Н.Энхболд явж М.ЭНхболд ирж байгаагийн учир
2013/12/10
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд үүрэгт ажлаасаа огцрохоор өргөдлөө өгөөд байгаа. Тэрбээр энэ учраа өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй.
Харин намын хэдэн нөхөд нь учрыг гадарлаж байгаа ч сэтгүүлчдэд ам нээхгүй өнөөдрийг хүрээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл Н.Энхболдын оронд хэн МАН-ын бүлгийн дарга болох вэ гэдэг нь асуулт хэвээр үлдсэн. Өнөөдрийн байдлаар М.Энхболд хэрвээ бүлгийн дарга болохгүй бол УИХ-ын гишүүн Ц. Нямдорж, Ж. Энхбаяр, Ж. Эрдэнэбат нарын нэр яригдаж байгаа аж. Гэхдээ томилгооны асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэх болно.
Яагаад М.Энхболдыг онцолж байна вэ? Саяхан хуралдсан МАН-ын 27-р их хурлаар намын дарга нь Ерөнхий сайдаар ажиллана гэсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна. Ингэж өөрчлөхдөө намын дарга нь нэг бол УИХ дахь бүлгийн дарга эсвэл МАН-ын УЗ-ийг тэргүүлнэ байна хэмээн заасан ажээ.
Хүссэн ч эс хүссэн ч энэ заалтыг хэрэгжүүлэх л ёстой. М.Энхболдын хувьд алийг нь сонгохоо саяхныг хүртэл шийдээгүй байсан. Улмаар МАН-ын бүлгийн дарга болохоор шийдсэн бололтой. Н.Энхболд ч ажлаа өгчихлөө. Хэдийгээр Н.Энхболдын бүлгийн даргаас татгалзах байгаа асуудлыг МАН-ын УЗ хэлэлцэх ч энэ нь ёс төдий , урьдчилан тохиролцсон хэлбрээрээ явагдана гэдгийг ярих улс ч байна.
Н.Энхболдыг бүлгийн даргын үүрэгт ажлаа өгсөнтэйгөөр холбоотойгоор бүлгийн дэд дарга болох С. Бямбацогт, Д. Оюунхорол нарыг ч огцруулах нь зүйтэй гэсэн яриа гарч байгаа.
Харин эргэлзээг арилгах МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна. МАН-ын УЗ-ийн хуралдааныг бид эргэн мэдээлэх болно.
Т.Энгүүн
Зочин · 2014/01/02
Ardiin nam sain bna ardchilsan namiihan aina aa gej
Зочин · 2013/12/15
MAN-giin durekuud UM MAANI HUM PAD bolj baigeegaa medej bnuu