Оросын хамгийн өндөр бүсгүй
2017/07/04
Оросын хамгийн өндөр бүсгүйг Екатерина Лисина гэдэг бөгөөд 29 настай. Сагсчин байсан бүсгүй мөрөөдлөө биелүүлж модель болоод байгаа. 2008 оны Бээжингийн олимпоос сагсны төрөлд хүрэл медаль хүртэж байсан.
Екатерина Лисина дэлхийн цөөнгүй дээд амжилтын эзэн юм. Тодруулбал, дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүйгээр тодроод байгаа. Мөн Оросын хамгийн том гутал өмсдөг бүсгүйгээр тодроод байгаа. Тэрбээр47 размерийн гутал өмсдөг ажээ.
Түүний аав нь 199 см бол ээж нь 188 см ажээ. Хэтэрхий өндөр, том хөлтэй болохоор гутал хувцас авна гэдэг түүний хувьд бэрхшээлтэй байдаг гэнэ.