АН-д Л.Болд л байна
2017/04/26
Ойрын өдрүүдийн халуун сэдэв яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгууль юм. Энэ хоёрхон үгийг тойроод Монголын улс төр амьсгалж байна. Аль намаас хэн нэр дэвших нь өнөөдөр хараахан тодорхой болоогүй байна.
Албан ёсны сөрөг хүчний хувьд АН хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх вэ гэдэг олны анхаарлыг илүүтэй татаж байна. Нээрэн хэнийг сойх бол. Одоогоор нэр бүхий хэд хэдэн улстөрч албан болон албан бусаар нэр дэвших хүсэл сонирхлоо илэрхийлээд байна.
Нэг нь нөгөөгөөсөө хол дээгүүр гарч чадахгүй, ойролцоо төвшний кандитатууд харагдаад байгаа юм. Тэд бүгдээрээ ардчиллын партизанууд. Зарим нь бараг партизан. Ямар нэг байдлаар хувьсгалын эхэн үеэс энэ намтай холбогдсон улстөрч байгаад байгаа юм.
Нөгөө нэг асуудал нь бүгдээрээ их бага хэмжээгээр идэж уусан асуудалд холбогдсон. Эсвэл яаж ийгээд л төрийн мөнгөтэй холбогдсон байгаа юм. Энэ талаараа бас л бүгдээрээ адилхан болж байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэр дэвшигчийн өөдөөс тавьчих “цав цагаан” хүн алга. Цав цагаан гэснээс МАН-аас ч ийм хүн олдож, нэр дэвшинэ гэдэг ховор л доо.
Тэгээд ч өнөөгийн нийгэмд нэр дэвшигчдийн хар, цагаан гол шалгуур биш болж мэдэхээр байгаа юм. Жаран чавганц уралдахад.... гэдэг шиг.
Харин хамгийн сүүлд үзүүлсэн амжилтыг нь харж сонговол нэр дэвшигч нь ялгараад гараад ирэх боломж харагдаад байгаа юм. Тэгээд ч энэхүү амжилтын үзүүлэлт яахын аргагүй шударга өрсөлдөөний үзүүлэлт болно. Шударга, ил тод, илэн далангүй, нууж хаах юмгүй гээд намаа өчнөөн өргөдөг АН-ынхны хувьд илүү оновчтой шийдэл болж мэднэ. Ингэхээр АН-ынхан нэр дэвшигчээ УИХ-ын гишүүдээсээ сонговол илүү ардчилсан нам байж харагдана гэсэн үг.
Ингэхгүй бол хар л даа. Өнөөдрийн байдлаар нэр нь яригдаж байгаа Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Баттулга, З.Энхболд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Баабар, Г.Батхүү нар байна. Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд, Г.Батхүү нар 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасан. Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Баабар нар нь өрсөлдөөгүй.
Өөрөөр хэлбэл, АН-ын горилогчдоос УИХ-ын ганц тойргийн санал авсан хүн алга. Нэг тойргоос дэмжлэг аваагүй нэр дэвшигч нийт ард түмний саналыг авч чадах уу. Нэрээ татсан, нэр дэвшээгүй, тийм бололцоо олдоогүй гэж түмэн байдлаар тайлбарласан ч өнөөдөр УИХ-д сонгогдож чадсан гишүүдээс тохой доогуур үнэлэмжтэй байх нь тодорхой.
Тэгээд ч чин сэтгэлээсээ Ерөнхийлөгчийн суудал руу зүтгэж байгаа нь тэдний хэд нь байна вэ гэдгийг бас харах учиртай. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав гурав бол “...Би нэр дэвшинэ” гэж албан ёсоор зарлаад өөрийн багийг бүрдүүлэн ажилдаа орсон. Гэхдээ тэдний цаана өөр зорилго нуугдаж байгааг гадуур, дотуур ярьж л байна.
Баабар бас албан ёсоор мэдэгдсэн л дээ. Гэхдээ энэ хүн Ерөнхийлөгчийн суудалд учиргүй ихээр дурлаад зүтгэж байна гэвэл эндүүрэл биз. Түүн шиг аналитик хүн сонгуулийн дүнг маш сайн гадарлаж байгаа. Ядаж өөрийнхөө хаахнуур давхихыг мэдэхийн дээдээр мэднэ. Тийм болохоор Баабарын мэдэгдлийг өөр талаас нь “унших” хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.
Мөн Х.Баттулга, Р.Амаржаргал, Г.Батхүү, Б.Жаргалссайхан, З.Энхболд нар битүүдээ бэлдээд л байгаа сураг бий. Энэ дотроос тэр чигээрээ зүтгэж мэдэх нь Х.Баттулга байгаа. Бас Р.Амаржаргал цаг үеийн шийдвэрээр гараад ирж болно. Харин нөгөө гурав нь сунгаанд явах хүсэл бараг үгүй. Г.Батхүү л гэхэд хэд хэдэн сонгуулиар нэр нь гараад, тэгсгээд сураг алдардаг. Гарлаа, давлаа гэдэг шиг сонгууль бүрээр нэр нь гардаг болоод байгаа. Яагаав, олон жил уралдсан морь наадам дөхөхөөр уяанаас салахаа больдоггүй юу. Г.Батхүү яг л тийм горилогч.
Ингээд үзэхээр үе зиндаа, хамаг юм нь хавьцаа ойрхон горилогчид харагдаж байгаа биз. Тэгвэл тэдний дунд УИХ-ын нэг л гишүүн ороод ирэхэд ёстой торойгоод л гараад ирнэ. Тэгэхээс ч аргагүй. Нөгөөдүүл сонгуулийн сурталчилгааны анхны өдрийн “Та УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй байж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байна уу” гэсэн эхний асуултад л бүдэрнэ шүү дээ. Энэ нь нэг талаас тухайн горилогчийн ёс зүйтэй ч холбоотой. Нээрэн л, нэг тойргоос гараагүй хэрнээ нийт сонгогчдын итгэлийг авна гээд зүтгэнэ гэдэг, ээ дээ бас л том зориг шүү.
Тэгвэл АН хэнийг нэр дэвшүүлбэл зохилтой вэ. УИХ-ын гишүүдээс нь шүүгээд үзье. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Л.Болд, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Мурат нар байна. Эндээс нэр дэвшвэл дэвшчих нас, цолонд хүрсэн нь С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Л.Болд дөрөв юм. Энэ дөрвөөс С.Эрдэнийг хасах хэрэгтэй. Тэрээр нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргаар сонгогдоод хэлчихсэн. Д.Эрдэнэбат тийм хүсэлтэй байсан бол аль хэдийнэ мэдэгдээд үзчих байсан. Нам жим байгаа. Тэгэхээр үгүй гэсэн үг. Я.Санжмятавын хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас тун хол байгаа. Алтангадас фракц нь АН гэдэг том тойргийн гадна гарчихсан. Түүнийг хуучин СоцДек-үүдээ цуглуулаад шинэ нам байгуулах гэж байгаа гэсэн яриа гараад удаж байна. Ингээд эцэст нь Л.Болд үлдэж байна. Үнэнийг хэлэхэд тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын эхэнд бичигдэх хүн л дээ. Энэ сонгуулийн сургаар л түүний нэр гарч эхэлсэн. Гэвч сүүлийн үед чимээ сураг алдраад байгаа. Намынхан нь яг ийм бодол, шийдэлтэй болоод Л.Болдыг нэр дэвшүүлэхээр болбол тэр татгалзахгүй. Хэзээнээсээ иймэрхүү эх адаггүй “зодоон”-оос сэмхэн гараад явчихдаг зангаараа бужигнааны гадна гарчихаад ажиглаж суугаа, тэр. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж олдвол буцахгүй нь мэдээж юм.
Ер нь бол АН арай дөнгүүр нэр дэвшигч тодруулж, хүчтэйхэн өрсөлье гэвэл УИХ-ын нэг тойргоос итгэл даагаад гарсан нэгнийг л сойх хэрэгтэй юм.
Б. Дамдин-Очир
Зочин · 2017/04/26
An aas garch haragdaach uudtei uym neg alga
иргэд · 2017/04/26
Өнөөгийн УИХ-д сөрөг хүчин хэрэггүй болжээ наад 11 гишүүндээ бүрэн эрхийн хугацаа дуустал нь томилолт чөлөө олгоод явуулчих яагаад МОНГОЛ КОММЕТЫН хоёр нөхөр худлааг үнэн үнэнийг худлаа харыг цагаан,цагааныг хар хийснийг хийгээгүй,хийгээгүй хийсэн болгон ард түмэнд ойлгуулж чадаж байна шүү дээ.
иргэд · 2017/04/26
Хийх ажилгүй анархистууд ерөнхийлөгчийн суудалаас өөр юм харахаа больж дээ.Мөрөөдөхөд мөнгө төлөхгүйдээ орилолд,орилолд
Зочин · 2017/04/26
гэвч хуульбус зүйл хийх дуртай хүмүүс дэмжихгүйл дээ уул нь их зөв хүн бхйгаа юм
Зочин · 2017/04/26
гэвч хуульбус зүйл хийх дуртай хүмүүс дэмжихгүйл дээ уул нь их зөв хүн бхйгаа юм
Зочин · 2017/04/26
Нүдэнд харагдаж гарт баригдах даацтай зүйл Монголд салбар салбарт анх хийсэн хүн гэвэл уул нь Л Болд мөн гэвч хуульбус зүйл хийх дуртай хүмүүс дэмжихгүйл дээ уул нь их зөв хүн бхйгаа юм
бб · 2017/04/26
хувийн тоглолттой боловч намыг чинь аваад гарах амаржаргалаас өөр хүн гархгүй л болов уу хувийн амбицаа дараад тарваганы үгийг үл тоогооч
Зочин · 2017/04/26
bold eronhiilogch boloh bishee. deerh niitleliig bichsen hun bol boldiin taliin hun bololtoi.
Орсоок · 2017/04/26
Очсон яам болгоноо дампууруулж явдаг энэ нөхөр ч дээ. Баян Монгол корпорац ь хаана байна? Сайхан хошгируулсан даа энэ нөхөр.
Мгл · 2017/04/26
Гадна дотоодын луйварчидтайниилж ард тумнээ тоногчид л нэр дэвшээд байгаа нь сэжигтэй.Манангаас бус эдиин засагч жаргалсайхан мэтиин хун гарах естой.Манангын горилогчдоос лболд толгойилуу гэдэг унэн