Босоо гишүүн улс орноо өрнөөс аврахын төлөө "мэрийв" үү
2013/11/22
УИХ-ын гишүүдийг нийтэд нь "76 ямаа", 76 мангуу", "76 худалч" гэх мэтээр цоллодог байсан нь саяхан. Тэгвэл дээрх нэрнээсээ салж, ганц нэгээрээ хочтой болж байна. Каск Баасанхүү, Босоо Ганбаатар, Зуудаг нохой /Ц.Нямдорж/, byby Баярцогт, Чингис Батбаяр, Өндөг Алтанхуяг, маслын хутга Номтойбаяр гээд л яваад байвал ер нь дуусах шинжгүй үргэлжилнэ.
Тэгвэл босоо хочит Ганбаатарын нэгэн хөгжилтэй зургийг авчээ. Яг л босоо нэрэнд нь таарсан. Өөрөө ч нэлээдгүй сэтгэл ханамжтай байгаа бололтой. Босоо гишүүн маань улс орныхоо сэтгэлээ чилээж, ялангуяа оюутолгойтой холбоотой асуудалд их ач холбогдол өгдөгийг уншигч та бүхэн анзаараа л байлгүй. Мань хүн саяхан Дэлхийн банкны Зүүн өмнөд Азийн нийгмийн салбар хариуцсан захирал Шио Чин Юүгтэй уулзахдаа "Манайханд битгий зээл өгөөрэй. Оюутолгой манайхны үйлдвэртэй, ажилтай, орлоготой болох мөрөөдлийг үгүй хийж байна. Үүнээс нь бол манай ирээдүй маш их өртэй болж байна. Тиймээс МУ-ын энэ байдлыг танайх авч үзээч, тусалж дэмжээч, биднийг авраач. Битгий зээл өгөөрэй" хэмээн аминчлан гуйсан юм байх. Бүр яг л ингэж гуйсан гээд өдөр тутмын өнөөдөр сонинд бичсэн байна билээ. Ямар ч байсан эрхэм гишүүн зээлийг бүтээхгүй байх талаас нь чадлынхаа хэрээр ажиллаж л байгаа бололтой. Түүний энэ үйл ажиллагааг сонссон УИХ-ын дарга, ЗАсгийн газрын тэргүүн их л ууртай байгаа байх даа.
Н.Чинзориг
Зочин · 2013/11/23
mundag hun shuu