Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр уучлагдмагцаа эмчилгээ хийлгэхээр  Солонгос улсын зорьсон билээ. Эсийн задрал явагдаад бараг л найдваргүй боллоо гэгдэж байсан экс Ерөнхийлөгчийн биеийн байдал ч Солонгос дахь эмчилгээний үр дүнд эрс сайжирсан . 

Тэр бүү хэл одоо гам барих төдий л ажилтай байгаа тул ажлаа хөөцөлдөж, Солонгосын улс төр, бизнес, шашиныхантай уулзаж эхэлсэн юм. Харин түүнд нэгэн маш том асуудал тулгарсан нь   эмчилгээний зардал нь маш их мөнгө гараад буй явдал гэнэ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба энэ тухай:
Энэ хүнийг Монголын төр өөрөө хэлмэгдүүлсэн. Тиймээс эмчилгээнийх нь зардлыг нь даах ёстой.  Мөн манай намын гишүүн  ахмадууд, ээжүүд мөнгө төгрөг цуглуулж хандивлана” хэмээсэн юм.

Үүнд олон нийт ихэд эгдүүцэж байгаа бөгөөд авилгын хэргээр ял эдэлсэн экс Ерөнхийлөгч  эмчилгээний зардлынхаа нэг хэсгийг хандив нэрээр тэтгэврийн хөгшдөөс гаргуулах нь арай ч дэндсэн хэрэг гэж үзэж буй аж.

 

С.Сарнай