Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг 1,8 тэрбумын өртөгтэй Замын цагдаагийн торгууль хэвлэдэг төхөөрөмжийг хүлээлгэж өглөө. Энэ нээх ач холбогдолтой биш зүйлийг нэвтрүүлснээр замын зөрчил багасахгүй, цагдаа 5000 төгрөг халааслах нь зогсохгүй.
Яагаад Ерөнхий сайд жирийн нэг Газрын даргын үүргийг сайн дураарай орлон хийгээд ТВ мэдээгээр гараад байна вэ гэвэл...тэр ажил амжуулаад байгаа мэт шоудан дүр эсгэж, олны нүд хуурсан ядарсан мэхээ дахин хэрэглэж байгаа нь.
Гэхдээ гол асуудал энэнд биш. Улс орны төсөв тасраад, татварын байцагч нарт дээрээс нь ямарч аргаар хамаагүй мөнгө босго гэсэн лүндэн буулгаж, тэд нь бизнесийнхийг ёстой багалзуурдаж байгаа улам хэцүү болох улс орны байдалд байгаа.
Төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт үнэгүйдэж америк долларыг гүйцэхгүй ханш нь унаж байгаа энэ үед Монгол банк валютын бүх нөөцөө шавхаж долоо хоногт хоёр өдөр доллар арилжаанд цацан арай хийж төгрөгийг барьж тогтоож байна. Инфляци хоёр оронтой болсоныг монгол хүн бүр хүнсний дэлгүүрт ороод хэмнэн хэмнэн юм аваад гарахдаа хоосон болсон түрийвчээ хараад санаа алдан мэдэрч байгаа. Оны эцэст тэтгэвэр цалингаа тавиж чадахгүй байдалд хүрнэ. Ийм байхад ардчиллын “үлгэр жишээ” улс хөгжиж байна гэж олны тархи угаасаар.
Ер нь Н.Алтанхуяг ажил авсан үеээсээ хэл ам үргэлж татуулсан. Өөрийн хүргэн Г.Дэнзэнг өндөр албан тушаал дээр тавьсан нь, Таван толгойн тендерт эхнэр Г.Уянгын компанийг ялуулсан нь нотлогдсон. Бусад улсад ийм үйлдлүүд хэдийнээ огцорч дээлээ нөмрөх шалтгаан болох байлаа. Гэтэл хахуулийн мөнгөөр цэнэглэгдсэн оффшоор данстай нь дэлхий даяр цуурайтан илрээд байсан С.Баярцогт шиг луйварчдыг хүртэл дахиж битгий тэгээрэй гэж “толгойг нь илдэг” үхэр Монголчуудыг Норовын хүүхэд маллаж дөнгөөд байх шиг. Уул нь улс орныг чадвартай хүн авч явдагийг хоодод нь өлсөж байгаа ард түмэн одоо мэдэрмээр юм.
Төрийн нэг чухал үүрэг бол эмзэг давхаргын ард иргэдэд туслах. Төсвийн тодорхой хэсгээр буюу татвар төлөгчдийн мөнгөөр үүнийг зохион байгуулж хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр татварын харилцаанд орж буй бүх хүн бусдад буюу эмзэг давхаргын, ядуу хүмүүст тусалж байгаа гэсэн үг. Гэтэл төсвийн мөнгийг ичгүүргүйгээр Төр идэж, хулгайлж, хуйвалдаж дуусгасан. Татвар төлөгчдийн мөнгө хэрэгцээтэй газраа очихгүй, замдаа жижиг том хуйвалдааны элсэнд шингэж алга болдог.
Facebook-ээр нэг хандив гуйсан, санхүү хүссэн өвчтэй, зовсон, шаналсан, өнчин өрөөсөн хүмүүс.
Төр энэ улсад байхгүй гэдгийг шууд хэлэе. Одоо тэгвэл Төрийн үүргийг хэн биелүүлж байна гэвэл нөгөө л уранхай дээлтэй Ард түмэн. Өөрөөсөө илүүчлэн, илүү ядарсан бусаддаа туслаж тэднийгээ амьтай голтой торгоож байна. Яасан ч өгөөмөр гэхдээ ийм хувалзнуудыг мэдсээр байж 23 жил тэвчдэг мангуу хүмүүс вэ?
Та нар яасан их хууль мөрддөг юм...гэж ярих дуртай Н.Алтанхуягын сэтгэж бодож хэлж байгааг нь харахад Нарантуулын лангууны худалдагчийн хэмжээний хүн улсын Ерөнхий сайд байхад өрөвдөлтэй энэ улс ингэж доромжлогдож өнхрөх нь аргагүй жам мэт. Балетчин биш хүнээс тайзан дээр гараад бүжиглээ гэдэггүй биз дээ. Энэ хүнээс хийх ажил хүлээгээд хэрэггүй, үнэндээ чадахчгүй.
Түүний сүүлийн шоу..."Гурван жилийн дотор утаа буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь" гэж ам бардам хэллээ.
Чадахгүйн ойлгомжтой..."Гурван жилийн дотор утаа бага болохгүй бол Сүхбаатарын талбай дээр олны өмнө намайг цаазлаарай" гэсэн бол дээр байсан. Тэгвэл нэг ч гэсэн төрд шургалсан сулхан нөхрийн араас бүгдээрэй маани уншихгуй юу.
Гэхдээ энэ салбадай одоо удахгүй ээ.

Нэгэнт зөнгөөрөө өөрсдийгөө болгож байгаа ард түмэн нэг мөр дайсан Төрөөс салж өөрсдөө зөв амьдралаа байгуулах хэрэгтэй. Өөр арга үлдээгүй.
Хавар.

       Ч.Өрлөг