Р.Амаржаргал АН-аас гарна
2013/12/04
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод гаргаад буй билээ.
Харин УИХ дахь АН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдан, түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэзээ хэлэлцэх нь ч тодорхой бус байгаа. Үүнд хэдийн албан өрөөгөө суллачихсан Р.Амаржаргал ихэд бухимдалтай байгаа бөгөөд бүр болохгүй бол дахиад УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргах аж. Мөн тэрээр АН-ын гишүүнчлэлээсээ ч татгалзаж магадгүй байгаа тухай эх сурвалж өгүүллээ. Өмнө нь тэрээр АН-ын ҮЗХ-ны гишүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч Ховд аймгийн АН-ын дарга хүлээн аваагүй юм.
Э.Мягмар
Зочин · 2013/12/07
Амаржаргал гишүүний БОДОЛ МАШ ЗӨВ АРДЫН НАМЫН ҮЗЛИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ АРДЫН НАМ АЛЬ Ч НАМТАЙ ЭВЛЭРЧ АЖИЛЛААД ИРСЭН УЛС ТӨРЧИД АРДЫН НАМ СОНГУУЛИЙН САНАЛЫГ АЛБАН ТУШААЛААР СОЛИОГҮЙ НАМ ХАРИН АРЛЧИЛСАН НАМЫХАН СОНГУУЛИЙН САНАЛЫГ АЛБАН ТУШААЛААР СОЛЬСОН НАМ ИЧИЖ ҮХЭЭСЭЙ
Зочин · 2013/12/06
АН -ын ачаар гадаад хэргийн сайд байлаа, ерөнхий сайд хийж үзлээ, юундаа ингэж тунирхана вэ.....сувдаг сэтгэл гэж хязгааргүй юм.
Зочин · 2013/12/06
Amarjargaliin zob oo,Hunii erhee edelj ,sanal niilehgui bol AN -aas garahad ch bolohgui zuil baihgui .
Зочин · 2013/12/05
hvnii erh chuluut niigem ardchilsan turd ene baidag l vzegdel an aas garsan ni onono doo yvj yvj
Зочин · 2013/12/05
Teneg alham hiij baina