгээр ажиллаж асуудлыг аль нэг талд нь шийддэг. Шүүгчийг сонгосноороо шүүхийн үүргийг хэрэгжүүлж байна. Энэ асуудал Үндсэн хуульд дутуу туссан. Шүүгч дандаа томилгоотой байдаг. Томилгоотой байдаг учраас хараат байдаг. Шүүгч нарыг загнахад хэцүү.
Өнөөдрийн Үндсэн хуульд энэ суурь асуудлууд тодорхой тусаагүй учраас шударга ёс алдагдсан байна. УИХ, Засгийн газар нь хариуцахгүй байна. Засгийн газрыг сонгох, томилох, хариуцлага хүлээлгэх ажилд ард түмэн оролцож чадахгүй байна. Шүүхээс ард түмэн их хол байна. Тиймээс энэ Үндсэн хуулийг зайлшгүй өөрчилж шинэчлэх хэрэгтэй байна. Энэ Үндсэн хуулийг бүхэлд нь харлуулж болохгүй. Шинэчлэлтийн Үндсэн хуулийг жинхэнэ хөгжлийн Үндсэн хууль болгож өөрчлөхгүйгээр байнгын шилжилтийн үйл явц дунд будилсан, ойлгомжгүй байдалтай цагаа алдах, хэдэн үеэрээ сайхан амьдрах бололцоогоо алдах, магадгүй тусгаар тогтнол, хөгжил дэвшлийнхээ бололцоог алдах аюул нүүрлэж байгаа учраас одоо бүгдээрээ сайхан ярилцаж байгаад Үндсэн хуулиа шинэчлэх ёстой.
Нэг том асуудлыг Монголд ярилцаад олон жил болж байна. Шийдэгдэж чадахгүй байгаа учраас зөрчлийг улам бий болгож байна. Байгалийн ашигт малтмалыг хэний мэдэлд, хэний өмчид байлгах вэ гэдэг асуудал тодорхой биш байна. Одоогийн Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад хэрэгжинэ гэж заасан боловч нөгөө заалт дээрээ төрийн өмчит байна гэсэн. ОХУ-ын Үндсэн хуульд байгалийн баялаг, ашигт малтмалыг төрийн, хувийн, орон нутгийн болон бусад өмчийн хэсэгт байж болно гэж бичсэн учраас оросууд Үндсэн хуулийнхаа дагуу ашиглаж байна.
Гэтэл манайд зүйл, заалтын зөрүү, зөрчлийг ашиглаж байгалийн баялгийг ард түмнээс хол хөндий байлгаж цөөхөн хэдэн хүн гартаа авах үйл явц явагдаж байна. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуульд тодорхой тусгаж өгөх ёстой. Ингэснээр нийгэм маань бухимдалгүй, эв нэгдэлтэй, хөгжлийн төлөө зүтгэсэн Монгол хүн болж төрснөөрөө бахархсан, Монгол орондоо эзэн болсон харилцаа үүсэх ёстой юм.
-Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахад ямар хүмүүс оролцсон юм бэ?
-Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн тухай УИХ, Засгийн газарт ярьж байсан. Янз бүрээр ярьсаар байгаад нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Ажлын хэсэг ч янз бүрээр байгуулагдсан. Энэ ажлын хэсэг зөвхөн эхний эрх мэдэл дээрээ булаацалдсаар байгаад, ард түмний эрх мэдэлтэй гэдгээ мартсаар байгаад, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайд, байх юм уу, УИХ-д гол анхаарлаа хандуулсаар байгаад хайран цагийг алдаж өнөөдрийн Үндсэн хууль энэ нийгмийн ээдрээтэй байдлыг зохицуулж чадахгүй хямарч байна.
1992 онд шинэ нийгэм рүү шилжиж байхад ийм ээдрээтэй байна гэж бодоогүй байх. Тиймээс зохицуулалтыг дутуу хийсэн байна. Одоо шинэ нийгмийн харилцаа их ээдрээтэй байна. Энэ ээдрээг хэн тайлах юм бэ. Шинэ Үндсэн хууль тайлна. Шинэ Үндсэн хуулийг бий болгож олноороо хэлэлцэж, баталж байж шинэ ээдрээг тайлахгүй бол хуучин Үндсэн хуулиараа засч, залруулж чадахгүй. Бусад намын нөхдүүд, хуульч, эдийн засагчид, нийгэм судлаачдыг оролцуулаад энэ төслийг боловсруулсан. Сүүлийн хэдэн сарын турш Үндсэн хуулийнхаа төсөл дээр сууж мэргэжлийн хүмүүст үзүүлж харууллаа.
-Үндсэн хуулийн ямар зүйл, заалтад өөрчлөлт, шинэчлэлт хийсэн юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол хүн төрийн хамгаалалтад байна гэж бодоогүй байх. Мал сүрэг төрийн хамгаалалтад байсан. Түүнийгээ олигтой хэрэгжүүлж чадаагүй. Тунхагийн шинж чанартай, малчин ард түмнийг хүндэтгэлгүй яах вэ. Улсын үндэс нь хүн юм. Төр нь ард түмнээ мартчихдаг. Ард түмнээсээ хол хөндий оршин тогтнодог байдлыг засахын тулд би хүнээ төрийн хамгаалалтад авахыг Үндсэн хуульд тусгасан.
Байгалийн баялаг дээр яаж хэрэгжих вэ гэдгийг тодруулж яривал байгалийн баялаг хүний бий болгосон баялаг биш. Олон сая жилийн өмнө янз бүрийн урвалын үр дүнд алт, нүүрс бий болсон. Бидний өвөг дээдэс энэ сайхан газар нутгийг бидэнд үлдээсэн байна. Ийм өргөн сайхан газар нутаг Монголын ард түмэнд тохиож эд баялаг, орд үлдсэн байгаа. Одоо энэ баялгаа шударга ёсонд нийцүүлж гурван сая монголчуудын дундын өмч болгоно.
Дундын өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг, орлогыг нь хэн нэгэн хүн дундаас нь авахгүй эзэнтэй байлгамаар байна. Яагаад гэвэл дундын баялгийг төр, засаг булаацалдаад байна. Дундын баялаг гээд Үндсэн хуульд биччихвэл Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гэсэн стратегийн ач холбогдол бүхий ордууд нийт монголчуудын дундын өмч болно. Бидний халаасанд, хадгаламжинд энэ баялгийг ашигласан орлогын тодорхой хэмжээ хуваарилагдаж орж ирж байх ёстой. Тиймээс би зоригтой хэлж байгаа юм. Байгалийн баялгаа дундын баялаг болгож зарласан цагаас, энэ зарласан зарчмаа хэрэгжүүлсэн тэр мөчөөс эхлэн ядуу амьдрал, ядуу хүн гэдэг ойлголт Монголд байхгүй болно. Ингэж төр хүнээ хамгаалалтад авна. Хоёрдугаарт, Монгол хүнийг өөр яаж хамгаалалтад авах юм бэ.
Гэр бүлийн хамгаалалтад авна. Гэр бүл гэдэг ойлголтыг нийгмийн төв болгох ёстой. Дандаа өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй, өнчин хүүхэд гэж ярьж байгааг бид засах ёстой. Тиймээс гэр бүлийн харилцааг эрхэмлэж, гэр бүл бүтэн байхыг иргэний журамт үүрэг болгож, хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэхийг тусгасан байгаа. Тасралтгүй 25 жил байлгаж амьдарсан гэр бүлийг төрөөс үнэгүй орон сууцаар хангах ёстой. Ахмадууд, олон хүүхэдтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ, хүнд өвчтэй хүнийг эмчлэх эмнэлгийн зардлыг, залуучуудын дээд боловсролын зардлыг төр, засгаас даах ёстой гэж.
Ингэж Монгол хүн чинь биеийн бяраар нэгийг, сэтгэлийн бяраар олныг дийлнэ гэдэг зарчим энэ Үндсэн хуульд тусч байгаа. Бид дээд боловсролтой байж сэтгэлийн бяртай, мэдлэг боловсролтой болно. Түүнээс Хятад, Оросыг муулж биш, ямар нэгэн байдлаар махбодиороо үзээд дийлэхгүй. Тооны олноор биднийг дарна. Малгайгаараа цохиж унагаана гэж ярьдаг. Тиймээс олон хүнтэй үндэстэний малгайд цохиулж унахгүйн тулд оюун ухаанаараа өрсөлдөж, хамгаалъя. Гурван сая монголчуудаа ийм болгоё. Үндэсний дээд боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой гэсэн санаа энд туссан байгаа.
-Энэ хэрэгжилтийг хянадаг байгууллага гэж бий юү. Ямар байгууллага байдаг юм бол?
-Түрүүн би хэлсэн. Засаглалын эрх мэдлийг гурав хуваадаг. Гүйцэтгэх засаглал, Засгийн газар, хууль тогтоох парламент, Шүүх засаглал шүүх гэж. Дээр нь сүүлийн жилүүдэд хяналт алга болсон. Төсвийн мөнгө, төрийн өмчийг яаж зарцуулах вэ, ард түмний эрх ашгийг яаж хамгаалж байгааг хянадаг ямар ч байгууллага байхгүй. Үндсэн хуульд энэ асуудлыг сайн зохицуулж чадахгүй орхигдуулчихсан. Магадгүй эрх чөлөөтэй боллоо, одоо санаа зовох зүйлгүй чөлөөтэй тавьж өгч байвал боллоо гээд нэг тал руу туйлширсан байх. Гэхдээ үүнийг боож, бүр задгай тавьж болохгүй. Зарим улс орны Үндсэн хуульд төрийн бүрэн эрхийг засаглалын эрх мэдэл булааж хуваасан байдаг. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх, хянах, төрийн алба гэж.
Тэгэхээр бид гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, шүүх засаглал буюу шүүх, хууль тогтоох буюу парламентын, хянах засаглалын эрх мэдэл гэж дөрөв дэх засаглалын эрх мэдлийг гаргаж Үндсэн хуульд суулгаж өгсөн. Хянах байгууллагыг бий болгоё. Үүнийг хэн нэгэн бий болгохгүй. Ард түмэн өөрөө Ардын эрх хорооны гишүүнийг сонгоно. Ардын эрх хороо хүн болгон дээр очоод шалгахгүй. Зөвхөн төсвийн, төрийн өмчийн мөнгийг ашиглаж байгаа байгууллага, албан тушаалтан яаж зарцуулж, ажиллаж байгаад хяналт тавина. Ард түмнээс сонгогдсон Ардын эрхийн гишүүн хэнээс ч айхгүй. Харин ард түмнээсээ айна. Хэн чамайг сонгож, томилж байна түүнээсээ л хүн айж эмээдэг. Одоо ард түмнээс айхгүй л дээ.
Яагаад гэвэл Засгийн газар, ХЭҮК, шүүхийг ард түмэн томилж, сонгоогүй учраас ард түмнээс айхгүй. УИХ-ын гишүүд ч гэсэн ард түмний эрх мэдлийг өөртөө шилжүүлээд авсан гэж буруу ойлгоод сонгуульд олсон шархаа нөхөх гээд сууж байна. Ард түмэн өөрөө сонгосон нөхцөлд тийм байдал үүсэхгүй. Одоо энэ сонгуульд хэн ялж байна, баян нь ялж байна. Бид үүнийг засахын тулд сонгуулийн зардлыг төсөв даана. Хэрэв төсөв даадаг байсан бол өнөөдөр ард түмнээсээ хэдэн төгрөг авч сонгуульд оролцож байгаа хүмүүс ард түмэндээ л үйлчилнэ. Өнөөдөр ард түмнээс мөнгө авахгүй, хувийн том компаниудаас мөнгө авсан учраас ард түмнийг ашиглаж байна. Ямар нэгэн өндөр албан тушаалд очоод эргээд тэр хүндээ үйлчилдэг. Тухайн компанидаа ашигтай шийдвэрийг кноп дараад эсвэл гарын үсэг зураад гаргаж байна. Үүнд нь ард түмэн бухимдаад байгаа юм. Гэхдээ ард түмэн маань их ухаантай, юмны цаад наадахыг ойлгодог.
Тэгэхээр өнөөдөр ард түмнээр даалгахгүй буян хийж байгаа ч цаагуураа ард түмний уул уурхайн баялгийг өөр компанид өгч байгааг таслан зогсооё. Дээр нь сонгуулийн саналын хуудсыг зөвхөн гараар тоолъё. Гурван сая монголчууд нэг сая 800 мянга гаруй сонгогчтой түүний 70 хувь нь сонгуульд оролцоно гэхээр нэг сая 200 мянган сонгогчийн саналыг гараар тоолж чадахгүй 300 сая хүнтэй Америк, нэг миллиард 300 сая хүн амтай Энэтхэг улстай адилхан машинаар тоолж будилаад хэрэггүй. Зарим зүйл дээр ард түмэн өөрсдөө гараараа тоолж шударга сонгуулийн дүн гаргаж сурах хэрэгтэй. Ингэж чадвал шударга сонгууль явагдана. Ард түмнээс шалтгаалсан, ард түмнээсээ айж байж төр, засгийг эмхлэн байгуулж, ард түмнийхээ төлөө үйлчилдэг төр, засгийг байгуулж улс орноо хөгжүүлэх ийм гарцыг Үндсэн хуулиараа олж авъя гэж бодсон юм.
-Парламентын засаглалын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Парламентын хувьд хоёр шат, хоёр танхимтай байна. Нэг нь хуучнаар зүйрлэж яривал Улсын бага, одоогийн их хуралтай адилхан. Нөгөө нь доод танхим. Дээд танхим нь хуучин Ардын их хуралтай адилхан Үндэсний их хуралдай. Үндэсний их хуралдайд нам бусчуудын, намын гишүүн байж болно. Гэхдээ 250 хүний гарын үсгийг цуглуулж чадсан хүн Үндэсний их хуралдайн сонгуульд нэр дэвшинэ. Зардлаа засгаас гаргуулна. Намын жагсаалтаар биш шууд өөрийгөө сонгуулах маягаар сонгоно. Сум, баг, хороо болгоноос нэг хүн сонгогдоно. Гэхдээ тэд байнгын ажиллагаатай биш.
Жилд дөрвөн удаа, улирал бүр ажлын 10 өдөр хуралдаж бага хуралдаанаас гаргасан шийдвэр зөв үү, буруу юу гэдгийг засч залруулах, хориг тавих ч юм уу эсвэл бага хуралдаанд гишүүд ажлаа муу хийсэн бол зохицуулах, хариуцлага тооцох эрх эдэлнэ. Ард түмний дунд амьдарч байгаа хүмүүс Улаанбаатар хотод жилд дөрвөн удаа цугларахдаа байнгын ажиллагаатай, ард түмнээсээ тасарсан хүмүүсийг байранд нь тавих, тодорхой хэмжээгээр хамтын эрүүл саруул байдлаар ажиллах харилцаа үүсгэнэ гэж бодож байгаа.
Бага хуралдай намын жагсаалтаар Үндэсний их хуралдайгаар ард түмний дундаас шууд санал өгөх байдлаар сонгоно. Энэ хоёр нийлж байж хууль тогтоолыг илэрхийлнэ. Хууль тогтоох засаглалын эрх мэдлийг шилжүүлнэ. Засгийн газрыг ямар нэгэн эрх ашиг, хуйвалдаанаар гарсан хүмүүс ажиллуулах биш. Шууд ард түмний дунд нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч толгойлно.
50 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн буюу эмээ өвөө, аав ээж, өөрөө эхнэртэйгээ гурван үеэрээ Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлж ард түмэн хамгийн шилдгийг нь сонгож тэр хүн шууд Засгийн газраа толгойлно. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүхийг, шүүгч нарыг, Ардын эрхийн хороог ард түмэн өөрөө сонгож байна. Дөрвүүлээ ард түмний сонголтоор байгуулагдаж байна. Хэрэв Ерөнхийлөгч нь сонгогдчихоод Засгийн газрынхаа ажлыг хийж чадахгүй бол огцруулж болно.
Энэ завшааныг ашиглаад ард түмэндээ хандаж хэлэхэд “Монголчууд үнэхээр ирээдүйтэй ард түмэн шүү. Энэ ирээдүйг Үндсэн хуулийн шинэ төсөлд агуулсан байгаа. Үүнийг та өөрийн болгож аваад аав ээж, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө хамт хэлэлцээд дутуу байгааг нь гүйцээж, илүү байгааг нь хасаад мэргэн оновчтой саналаа тусгаад өөрийн болгож батлаарай” гэж хүсэх байна. Та бүхний санасан сайхан сэтгэл бүр чинь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.
Зочин · 2017/03/07
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс монголын ард түмэн дэмжиж байна гэж битгий худлаа бич дэмжихгүй хүн ч олон байгаа.Энхбаяр бүх албан тушаалд байсан мөртлөө юуг өөрчилсөн билээ.Эхнэр нь толгой дээр нь гарчихсан гээд л байдаг үнэн л бол хэцүүхэн ерөнхийлөгч болохоор дахиад давтагдахгүй гэх баталгаа байна уу? Албан тушаалд очих их шуналаа татаж авах нь дээр дээ.
ҮНЭН · 2017/03/06
ЮУ ҮНЭН МОНГОЛЫН МИНЬ БУУРАЛ ТҮҮХ ҮНЭН МОНГОЛ УЛС ҮНЭН ЭНЭ ОРНЫ АЛДАРТ ХҮҮ ЭНХБАЯР БАС ҮНЭН МӨН ЭЗЭН ЧИНГИС ИХ СҮХБААТАР ҮНЭН ...ОДООХОНДОО ЭНЭ ҮНЭНҮҮДТЭЙ АДИЛТГАХ ЖИШИЖ ХАРЬЦУУЛАХ ҮНЭН ҮНЭХЭЭР АЛГАА ЭНЭ БОЛ МАДАГГҮЙ ҮНЭЭН ХЭРХЭХИЙГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАХ БУС У...
зоин · 2017/03/06
Энхбаярын тухай ярьсан сэдэв болгон дээр элбэгдорж бол хузуугуй лалар энэ тэр гэж бичдэг тусгай хелсний улсууд байнаа 7 буудалд 2 эмээ зодолдов гээд л бичсэнч энэ бол.хузуугуй хуний хийж байгаа ажил гэж ирээд л бичих юм ЭНХБАЯРЫН ОЙР ТОЙРНЫ УЛСУУД ДАНДАА Л АВИЛГАЧИД БАЙДАГ Ш ДЭЭ ЯАХААРАА ЭНХБАЯРТАЙ ЦУГ БАЙСАН УЛСУУД ДАНДАА АВИЛГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАРИГДАЖ БАЙДАГ ЮМ ЭНХБАЯРТАЙ ЦУГ ЯВААД ЕЕДЕЕ ГАРСАН ХУНИЙГ НЭРЛЭ ДЭЭ НАМ НЬ ХУРТЭЛ ЭНЭ ХУНЭЭСЭЭ САЛСАН БИЗ ДЭЭ
зоин · 2017/03/06
Энхбаярын тухай ярьсан сэдэв болгон дээр элбэгдорж бол хузуугуй лалар энэ тэр гэж бичдэг тусгай хелсний улсууд байнаа 7 буудалд 2 эмээ зодолдов гээд л бичсэнч энэ бол.хузуугуй хуний хийж байгаа ажил гэж ирээд л бичих юм ЭНХБАЯРЫН ОЙР ТОЙРНЫ УЛСУУД ДАНДАА Л АВИЛГАЧИД БАЙДАГ Ш ДЭЭ ЯАХААРАА ЭНХБАЯРТАЙ ЦУГ БАЙСАН УЛСУУД ДАНДАА АВИЛГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАРИГДАЖ БАЙДАГ ЮМ ЭНХБАЯРТАЙ ЦУГ ЯВААД ЕЕДЕЕ ГАРСАН ХУНИЙГ НЭРЛЭ ДЭЭ НАМ НЬ ХУРТЭЛ ЭНЭ ХУНЭЭСЭЭ САЛСАН БИЗ ДЭЭ
Зочин · 2017/03/05
Н ЭНХБАЯР МУНДАГ ЭР ХҮН ХЭНЧ ЭНЭ ХҮНИЙ ТОЛГОЙГ ГҮЙЦЭХГҮЙ ЧАДАХ Ч ГҮЙ АЗ ДУТАН МОНГОЛЫГ ӨРНӨӨС САЛГАЖ ЭХ ОРНОО БҮРЭН БҮТЭН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН ШҮҮ ЭЛБЭГДОРЖ ЛАЛАР ДАВЖААД ОДОО ХАР БӨӨН ӨР ЗЭЭЛТЭЙ ЯДУУГИЙН ЯДУУ ОРНООР ШАЛГАРЧ БАЙНА ӨӨРЧИЛӨХ ЦАГ БОЛСОН ШҮҮ
Зочин · 2017/03/05
100/ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА ТА ЖИНХЭН МОНГОЛ ТӨРЫН ЛЕДЕР ДЭЭ
Зочин · 2017/03/05
монгол улсын гурав дахь ерөнхийлөгч н энхбаяр дарга үндсэн хуульд өөрчилөл оруулж ард түмэнтэйгээ шийдэж байгаад баяртай байна та жинхэн монгол төрийн ерөнхийлөгч шиг ерөнхийлөгч байсан шүү ард түмэн бид сайн мэдэн энэ төрд байгаа хулгаачууд таньаас айж үхэх гэж байдаг нь ил болсон доо та төрд байх естой монгол таны гарт байх естой таны ажил амьдаралд маш том хүч ийг хүсэж байна
Зочин · 2017/03/05
100/ХУВЬ ЛЕДЕР ЗӨВ ХҮН ДЭЭ ЭНЭ ТӨРД БАЙГАА НОХОД ШИГ Л ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ЗАРААГҮЙ ИХ ӨРӨНД ОРУУЛЖ ЯВААГҮЙ ШҮҮ ХАРИН Ч ЭХ ОРНОО ОРОСИЙН ИХ ӨРНӨӨС САЛГАЖ ЧАДСАН ЭХ ОРНОО БҮРЭН БҮТЭН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН ХҮН ДЭЭ ОДООГИЙН ТӨРД ИЙМ ХОНШООРТОЙ ААВИЙН ХҮҮ ГАНЦ Ч БАЙХГҮЙ ТӨРӨӨЧ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ МАН АН ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД АЖИЛАА Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙШ ДЭЭ ЭНГЭЧ ТӨРИЙГ АВЧ ЯВДАГГҮЙ ЮМ ШД ХОРЧИН ЛАЛАРУУД ТӨРД Л БАЙНА
Зочин · 2017/03/05
насаараа худлаа ярисаар байгаад дуусах хүн юмаа да
бат · 2017/03/05
хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. ард түмнийхээ төлөө хэлэх үгээ хэлж байна та нар худлаа дүр үзүүлсэн ардчилал битгий гарга. би дэмжиж байна.
Зочин · 2017/03/05
UURUU IH HUNRUU SALAAVCH GARGAJ DOROMJLOJ YARIDAG L YUM BNLEE!! YAMAR NIIGEM YAMAR ZASAG YAMAR SAID NAR BII BOLGOV!!! DAN AVILGAL HUIVALDAAN SANDAL SHIREENII NAIMAA!!! BUGD ENE PSDA-N HIISEN GAVYAA..... EH AALZ BAGA AALZDAA BARIULAJ UHDEG YOSOOR UHEH HEREGTEI BSAN YUM... IIM UGUR UHAAJIH ZASRAH YU L BOL!!!!
Зочин · 2017/03/05
Оорийн сэтгэгдлээ хэлж болно ,яагаад заавал хэн нэгэн руу дайрч давшилж будуулэг уг хэллэг хэлж байдын болоо? Оноодор хун оорийн алдааг ухамсарласан байж болно , юутай ч Монголчууд Бид хамтдаа л ярилцаж байж Улс орноо хогжуулэх бишуу , Оорийн санаа бодлыг Иргэн бур Ундсэн хуульдаа нэмэрлэх эрхтэй гэж бодож байна, Монгол орон минь Мандан бадрах болтугай
Зочин · 2017/03/05
Оорийн сэтгэгдлээ хэлж болно ,яагаад заавал хэн нэгэн руу дайрч давшилж будуулэг уг хэллэг хэлж байдын болоо? Оноодор хун оорийн алдааг ухамсарласан байж болно , юутай ч Монголчууд Бид хамтдаа л ярилцаж байж Улс орноо хогжуулэх бишуу , Оорийн санаа бодлыг Иргэн бур Ундсэн хуульдаа нэмэрлэх эрхтэй гэж бодож байна, Монгол орон минь Мандан бадрах болтугай
Зочин · 2017/03/05
Оорийн сэтгэгдлээ хэлж болно ,яагаад заавал хэн нэгэн руу дайрч давшилж будуулэг уг хэллэг хэлж байдын болоо? Оноодор хун оорийн алдааг ухамсарласан байж болно , юутай ч Монголчууд Бид хамтдаа л ярилцаж байж Улс орноо хогжуулэх бишуу , Оорийн санаа бодлыг Иргэн бур Ундсэн хуульдаа нэмэрлэх эрхтэй гэж бодож байна, Монгол орон минь Мандан бадрах болтугай
Зочин · 2017/03/05
Оорийн сэтгэгдлээ хэлж болно ,яагаад заавал хэн нэгэн руу дайрч давшилж будуулэг уг хэллэг хэлж байдын болоо? Оноодор хун оорийн алдааг ухамсарласан байж болно , юутай ч Монголчууд Бид хамтдаа л ярилцаж байж Улс орноо хогжуулэх бишуу , Оорийн санаа бодлыг Иргэн бур Ундсэн хуульдаа нэмэрлэх эрхтэй гэж бодож байна, Монгол орон минь Мандан бадрах болтугай
Зочин · 2017/03/04
Нийгэм яг одоо л ярьж байгаа юм биш үү? Өөрөөр хэлбэл цаг нь болжээ гэсэн үг юм уу даа. Өөнтөглөх биш, бодол санаа байвал зөв талаас нь хэлэх санаа оноогоо бичих л хэрэгтэй шүү дээ. Юун төлөө мөрөн дээр толгойрхуу юмтай төрлөө дөө.
зочин · 2017/03/04
өөрт нь бүх эрх мэдэл цаг хугацаа байх үед энэ ярьж байгаа зүйлээ хийж байхгүй яасым?
ккк · 2017/03/04
хий сүржигнэснээс өөр хийсэн зүйлгүй авилагч мунхаг мал минь
Luta-jargal Dumdadu uls Obor Mongol Hulun Buir · 2017/03/04
D.Nachug~Dorj ,B.Renchin nar iin Oros~German -d suraad yirsen ii daraahi zurag(jirog) hureg(horog) ii hurtele guibuulaad bai ! Shine ~soyol HUBIDGAL IIN GEGEEN NARA tusugsan nidun~harac naas inu bitegei ayugtun !
Luta-jargal Dumdadu uls Obor Mongol Hulun Buir · 2017/03/04
Zui tei yariju baina aa! Bitegei mohor mogoid aaraa bahi boitag aaraa huuchn
Зочин · 2017/03/04
IH CH UMHII BAGA CH UMHIII!!! BAGA IDEJ UUJ AVILGAL AVSAN GEJ BAHARHAJ BDAG ADGIIN MALAASAA DOR PSDA NAR BH YUMDAA!!! MAL UNDESTEN PYAZDA GEJ!!!!
Zochin · 2017/03/04
Huzuugui hunii hajuud hiisen ajiltai heleh unen ugtei uuj idsen ni ch baga mundag hun shuu. Mongolin Ard Tumen tanig mash iheer demjinee. Tanid amjilt husye. Uragshaa
Zochin · 2017/03/04
Huzuugui hunii hajuud hiisen ajiltai heleh unen ugtei uuj idsen ni ch baga mundag hun shuu. Mongolin Ard Tumen tanig mash iheer demjinee. Tanid amjilt husye. Uragshaa
Zochin · 2017/03/04
Huzuugui hunii hajuud hiisen ajiltai heleh unen ugtei uuj idsen ni ch baga mundag hun shuu. Mongolin Ard Tumen tanig mash iheer demjinee. Tanid amjilt husye. Uragshaa
Zochin · 2017/03/04
Huzuugui hunii hajuud hiisen ajiltai heleh unen ugtei uuj idsen ni ch baga mundag hun shuu. Mongolin Ard Tumen tanig mash iheer demjinee. Tanid amjilt husye. Uragshaa
Zochin · 2017/03/04
Huzuugui hunii hajuud hiisen ajiltai heleh unen ugtei uuj idsen ni ch baga mundag hun shuu. Mongolin Ard Tumen tanig mash iheer demjinee. Tanid amjilt husye. Uragshaa
jiigeee · 2017/03/04
Odooniii luivarchidiiig bodvol baga idej ih yu hiiisen hundeee door muulaad baigaaa yanhnii huuhduudeee
Зочин · 2017/03/04
BUULJIS BAASAA IDSEN UMHII UGUR PSDA NAR!!! NUGUUH NI BUUN MATRIIN NULMIS!!! SHINE HUN OLJ HARDAGGUI ADGIIN MALUUD!!! UNGURSUNTEIGEE TAARSAN AVILGALCHID!!! BUYANGIIN JAGAA NI DEER ZUGEER!!!!
Зочин · 2017/03/04
BUULJIS BAASAA IDSEN UMHII UGUR PSDA NAR!!! NUGUUH NI BUUN MATRIIN NULMIS!!! SHINE HUN OLJ HARDAGGUI ADGIIN MALUUD!!! UNGURSUNTEIGEE TAARSAN AVILGALCHID!!! BUYANGIIN JAGAA NI DEER ZUGEER!!!!
Зочин · 2017/03/04
BUULJIS BAASAA IDSEN UMHII UGUR PSDA NAR!!! NUGUUH NI BUUN MATRIIN NULMIS!!! SHINE HUN OLJ HARDAGGUI ADGIIN MALUUD!!! UNGURSUNTEIGEE TAARSAN AVILGALCHID!!! BUYANGIIN JAGAA NI DEER ZUGEER!!!!
Зочин · 2017/03/04
BUULJIS BAASAA IDSEN UMHII UGUR PSDA NAR!!! NUGUUH NI BUUN MATRIIN NULMIS!!! SHINE HUN OLJ HARDAGGUI ADGIIN MALUUD!!! UNGURSUNTEIGEE TAARSAN AVILGALCHID!!! BUYANGIIN JAGAA NI DEER ZUGEER!!!!
зочин · 2017/03/04
Enhbayar dargiig demjij bna
зочин · 2017/03/04
Энхбаяр даргад сайн сайхныг хүсье. Та нэр дэвшээрэй таныг монголын ард түмэн дэмжиж байгаа шүү. Та бол хийсэн юмтай хэлэх үгтэй хүн. Мянганы зам, хүүхдийн үдийн цай хөтөлбөр, монголыг их өрөөс салгасан гээд л олон ажил хийснийг бүгд мэднэ. Монгол ард түмнийхээ сайн сайхны төлөө сайн ажиллаарай. Танд болон танай гэр бүлд сайн сайхан аз жаргал бүхнийг хүсье.
Зочин · 2017/03/04
naad ugee ter huzuugui chutgurtuu ochij heleed hoshnogiin doloo
Зочин · 2017/03/04
nerleegui bailgui dee gene? ugee medej yari. harinch enhbayar hamgiin nuruutai n bsan. hulgaich luivarchidiig hazaarlaj hashij chadaagui l hun
zov zoo · 2017/03/04
MONGOL ulas munkh gesen principle l suulgaj ugumuur baigaa um. munch nas niigem juram usei surtal gamar negen ism get ugui. ali nam zasag barij baigaagaas hamaarahgui ulasiin bodlogo yavaj l baddag bh heregtei dee
зочин · 2017/03/04
ОДООГЫН УЛС ТЕРД БАЙГАА АВИЛГАЧИН ХУЛГАЙЧ НАР ЭНХБАЯРЫН ЕЛГИЙДЕЖ УЛС ТЕРД ОРУУЛСАН УЛСУУД БАЙДАГ АВИЛГАЧИДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭЖ ДЭМИЙ НЭГ НЭРЛЭЭГУЙ БАЙЛГУЙ ДЭЭ ЭНХБАЯРЫН ЭНЭ ХАНАЖ ЦАДДАГГУЙ ШУНАЛЫН БУЗАР ЯАСАН ДУУСДАГГУЙ ЮМ БЭ
зочин · 2017/03/04
ОДООГЫН УЛС ТЕРД БАЙГАА АВИЛГАЧИН ХУЛГАЙЧ НАР ЭНХБАЯРЫН ЕЛГИЙДЕЖ УЛС ТЕРД ОРУУЛСАН УЛСУУД БАЙДАГ АВИЛГАЧИДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭЖ ДЭМИЙ НЭГ НЭРЛЭЭГУЙ БАЙЛГУЙ ДЭЭ ЭНХБАЯРЫН ЭНЭ ХАНАЖ ЦАДДАГГУЙ ШУНАЛЫН БУЗАР ЯАСАН ДУУСДАГГУЙ ЮМ БЭ
zochin · 2017/03/04
Mash sain huul shvv Enhbayrig demjij bn amjilt hvsie
Зочин · 2017/03/03
ОЛОН ЮМ ХУЦААД БАЙВАЛ АХИАД ХӨЛИЙГ ЧИНЬ ГОЗГОНУУЛНА ШҮҮ!!! УРД НЬ ЧАМАЙГ ЯЛЛААД Л ӨНГӨРӨӨСӨН! ОДОО БОЛ ШУУД ЧАД ХИЙЛГЭНЭ ШҮҮ!!!
Зочин · 2017/03/03
ЭНХБАЯРАА ЧИ ОДОО БОЛЬЖ ҮЗ!!! ИХ ДАЛЬЖГАНАВАЛ АЛУУЛНА ШҮҮ!!! АМАР ТАЙВАН БАЙЖ БАЙГААД Л ХЭДЭН ЖИЛ АМЬДРААД САНАА АМАР НҮД АНИХАА Л БОД!!! ОДОО ЧИ УРЬД ХИЙ= =СЭН БҮХ НҮГЛЭЭ НАМИНЧЛААД ЦАГ ҮРГЭЛЖ БЯСАЛГАЛ ХИЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!! ТЭР НЬ ЧАМД ӨЛЗИЙТЭЙ ШҮҮ!!! НААД ЦОЛМОН ГЭДЭГ НОГООН АВГАЙГАА АЛДЧИХАЛГҮЙ ХЭДЭН ЖИЛ ТЭВЭРЧ ХЭВТЭХЭЭ БОД БАЛАЙ МИНЬ!!!
Зочин · 2017/03/03
ХӨӨШ!!! НАМБАРЫН ЭНХБАЯРАА чи битгий худлаа хуцаад байгаач ээ!!! Монголын ард түмэн одоо чам шиг хэн ч биш худалчид хууртагдах нь нэгэнт өнгөрсөн. Чамайг ард түмэн төрийн бүх том албан тушаалд тавьж үзсэн... Харамсалтай нь чи даанч чад= =варгүй гэдгээ харуулсан шүү дээ!!! 2004 оны УИХ-н сонгуульд чи МАХН-н дарга байхдаа юу гэж худлаа ярьж гарч ирлээ!!!===Чи тэрнийгээ одоо эргэн нэг санадаа!!! Хэрэв чамайг мартсан бол одоо би сануулаад өгье!!! ("ТӨРӨӨ ХЯМРАЛААС АВАРЪЯ, ТҮМНЭЭ ЯДУУРЛААС ГАРГАЯ."), ("ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЬЕ
үндсэн хууль · 2017/03/03
Энэ хүн ҮХ-д дордуулсан 7 өөрчлөлт хийж монгол төрийг хямруулсан.Макиавелли,Монтескью хоёрыг ялгахгүй,хэн нь юу бичснийг мэдэхгүй байж ингэж ичихгүй худал ярьдаг,тэгээд Ерөнхийлөгч байсан гэхээр ой гутааж улс орны минь нэрийг шавхайтай хутгаж байна.Гадаадын олон хүн үзээгүй дээр нь энэ зүйлээ устгах хэрэгтэй.Үндсэн хуулийн үзэл баримтлалыг огт ойлгоогүй,юу ч мэддэгггүй хүн гэдэг нь харагдаж байна.ҮХ хөгжлийн хөтөлбөр биш.Хүмүүнлэг,иргэний ардчилсан нийгмийг цогцлуулна гэдэг чинь хүнийг дээдлэнэ гэсэн үг.ҮХ гэдэг нь ашигт малтмалын тухай хууль биш.Нийгмийн бүх харилцааг ганц ҮХ-р зохицуулж болдоггүйг мэдэх нь чухал.Төрийн эрх барих дээд байгууллага УИХ мөн гэсэн заалт байгаа болохоос,УИХ төрийн эрх хэрэгжүүлэх гэсэн үг үсэг байхгүй.Эрх мэдлийн төвлөрөл нэг цэгт байх нь улс орон,төр буй болох,оршин тогтнох үндэс болдогийг ойлгоогүй хүмүүс төрийн бүх байгууллага ижил эрх дархтай байх юм гэж төөрөлддөг.Эрх мэдлийн хуваарийг зөвхөн эрх дарх эдлэх гэдэг утгаар өрөөсгөл ойлгож байгаа нь эрх мэдэл олж авахыг гол болгодог хүний л хүсэл.Эрх мэдлийн хуваарийн гол агууллага нь ажил,хөдөлмөр эрхлэх чиг үүрэг гэдэг утгаар нь онолын хувьд гурван том бүлэгт хувааж үздэг.Ард түмнээс сонгогддог УИХ нь ард түмнийг төлөөлөн засгийн бүх эрхийг хэрэгжүүлдэг учир төрийн эрх барих дээд байгууллага болдог.
хуучны танил, найз гэвэл чи тоохгүй биз ккк · 2017/03/03
амжилт хүсье анд минь, харамсалтай нь чи МАН-ын дарга л болохгүй бол энэ гөлөгнүүд дийлдэхгүй дээ. ман-д элс , намын даргад өрсөлд чамайг дэмжих хүн зөндөө
Зочин · 2017/03/03
Гурав дахь ерөнхийлөгч маань дөрөв дөх засаглал гэгч энэ дэлхийн хаа ч байдаггүй юм ярих юм. Дэлхийд Монголыгоо онигоо болгов доо. Энхбаяр гэхгүй Монгол гэнэ шүү дээ. Авах юмс байнаа бас....... хэн ард түмэн гэж олон ярина тэр нь нэг шог нөхөр байдаг шүү.
uyach, shinjeech · 2017/03/03
2 xujaa 1 ameriktai tentsene, 2 amerik 1 yapontoi tentsene. 2 yapon 1 anglitai tentsene. 2 angli 1 germantai tentsene. 2 german 1 ebreetei tentsene. 2 ebree 1 mongoltoi tentsene,
IX XURALIINXANTAI ENXBAYR ERUNXIILUGCH TENTSENE,
Зочин · 2017/03/03
ungursun hoino hustaad bailgui buh tushaal deer ni baihdaa hiihgui yasan um. Eniig harahaar durgui hureed baidag um. Mongoliig enenii ues avilgaliin aalznii tor burhsendeee. Ene hun shig baisan bol odoo mongol avilgald ingej idegdehgui baisan um. mongolchuudiin har massiin tarhiig ugaasan hogiin gar. odoo eniin turuulsun avilgalchid ni bugd turiin tolgoi deer gartsan baigaa shdee
Зочин · 2017/03/03
БӨӨЛЖИСӨӨ ДОЛООХОО БОЛЬ ЧИНИИ НИИГЭМИИГ БУЗАРЛСАН ГАИ ОДОО Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР БАИНА
зочин · 2017/03/03
Чи одоо болноо 1997-онд чамайг улс төрд орж ирснээс хойш монголын төр түмэн самуурсан шүү Чиний улс төрд татаж оруулсан Арвин Бадамжунай Батэрдэнэ гээд нэрлээд байвал төрийн хутгуурууд олон бий
Зочин · 2017/03/03
Demjij bna torson udirdagch mongol uhaantan shuu
Зочин · 2017/03/03
Demjij bna torson udirdagch mongol uhaantan shuu
zochin · 2017/03/03
odoo bolio yasan tsadaj handaggui nuhur ve!ard tumnii ner barij yridagaa bolioo
Зочин · 2017/03/03
Миний бодлоор Шудраг ёсыг тогтоох гол зүүл бол хууль эрх мэдэлтэний хараат бус хэрэгждэг байх хууль ард иргэдэд энрэнгүй эрх мэдэдтэнд хатуу чанааг заалтай байх мөн ард түмэн дээд шүүхийн дарагыг сонгодог иргүүлэн татдаг байх
Зочин · 2017/03/03
BUTSAJ YAVAA HUN IREJ YAVAGSDAGIIN DUUG DUULDAGGUI YUM!!! NAS NER CHINE DUUSSAN!!! BUYANGIIN JAGAA NI DEER!!!!
Зочин · 2017/03/03
BUTSAJ YAVAA HUN IREJ YAVAGSDAGIIN DUUG DUULDAGGUI YUM!!! NAS NER CHINE DUUSSAN!!! BUYANGIIN JAGAA NI DEER!!!!
Зочин · 2017/03/03
BUTSAJ YAVAA HUN IREJ YAVAGSDAGIIN DUUG DUULDAGGUI YUM!!! NAS NER CHINE DUUSSAN!!! BUYANGIIN JAGAA NI DEER!!!!