Р.Амаржаргал АН-ын суудлыг танана
2013/11/17
Энэ долоо хоногийн Улс төрийн гол үйл явдал яах аргагүй УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын асуудал байх болов уу. Өнгөрсөн долоо хоногт эрхэм гишүүн Р.Амаржаргал УИХ-ын дарга З.Энхболдод гишүүнээс чөлөөлж өгөх хүсэлтээ өгсөн билээ.
Харин оны төсөв хэлэлцэж байсан учир гишүүний хүсэлтийн талаар ямар нэгэн асуудал хэлэлцээгүй юм. АН-ынханы хувьд түүнийг алдахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ түүний энэ үйлдэл АН-ынханд хүнд цохилт болсон нь дамжиггүй. Хэрвээ УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг хүсэлтээр нь гишүүнээс нь чөлөөлбөл нөхөн сонгууль явагдах нь ойлгомжтой. Харин эрхэм гишүүний оронд сонгуулиар хүн орж ирлээ гэхэд МАН-аас тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хоёрт илүү боломж нээгдэх нь мэдээж. Тиймээс л Р.Амаржаргалыг УИХ-д авч үлдэх хэрэгтэй гэдэг үг АН-ын удирдлагын зүгээс, генсекийнх нь амнаас гарсан болов уу.
Бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ Р.Амаржаргал гишүүн УИХ-ын тухай хуулийн 6.6.3 дахь заалтад үндэслэн гаргасан. Тэр нь “Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан” гэсэн агуулгатай заалт. Гэхдээ бас УИХ нууц санал хураалтаар энэ асуудлыг шийдэх хуультай юм. Энэ нь л Р.Амаржаргал гишүүнийг УИХ бараг чөлөөлөх байх гэсэн таамаглалыг улс төрийн хүрээнийхэн гаргахад хүргэжээ.
Намуудын хувьд нөхөн сонгууль гэдэг суудлаа нэмэх нэгэн боломж. Харин өдийг хүртэл суудлаа нэмэх бодлого барьж байсан АН-ынханы хувьд нэг суудал алдана гэдэг байж болохгүй зүйл юм. Тиймээс л тэд Р.Амаржаргал гишүүнийг З.Энхболдод хүсэлтээ өгсөнөөс хойш дэлдэж, сүүлдэж гүйгээ. Нууц санал хураалтаар түүнийг чөлөөлөх эсэхийг шийднэ гэвэл дэмжигдэх магадлал өндөр. Тэгэхээр энэ удаад АН-ынхан нэг суудлаа алдахад хүрэн нь бололтой.
Н.Чинзориг
Зочин · 2013/11/19
Ene asuudal gants Amarjargal gishuunii asuudal bish l baimaar yum . Ard urd ni yamar zuil nuugdaj bgaag medehgui yum daa. Gehdee l ooroo uhaantai baj zov shiidver gargaasai daa. Namiin asuudal ts****laad zasgiin gazar uls eh ornii togtvortoi baidaltai ch holbogdoj bgaa gedgiig heterhii sain medej bgaagiinhaa huvid ene shiidveree harj uzeh blgui dee.