Дөрвөн үсэг хасахыг засгийн газар ДЭМЖСЭН, ДЭМЖЭЭГҮЙ
2013/11/21
Сүүлийн үед ахмад эрдэмтэд монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулж, журамласан толь бичиг гаргахаар төсөл боловсруулж буй нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа билээ.
Уг төсөлд цагаан толгойн 35 үсгээс онцгой дөрөв буюу ь, ъ, щ, й үсгийг зөвхөн гадаад үг бичихэд хэрэглэдэг болох, мөн гээгдэх эгшгийн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудал тусгагдсан аж. Үүнийг иргэдийн олонх нь эсэргүүцэж байгаа бөгөөд эрдэмтэд Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу БШУЯ-наас монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргасан хэмээж буй. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвшөөрсөн тухай хэлж байгаа юм. Гэвч УИХ- ын дарга З.Энхболд “МҮОНТ”- ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох үеэрээ монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулж, дөрвөн үсэг хасахыг буруушааж буйгаа илэрхийлээд энэ бол төрийн оролцоогүй ажил буюу эрдэмтдийн өөрсдийнх нь судалгаа хэмээн тодотгосон. Ямартаа ч энэхүү маргаантай асуудлаар хэн, юу ярьсныг хүргэж байна.
АКАДЕМИЧ Д.ТӨМӨРТОГОО: ЕРӨНХИЙ САЙД “ТА НАР ТЭР ХЭМЖЭЭНИЙХЭЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ БОЛНО” ГЭЖ ХЭЛСЭН
-Бид төр засгийнхаа даалгаврыг биелүүлэхээр ажиллаж байна. Монгол хэний зөв бичгийн дүрмийг журамлан боловсруулах тухай заасан Засгийн газрын 37 дугаар тогтоол гарсан. Эрдэмтэд сайн дураараа нийлээд ажлын хэсэг байгуулсан юм биш гэдгийг хэлье. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс БШУЯ- наас эрдэмтэн судлаачдыг нэгтгэж ажлын хэсэг гаргасан юм. Журамлана гэдэг нь нэг үгийг олон янзаар бичиж байгааг нэг мөр болгоно гэсэн үг. Харин боловсруулна гэдэг нь монгол хэлний дүрэмд төдийлөн боловсронгуй биш дүрэм, үг байвал тодорхой хэмжээгээр өөрчилж, сайжруулах боломжийг олгож байгаа хэрэг. Боловсруулах явцад үгийн дүрэм рүү зайлшгүй халдах, зарим нэг дүрмийг илүү боловсронгуй болгох шаардлага гарч ирсэн. Тэгээд бид Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж “Үгийн дүрмийг өөрчлөхөд яг өнөөгийн мөрдөж байгаагаар нь биш, зарим зүйлийг шинжлэх ухааны үүднээс хэлнийхээ зүй тогтолд ойртуулах шаардлагатай байна. Үүнийг хийх үү, яах вэ” гэж асуусан. Ерөнхий сайд “Та нар тэр хэмжээнийхээ өөрчлөлтийг хийж болно” гэж хэлсэн. Тиймээс бид зөв бичих дүрэмдээ илүү шинжлэх ухаанчаар хандаж, хэл шинжлэлийн үүднээс монгол хэлнийхээ авианы байрлал, үгийн бүтцэд харьцангуй ойрхон үсгийн дүрэмд зохих хэмжээний өөрчлөлт хийж байгаа юм. Дөрвөн үсгийн асуудал бол монгол хэлний дүрэмд оруулах өөрчлөлтийн өчүүхэн хэсэг нь. Дүрэм өөрчлөгдсөнөөс хойш гарах ном, сурах бичгийг шинэ дүрмээр бичнэ. Дөрвөн үсэг хаслаа гээд өмнө нь хэвлэгдсэн номыг уншиж чадахгүй болчих хүн нэг ч гарахгүй. Ингэснээр нэгдүгээрт, үсгийн дүрэм илүү хялбар болж байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, бид шинэ үеийнхнээ бодох хэрэгтэй. Хүмүүс эсэргүүцэж “Бидний хойч үе яана даа” гэж байна лээ. Хойч үеийнхээ төлөө үнэхээр л харамсч байгаа бол одоо хийх гэж буй өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Ажлын хэсэг энэ ондоо багтаан дүрмээ шинэчилж, үсгийн дүрмийн толь бичгээ гаргаад Засгийн газарт хүлээлгэж өгнө. Хэзээнээс хэрэгжүүлэх, ямар дэс дараагаар явах тухай тогтоол шийдвэрээ Засгийн газар гаргана. Тогтоол гарсан цагт дүрэмлэсэн толь бичгээ шаардлагатай хүн бүрт, хэдэн зуун мянган хувиар хэвлэж, шинэ дүрмээ мөрдөх ёстой.
УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД: ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРААГҮЙ
-Сүүлийн үед элдэв мэдээ мэдээлэл болон батлагдаагүй хууль, тогтоомжийн тухай гарсан, батлагдсан мэт цуурхал тараад байдаг болж. Тухайлбал, ъ, ь, щ, й гэсэн дөрвөн үсгийг хасах гэнэ ээ гэсэн яриа гараад байна. Энэ тухай Ч.Сайханбилэг даргаас “Та нар ямар тогтоол гаргаад дөрвөн үсэг хасчихав. 31 үсэгтэй болж байна уу” гэж асуухад “Ямар ч тогтоол гараагүй” гэж хэлсэн. Харин тэр талаар судалгаа хийдэг эрдэмтэд үзэл бодлоо интернэтээр илэрхийлсэн юм шиг байна лээ. Засгийн газрын тогтоол гараагүй. Хэсэг эрдэмтэн тэгж ярьж болно. Тэднийг хэн ч хориглоогүй. Улс даяар гардаг шийдвэр болон бүгд мөрддөг шийдвэрийг тэр эрдэмтэд гаргахгүй шүү дээ. 35 үсгийг хамгийн их хэрэглэгддэгээр нь жагсаасан байна лээ. Тэгэхэд щ үсэг мэдээж хамгийн сүүлд байсан. Харин ь, й хоёр маш их байна. Хэрэв эдгээр үсгийг хасвал олон хүний иргэний үнэмлэх өөрчлөгдөнө. Дахин сургана, гэх мэт их зардал гарах гээд байгаа учраас энэ бол ямар ч утгагүй байхгүй юу. Эрдэмтдийн бичсэн дүрэм зөв байж магадгүй л дээ. Гэхдээ зөв бичгийн дүрэмдээ зохицох гэж удна. 1940-өөд онд хуучин монгол бичгээс кирилд шилжих гэж таван жил болсон юм билээ. Тэгэхээр ийм утгагүй зүйл одоо хэрэггүй. Бидэнд зөв бичгийн дүрмээс илүү Монгол Улсад гэр хорооллын барилгажилт, утаа униар гээд хийх ажил их байна. Үүнтэй холбоотой хардлага дагуулсан мэдээ мэдээлэл гарч байна. Ард иргэд албан ёсны мэдээлэлд л итгэх хэрэгтэй. Албан бусаар хэн юугаа ярих нь чөлөөтэй болсон шүү дээ. Тэр болгоныг анхаараад, ач холбогдол өгөөд байх нь буруу. Албаны эх сурвалжууд ийн ярилаа. УИХ- ын дарга З.Энхболд та Засгийн газрын тогтоол гарсныг үнэхээр мэдэхгүй байна уу. Эсвэл мэдсэн ч олон түмний эсэргүүцлээс төвөгшөөн ийн “арьсаа” хамгаалж ярив уу. Магадгүй ЗГХЭГ-ын дарга “анд” чинь таныг хуурсан юм болов уу. Сүүлийн үед төр засгийнхан юу болоод байна даа. Гаргасан шийдвэрээ “үгүй” гэж улайм цайм бухаж, өөрсдөөсөө түлхэх болж. Энэ тийм сайн чанар биш шүү. Ийм хүмүүсээр удирдуулж буй төрдөө ард түмэн итгэнэ гэж үү.
Зочин · 2013/11/28
энэ үсэгнүүдийг юунд нь хасах гэнэ вэ хуучин мөрдөгдөөд хэрэглэгдээд ирсэн байхад үсэг хасахыг дэмжихгүй байна,,,,,
ESERGVVTSEJ BN · 2013/11/22
heden uvgun demii balai yum hiij bhiin zvgeer zoriud neg yum hiisen boloh gej l *****tej bn tegeed bichiglel ayalga 2 ne zurvvtei yumiig chin shine hvvhdvvd surahad tiim amarhan bhuu ÕÎÍÈ gej bicheed ÕÎÍÜ gej unshina minii hvv gehiimvv, esvel hoich veiinhend min yariand zoriud ayalga oruulah geed bgaamuu ? Vseg hasna gej xezee ch baij bolohgui zvil zuv bichgiin dvremdee uurchlult oruul vvniig chin demjij bgaa hvn gaduur bhgui shvv duraaraa bitgii balai yum yaritsgaa
Зочин · 2013/11/22
uuchlaarai. ene togtoold deerh 4 usgiig hasah tuhai alga baina. Iim uchraas Enhboldod itgeh bolno.
Зочин · 2013/11/22
Ы гэдэг балай юмыг бас хасах хэрэгтэй
Зочин · 2013/11/22
4 үсэг хас гэсэн ч юм бас алга л юм бна шдээ
Зочин · 2013/11/22
Tgeed uvur mongol aylagtai ****imu hujaanuuda
Зочин · 2013/11/22
Тэгээд хэн нь үнэн яриад байгаа юм бэ? Энэ 4 үсгэн дээр л ингэж ************туулж байгаа юм чинь өөр юман дээр зөндөө л ************туулж байгаа даа бид нарыгаа хэзээ болтол ингэж ************ хүн шиг явуулах гэсэн юм болоо