“Хаана яваа бол доо, тэр минь”
2013/12/11
УИХ-ын чуулганы хуралдаанд ганцхан хүн тааллаараа суух эрхтэй. Бүр хуульчилчихсан юм. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Өөрөөр хэлбэл, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж дөрөв байв.
Эд хүссэн цагтаа УИХ-ын чуулганд оролцож, гишүүдэд үүрэг даалгавар өгч, загнахыг нь загнаж, сайшаахыг нь сайшаадаг байв. Хуулиа дагаж буй Төрийн тэргүүнүүдэд хэн юу хэлэх билээ. Тэдэнтэй хэн ч барьцах эрхгүй. Өдгөө, АН төрийн эрх барьж буй. УИХ-д олонхи болон сууж байгаа АН-ын гишүүд дотор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дээгүүр эрх мэдэл бүхий хүн нэг хоёроор тогтохгүй байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, “Мон Уран”- ы Б.Наранхүү. Спикер З.Энхболд “ангийн хүүхдүүд”-ээ хуралд нь бүрэн бүрэлдэхүүнээр нь суулгахын тулд элдвийн арга хэрэглээд нэмэр болсонгүй. Эв түнжингүй, нэгдэлгүй, том толгойтой гишүүд нь хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй, хуралдаа ирэхгүй нь их. Одоогоор УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаандаа суухгүй байгаа эрхмүүдийг Б.Наранхүү тэргүүлж байна. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд бүү хэл, Монгол Улсад байгаа эсэх нь эргэлзээтэй. Чуулган, байнгын хорооны хуралдаанд дүр нь бүү хэл нэр нь ч харагдахаа больж. УИХ-ын гишүүнийг нь бодсон ч, алдартай уяачийг нь бодсон ч хүмүүс сураглах нь их. Сайд, гишүүн хоёрынх нь хэрүүл түүнд сонин биш, Ерөнхий сайд, спикерийнх нь хэл ам бүр ч чухал биш. Гагцхүү тэр сонгуульд ялсан нь сонин, УИХ-ын танхимд орж ирсэн нь чухал. Хуралдаа сууна уу, байна уу, хэнд ч хамаагүй. Б.Наранхүү гишүүнд зориулж сонгогчид нь “Хаана яваа бол доо, тэр минь” хэмээн дуу хүртэл зохиосон байна лээ шүү.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/12/12
ene ch anhnaasaa butehgui dampuu nuhur l doo, zalhaad ireheeree gishuuneesee bolih biz
Зочин · 2013/12/12
mud dundgoviin gazriig zaraad duusna shuu
Зочин · 2013/12/12
Huraldaa ahiuhan suugaad bval domboo tolgoi gedeg n olond ulam ilt bolj onigoond orno biz dee! Yamar chuulganii tanhimd ***rga azarga min geed nulims unagaltai bish de, uur yarih yumgui hun chin huurhii ****uul
зочин · 2013/12/12
газрын наймаачин одоо гишүүн гэдэг нэрээрээ улсаа наймаалаад л явж байгаа биз
зочин · 2013/12/12
газрын наймаачин одоо гишүүн гэдэг нэрээрээ улсаа наймаалаад л явж байгаа биз
зочин · 2013/12/12
газрын наймаачин одоо гишүүн гэдэг нэрээрээ улсаа наймаалаад л явж байгаа биз
зочин · 2013/12/12
газрын наймаачин одоо гишүүн гэдэг нэрээрээ улсаа наймаалаад л явж байгаа биз
Зочин · 2013/12/12
Ийм юмыг Дундговийхон юу бодож сонгосон юм бол доо хөөрхий. Хуулиа мэдэхгүй юм чинь яаж хууль зохиох юм бэ.
Зочин · 2013/12/12
Ene ih hurliin gishuuded yadaj sovest alga uu. Jiriin irgen bid huruunii heegeer tsagaa burtguuleed, hojigdson minut bureer tsalingaasaa hasuuldag. Ajlaa hiideggui, gishun nertei *****uudiig ****uuldag bolyo ooo, ard tumeen