Зам, тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн аравдугаар сард нэгэн жиргээчтэй твиттерт ширүүхэн маргаан өрнүүлсэн билээ. Тодруулбал, А.Гансүх сайд “”МИАТ”-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” хэмээн жиргэсэн юм.
Харин дургүй нь нэлээд хүрсэн жиргээч “Самсунгтай нэг км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3,6 тэрбумаас хол давна” хэмээхэд эрхэм сайд “Луйвар хийсэн гэж байгаа бол АТГ шалгуулахаар өгнө үү. Харин хүн гүтгэсэн хариуцлагаа хүлээж чадах уу. Хамтдаа шалгуулья. Улс төрийн захиалга болов уу. Төмөр зам дээр луйвар хийсэн гээд гүтгэж эхэллээ. АТГ-т шалгуулах хүсэлтээ би өөрөө тавилаа” хэмээснээр маргаан эхэлсэн түүхтэй. Зам тээврийн сайд А.Гансүх тухайн үедээ АТГ-т шалгуулах хүсэлтээ тавьсан юм. Түүнтэй маргаан өрнүүлсэн хүн бол судлаач Л.Даваапил. А.Гансүх сайдын шалгуулах хүсэлтийг АТГ хүлээн авч шалгасан бололтой юм. Гэвч шалгуулсан сайд, шалгасан АТГ-ын шийдвэр нь олон нийтэд ил болсонгүй. Таг чиг. Харин судлаач Л.Даваапилыг АТГ дуудаж тодруулага авсан байх юм. Зам тээврийн сайд А.Гансүх, судлаач Л.Даваапил хоёрын гол маргаан нь “Самсунгтай нэг км төмөр замыг хэдэн төгрөгөө гэрээлсэн бэ” гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, судлаач Л.Даваапил Самсунгтай хийсэн гэрээг луйвар болсон гэж үзэж байгаа бол Зам тээврийн сайд Л.Гансүх луйвар хийгээгүй гэдгээ АТГ-т шалгуулахаар болсон нь энэ юм.

   Тэгвэл судлаач Л.Даваапил Самсунгтай нэг км төмөр замыг хэдэн ам.доллараар хийсэн талаар судалгаа хийж, задаргааг нь гаргажээ. Түүний хийсэн Самсунг болон “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани хоёрын хооронд байгуулсан гэрээний задаргааг хүргэж байна.

1

Зураг төсөл ба Инженерчлэл

5,021,600.00

 

2

Ханган нийлүүлэлт, Төслийн менежмент ба Бусад үйлчилгээ

30,748,264.97

3

Эрүүл, Аюулгүй ажиллагаа, Орчны менежмент

292,011.00

4

Иргэний ажил

119,159,909.60

5

Замын ажил

228,235,213.53

6

Барилга байгууламж

Хэрэглэгдэхгүй 

7

Дохиолол, Эрчим хүч болон Харилцаа холбоо

Хэрэглэгдэхгүй 

8

Ашиглалтад орохоос өмнөх болон Ашиглалтад орох

Хэрэглэгдэхгүй 

9

Эхлэлийн шатны тусламж

Хэрэглэгдэхгүй 

10

Ажил олгогчийн Ажиллах хүчний сургалт

Хэрэглэгдэхгүй 

11

Нөөц

Хэрэглэгдэхгүй 

12

Эрсдэл, Болзошгүй нөхцөл, Төв оффисын Нэмэлт зардал болон Ашиг Орлого

56,383,000.00

13

Дээр дурдагдаагүй бусад ажил

Хэрэглэгдэхгүй 

 

Гэрээний нийт Үнэ

439,840,000.00

 

НӨТ

43,984,000

 

Гэрээний нийт үнэ (НӨТ багтсан)(ам.доллараар)

483,824,000

 

Гүүрний угсралтын төлбөр урьдчилсанбайдлаар* (НӨТ ороогүй)

30,000,000

 
   Судлаач Л.Даваапил Самсунг болон “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани хоёрын хооронд байгуулсан гэрээг тайлбарлахдаа “Энэхүү гэрээний зураг төсөл ба инженерчлэлд 5 сая ам.доллар төсөвлөсөн нь туйлын эргэлзээтэй. Учир гэвэл “Энержи Ресорс” компаниас бэлэн төсөл худалдаж авсан. Энэ мөнгийг юунд зарцуулах гэж төлөвлөж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ. Тус гэрээний гуравдугаар зүйлд зааснаар “Техникийн зураг төсөл нь Ажлын Зураг төсөл ба Техникийн үзүүлэлттэй холбоотой Компанийн шаардлагуудын дагуу Компанийн Төлөөлөгчид хүргүүлсэн зураг болон баримт бичгийн багц байна” гэсэн байх юм. Энэ заалтыг үзэхэд бэлэн зураг төсөл авсан гэж харагдаж байна. 5 сая ам.доллараар нэмж зураг төсөл хийлгэх гэж байгаа бол бэлэн зураг төсөл аваагүй,  эсвэл энэ мөнгө өөр зүйлд зориулагдсан. Аль ч нөхцөлд нийгмийг санаатайгаар төөрөлдүүлсэн гэж үзэж байна. Харин  ханган нийлүүлэлт, төслийн менежмент ба бусад үйлчилгээнд Самсунг өнөөдрийг хүртэл 30,7 сая ам.доллар зараагүй байгаа. Учир нь шаардлагатай техник, төхөөрөмжтэй туслан гүйцэтгэгчүүдийг авч ажлуулж байгаа” хэмээжээ.

    Түүнчлэн судлаач Л.Даваапил “Иргэний ажилд 119 сая ам.долларыг нийт 14 үндэсний компанид хуваарилж өгсөн. Миний олж мэдсэнээр тус компаниудыг ойролцоогоор 400 сая төгрөгөөр гэрээлсэн. Маш энгийн тооцоо хийхэд нэг км газар шорооны ажилд 0,445.7 сая ам.доллар ногдож байна. Туслан гүйцэтгэгчдийг 400 сая төгрөг буюу тухай үеийн ханшаар нэг ам.долларыг 1340 төгрөгөөр тооцож, 0,298,5 сая ам.доллараар бодож гэрээлсэн. Үүний зөрүүнд гарч болох км тутам 0,147 сая ам.доллар хаашаа оров. Говийн нөхцөлд ийм их гүүр, хоолой баригдахгүй. Тэгээд ч гүүр хоолойны зураг төсөл байхгүй гэж байгаа. Үүнээс гарах 39,2 сая ам.доллар хаашаа орж байна. Мөн замын ажилд зорулагдсан 228,235 сая ам.доллар нь нэг км тутам 0,854,821 сая доллар болж байна. Нэг км төмөр замд дунджаар 1860 ширхэг дэр ордог. Нэг дэрний үнийг маш өндөр үнэ бүхий 70 ам.доллар гэж бодоход 0,130,200 сая ам.долларын дэр хэрэгтэй. Нэг км  тутамд 130 тонн зам төмөр ордог. Өнөөдөр хамгийн үнэтэй Р-65 маркийн зам төмөр 1500 ам.доллар байгаа. Энэ нь нэг км тутамд 0,195 сая ам.долларын зам төмөр орно. Мөн дэр болгонд 25 ам.долларын хамгийн орчин үеийн бэхэлгээ хийнэ гэж бодвол 0,046,5 сая ам.долларын бэхэлгээ орно гэсэн үг. Ингэж тооцоход нэг км төмөр зам барихад маш их запастай авахад шууд материалын зардал нь 0,371,5 сая ам.доллар хүрч байна. Тэгээд зөрүү бүхий 0,5 сая ам.доллар хаашаа явах вэ. Түүнчлэн ажлын хөлс орно. Зам угсрахад ажлын хөлс нь нэг км тутамд 0,1 сая ам.доллараас хэзээ ч хэтрэхгүй” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр гэрээний дагуу шууд бус зардалд 92 гаруй сая ам.доллар орсон нь дэлхийд байдаггүй өндөр тоо гэдгийг дурьдаж байна. Мөн бусад зардлуул маш их зөрүүтэй байгааг ийнхүү тайлбарлаж байгаа юм.  Тэгвэл Зам тээврийн сайд А.Гансүх судлаач Л.Даваапилын дээрх задаргаанд ямар хариу өгөх бол. Сонирхолтой л хэрэг.  
 
 У.САРАНГЭРЭЛ