Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр нар томоотой байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэнэ
2013/11/18
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Ё.Отгонбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусах шатанд орж, Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай мэдээллийг өнгөрсөн баасан гарагт Улсын мөрдөн байцаах газраас өгсөн.
Дээрх мэдээллээс болоод “Хууль хяналтын байгууллагынхан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлсэн байна” гэсэн шүүмжлэл гараад байгаа. Тиймээс энэ талаар албаны эх сурвалжууд ямар байр суурь баримталж байгаа талаар тодруулсан юм.
Хуулийн байгууллагын төлөөллүүдийн тайлбарлаж байгаагаар “УИХ-ын гишүүний эрхзүйн байдлын тухай хуульд “УИХ-ын гишүүнийг баривчлах, гэрт нь нэгжлэх хийхээс бусад тохиолдлыг УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан гэж ойлгохгүй” гэсэн заалт бий. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Ё.Отгонбаяр нарын гишүүний бүрэн эрхэд хууль хяналтын байгууллагынхан халдсан гэж ойлгох нь өрөөсгөл асуудал болно” хэмээсэн юм. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүд мөрдөн байцаах үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүйгээр өөрсдөө сайн дураараа шалгуулж байгаа учир заавал УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах шаардлагагүй аж. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Ё.Отгонбаяр нар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглан мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад тотгор учруулсан зүйл байхгүй, Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа юм байна. Тиймээс тэдэнд холбогдох хэргийг Улсын прокурорын газраас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр харьяаллынх нь шүүхэд шилжүүлсэн байлаа ч тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг сөхөхгүй байх боломжтой юм байна. Харин шүү-хээс гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх дуусгавар болох аж.
Энэ асуудлын талаар УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболдоос тодруулахад “УИХ-ын гишүүд өөрсдөө хуулийн байгууллагынхантай тохиролцоод мөрдөн байцаалтыг өгч байгаа тохиолдолд заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байх шаардлагагүй байх” гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт олон нийтийн газар танхайрсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дvгнэлт үйлдлүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Мөн түүнийг хууль бусаар баавгай агнасан байж болзошгүй гэх үндэслэлээр давхар шалгасан гэдгийг Улсын мөрдөн байцаах газраас мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын баавгай агнасан гэх хэрэгт холбогдох хүмүүс зохих шийтгэлээ хүлээж, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч уг хэргийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэгт хавсаргасан юм байна.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжиглэж байгаа. Үүнд нь “Багшийн хөгжлийн ордон”-ы тендерийг будлиантуулсан, эхнэр О.Эрдэнэсолонгынхоо дансаар гэмт хэргийн шинжтэй их хэмжээний мөнгө эргэлдүүлж, гуйвуулсан зэрэг асуудал багтаж байгаа юм байна. Түүний эхнэр Б.Эрдэнэсолонгын арилжааны долоон банкны дансаар дамжсан гүйлгээг хуулийнхан шалгаж, тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг нь битүүмжилжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотойгоор иргэн Ч-гийн гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр авлига өгөхийг бусдаас шаардсан нь холбогдох баримтуудаар нотологдсон байна. Тиймээс түүнд холбогдох авлига өгөхийг бусдаас шаардсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж дуусаад Улсын ерөнхий прокурорт танилцуулаад байгаа аж.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Ё.Отгонбаяр нар хууль хяналтын байгууллагынхны үгэнд орж мэдүүлгээ цагт нь өгч, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад тотгор учруулахгүй байгаа ч тэдэнд холбогдох хэргүүд баримтаар нотлогдож эхэлсэн тухай Улсын мөрдөн байцаах газраас мэдэгдэж эхэллээ. Энэ нь цаанаа чухам юу хэлэх гээд байгааг цаг хугацаа харуулах биз ээ.
Р.Сарангоо
Зочин · 2013/11/26
Бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байна гэдэг нь тэд нарт ял өгөхгүй гэсэн утгыг агуулж байна. Үүнээс үзэхэд томчууд хэрвээ Энхбаяр шиг л ******лахгүй бол хэзээ ч ял эдлэхгүй юу санасан есөн хүслээ биелүүлж болно гэсэн үг Монголд шүүх хэзээ ч хараат бус болж чадахгүй
Зочин · 2013/11/19
МИАТ ын хэрэг шиг буурсаар буурсаар чимээгvй болно биздээ
Зочин · 2013/11/19
tomootoi baisan ch gex shig
Зочин · 2013/11/19
Za za amar amar gemt hereg hiichikeed tomootoi bolchikbol jiriin ardiin hergiig ch gesen choloolbol yasan ym be? Hun deeremdej *****lchikaad tomootoi bolchikoy ! Humuusee!!!
Зочин · 2013/11/19
harin tiim harj l baiy
Зочин · 2013/11/19
Mongoliin shuuh tsagdaa haraat bna uu ugui bna uu gedegiig Otgonbayariin hereg Mongolchuudad heleed ugnu. Harjil baiy ard tumen!!!!