Авирах - Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.

Авс – Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдлэвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдлэвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдлэвэл ашиг хонжоо олно.

Агаар – Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг.Хэрвээ та халуун агаараар амьсгалж байна гэж зүүдлэвэл таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна. Хүйтэн агаар зүүдлэгдвэл ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.
Агаарын бөмбөлөг – Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг.Ажил хэрэг тань уналтад орно. Агаарын бөмбөлөгөөр нисч байна гэж зүүдлэвэл таагүй аяллыг илэрхийлнэ.
Ажиллах – Өөрийгөө ажиллаж байна гэж зүүдлэвэл аз тохионо. Бусдын ажил хийж байхыг харвал эд баялаг олно.
Аалз – Зарга зальхай дэгдэнэ. Аалзыг аллаа гэж зүүдлэвэл мөнгөө алдана. Аалзны шүлсийг цэвэрлэж байна гэж зүүдлэвэл орон гэрт тань өөрчлөлт гарна.
Айдас – Айж байна гэж зүүдлэх нь бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. Бусдын айхыг харж байна гэж зүүдлэвээс зовлон зүдгүүр тохиохын тэмдэг.
Алиалагч – Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.
Алим – Түүхий алим зүүдлэвэл бие сэтгэлийн хуьд туйлдана. Болсон алим зүүдлэвэл гэрлэнэ. Гашуун амттай алим байвал уйтгар гуниг, харин жигнэсэн алим бол шунал, амттай алим байвал баяр хөөр. Алим идэж байна гэж зүүдлэвэл мөнгө ашиг олно.
Алт – Алт барьж байна гэж зүүдлэвэл бүхий л эхлэлд амжилт олно. Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа гэж зүүдлэвэл баян боловч харамч хүнтэй гэрлэнэ.Алт оллоо гэж зүүдлэвэл өөртөө буй сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ.
Алтаа гээчихлээ – Хэмээн зүүдлэвэл амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана.
Алтан бөгж – Хуримлана.
Алтан загас – Маш сайн зүүд. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдлэвэл баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ.
Алтан зоос – Нэр хүндэд хүрнэ.
Алмаас эрдэнэ, эсвэл өөр ямар нэгэн үнэт чулуу – Хүн болгонд сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ гэсэн үг. Алмаас эрдэнийн эзэн болжээ гэж зүүдлэвэл та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна. Харин та алмаас эрдэнээ гээчихлээ гэж зүүдлэвэл ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орохыг илэрхийлж буй хэрэг.
Альбом – Баяр баясгалан, хөгжил хөөр.
Амбаар сав – Таны мөнгө санхүүгийн байдалтай холбоотой. Хэрвээ амбаараар дүүрэн тариа будаа зүүдлэвэл ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ. Харин хоосон амбаар бүтэлгүйтэх, ашиг орлого хомстох магадлалтай.
Амттан – Таныг зальтай нэгэн хуурах гэж байна. Амттан идэж байна гэж зүүдлэвэл чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна. Амттан хийж байна гэж зүүдлэвэл таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ.
Амьдрал – Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал зүүдлэвэл хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдарлаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана.
Анар жимс – Таны төгс төгөлдөр, оюунлагт тэмүүлэх хандлага зөв зүйтэй байгаагийн илэрхийлэл. Амраг тань анар жимсээр дайлж байна гэж зүүдлэвэл бусдын хорон санаанаас болгоомжил. Анар жимс идэж байна гэж зүүдлэвэл хэн нэгэнд сэтгэл алдарна.


Ангал – Хэрвээ та ангалруу өнгийн харж байна гэж зүүдлэвэл эд хөрөнгөө алдаж болзошгүй. Таныг хүнд байдалд оруулах хэрүүл маргаан өрнөж болзошгүй. Харин эмэгтэй хүн ангалд унаж байна гэж зүүдлэвэл хүнд байдалд орж, хууртаж магад.
Ан агнуур – Үнэт арьс наймаалж байна гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай болохын шинж. Ангийн үнэт арьсан хувцас өмссөн байна гэж зүүдлэвэл таны байр суурь бэхжиж, эд баялгийг олно. Залуу бүсгүйн хувьд царайлаг, баян залуутай гэрлэнэ гэдгийн дохио.
Аптек – Ашиггүй наймаа.
Арк – Хэрвээ та байшингийн арк зүүдлэвэл хүнээс хэтэрсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд, эд баялагт хүрнэ. Харин эвдэрхий арк зүүдлэвэл мөнгөсанхүүгийн алдагдалд орно гэсэн үг.
Архи – Архинд согтов гэж зүүдлэвэл та цагийг, бас мөнгөө нөхөдтэйгээ хөгжилдөн үрнэ гэсэн үг. Ихэнхдээ цагаа дэмий өнгөрөөнөө гэсэн үг.
Архидах – Ажил төрөл бүтэлгүйтэн. Эхнэрээ согтуу байна гэж зүүдлэвэл байдал сайжирна. Харин нөхрөө согтуу байна гэж зүүдлэвэл хэрэлдэнэ.
Арц хүж – Арц хүж үнэртэж байна гэж зүүдлэвэл тааламжтай учрал тохионо, эсвэл хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Та анхны хайртайгаа учирч, хуучны явдлууд, сэтгэл хөдлөлөө дурсах ба урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байна.

Арслан – Амьтны хүрээлэнд буй арсланг үзэж байна гэж зүүдлэвэл таныг дордүзсэн явдал тохиолдоно. Гинжлүүлсэн арсланг зүүдлэвэл таныг хэн нэгэн ивээнэ.

Арсланг хөөж байна гэж зүүдлэвэл элдэв зовлон зүлгүүргүй сайхан амьдрал хүлээж байна. Арсланд хазууллаа гэж зүүдлэвэл чухал хүн таныг эргүүлдэж байна. Арслантай тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл зовлон үзнэ. Залуу арслан зүүдлэвэл танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ боломжийг бүү алд.


Арьс шир – Маш сайн. Бизнес дэх амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг. Харин арьс ширэн эдлэл нь гэр орон дахь тав тухтай байдлыг илэрхийлнэ.
Асуулт – Утгатай асуулт асууж байна гэж зүүдлэвэл та дотны хүндээ итгэхгүй, сэрдэж байна гэсэн үг. Харин танаас ямар нэгэн зүйл асууж байна гэж зүүдлэвэл танд шудрага бусаар хандана гэсэн үг.
Атаа жөтөө – Цухалдам явдал тохиолдох, эсвэл алдагдалд орох.

Түлхүүр – Урьдчилан таамаглаагүй өөрчлөлт. Түлхүүр гээчихлээ гэж зүүдлэвэл таагүй явдлууд таныг зовооно. Түлхүүр оллоо гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай байна. Эвдэрхий түлхүүр хагацал.

Төмөр – Төмөр зүүдлэх нь сайнгүй хэрэг. Төмрөнд даруулаад түүнээс салж чадахгүй байна гэж зүүдлэвэл материаллаг алдагдалд орох, сэтгэл хямрах.

Төмөр олдворлох – та олонтаа азгүйтэн зүтгэсний эцэст ажил хэрэгтээ санасан амжилтаа олно.

Төмөр зам – Таны хэрэгт анхаарал дутагдаж байгааг, дайснууд тань санаачлагыг гартаа авахаар оролдож буйг илтгэнэ. Төмөр зам дагаад алхаж байна гэж зүүдлэвэл та ажил хэргээ зөв сайхан хөтлөх арга барилд амжилттай суралцана.

Төмс – Санаанд ороогүй явдлууд учрана гэсэн үг. Төмс ухаж байна гэж зүүдлэвэл ирээдүйн амжилтын бэлгэдэл. Төмс идэж байвал томоохон ашиг олно. Төмс чанаж байна гэж зүүдлэвэл тохирсон ажлаа олно. Төмс тарьж байвал хүсэл тань биелнэ. Ялзарсан төмс зүүдлэгдвэл таны баяр хөөр дуусч, таагүй ирээдүй угтана.

Төрсөн өдөр – Настай хүнд зүүдлэгдвэл сэтгэлийн зовиур, харин залуу хархүүд бол найз нөхөд илтгэл эвдэх, мөнгөний бэрхшээлтэй тулгарах. Төрсөн охин – Төрсөн охиноо зүүдлэх нь таагүй үйл явдал танд сэтгэл хангалуун, төгс нийцэлтэй байх боломжийг олгоно гэсэн үг.

Туйпуу – Мөнгө санхүүгийн байдал хүндрэнэ.

Тулаан – Хүндрэл бэрхшээлтэй тулгарч, эцэст нь тэр болгоныг ялж гарна. Харин тулаанд ялагдаж байвал бусдын хийсэн муу үйлдэл таныг амжилт олоход саад болно.

Туулай – Танаас зугатаж буй туулай зүүдлэвэл та өөртөө чухал ямар нэгэн зүйлийг алдана. Хэрвээ та түүнийг барьж авч чадвал та ялна. Хэрвээ та үхсэн туулай зүүдлэвэл ойр дотны нөхдөөс тань хэн нэг нь өнгөрнө. Нохойд хөөгдөж буй туулай зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн дунд хэрүүл маргаан өрнөнө.

Тэнүүлчин – Тэнүүлчин болжээ гэж зүүдлэвэл таны амьдрал доройтох, зовлон зүдгүүр учрахын илрэл. Харин та тэнүүлчдэд юм өгч байна гэж зүүдлэвэл таныөгөөмөр сайхан сэтгэлтэйг харуулж байгаа аж.

Тэмцэл – хэн нэгэнтэй тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл томоохон бэрхшээлтэй тулгарна, харин тэмцээд та ялж байвал саад бэрхшээлийг ч амжилттай давна гэсэн үг. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ зүүд нь түнштэйгээ тэрсэлдэхийн шинж болдог. Тэмцэлдэж байгаад бэртэж гэмтвэл материаллаг алдагдалд орно

Тэмээ – Бэлчээрлэж буй тэмээ зүүдлэвэл сайны тэмдэг. Хэрвээ та тэмээний эзэн бол ажил үйлс өөдрөг, аз хиймоьртой байна. Харин цөл газар явж буй тэмээн жингийн цуваа зүүдлэвэл эцсийн мөчид танд хэн нэгэн том тус үзүүлнэ, эсвэл ужиг өвчнөөс сална.

Тэнгэр – Цэлмэг тэнгэр зүүдлэвэл таны хүсэл биелж, нэр хүнд өсч бусдад хүндлэгдэнэ. Тэнгэрт нисч явна гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, мэхлэгдэх. Одтой тэнгэр зүүдлэвэл амьдрал тань хийж буй тэмцэл амжилттай төгсөнө.

Тэрсэлдэх – Та хэн нэгэнтэй тэрсэлдэн муудалцаж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ харьцаа муудна.

Тэшүүр – Та мөсөн дээр тэшүүрээр гулгаж байна гэж зүүдлэвэл ажлаа, эсвэлүнэт зүйлээ алдана. Тэшүүрээр гулгаж байтал мөс цөмөрвөл таны найз нар итгэл даахаар, зөвлөчихөөр хүмүүс биш байна. Бусдыг тэшүүрээр гулгаж байхыг харах нь ажил хэргийн түншүүдтэйгээ муудалцахын дохио. Уйлах – Худалдаа наймай түр зуур уналтанд орно.

Ундаа – Ууж байна гэж зүүдлэвэл та бусад наймайчидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ.

Унага – Таны хувьд сайн цаг ирж байна, та удахгүй хүндтэй сууринд залрана. Галзуу унага харж байна гэж зүүдлэвэл хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна гэдгийг сануулсан хэрэг.

Унших – Түүхийн ном уншиж байна гэж зүүдлэвэл урт удаан хугацааны тааламжгүй амралт.

Ургац – Маш их ургац хураан авч байна гэж зүүдлэвлэ хөгжил цэцэглэлт, сэтгэл хангалуун байдлыг илтгэнэ. Тариачид болон улстөрчдийн хувьд сайн зүүдэнд тооцогддог.

Уран зураг – Та хууртаж болзошгүй. Тосон зураг зурж байна гэж зүүдлэвэл та эргэлзээтэй арга хэмжээнд оролцоно. Уран зургийг муухай болгочихлоо гэж зүүдлэвэл эрхээ хамгаалахын тулд та багагүй зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн үг. Уран зураг худалдан авч байна гэж зүүдлэвэл өөдгүй аргаар мөнгө олно.

Уурлах – Хэн нэгний уурлаж байгаагхарж байна гэж зүүдлэвэл таны өмнөтомоохон шалгуур тулгарах нь та бусдад итгэл алдрана. Ялангуяа найз нөхөд итгэл алдана. Харин дотны хүмүүсээ уурлаж байхыг харж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсээ эвлэрүүлэхээр зүтгэнэ.

Ус – Олон утгатай байдаг. Цэвэр ус зүүдлэвэл мөнгө санхүүгийн ирээдүйтэй ажилд оролцоно. Харин хөлөө норгожээ гэж зүүдлэвэл гуйранчлалд унана. Гэхдээ хичээвэл хүнд байдлаас гарч чадна.

Усан онгоц – Гэнэт албан тушаал ахиж, эр алдарт хүрнэ. Харин далайн шуурган дунд яавж буй усан онгоц зүүдлэвэл ажил хэргийн түнш тань мэхлэхийг оролдно

Усан сан – Сэлж байна гэж зүүдлэх нь сайны тэмдэг. Зүүдний эзэн өөрийн сайн сайхан чанарууд буюу нэр төр, шударга зангийнхаа үрээр үнэнч найзтай болж, нийгэм дэхь байр сууриа бэхжүүлж чадна гэсэн үг.

Усан үзэм – Идэж байна гэж зүүдлэвэл та амьдрал багагүй нухлагдана. Харин усан үзмийн мөчир зүүдлэвэл нийгэмд өндөр байр сууринд хүрэх ба бусдад ч аз жаргал хайрлана. Залуу эмэгтэй ийм зүүдлэвэл бүхий л хүсэл мөрөөдөл биелнэ. Усан үзмийн тариалан дундуур морьтойгоо явж байна гэж зүүдлэвэл ашигтай ажил хийж, мөрөөдлөө биелүүлнэ. Зүүдэндээ идэж буй усан үзэм амтгүй байвал та ажил хэрэгтэйгээ холбоотойгоор сэтгэл хямравч удахгүй тайвширна.

Утгагүй – Утгагүй, эмх цэгцгүй зүүд нь өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас та их тэвдэж байгааг илэрхийлнэ.

Утаа – та өөрийн айдас эргэлзээнд бүрмөсөн толгой эргэжээ. Таны хувьд аюултай хүмүүс худлаа тал засан хөөргөж, таныг ашиглах гэж байна. Утсан мах – Идлээ гэж зүүдлэвэл гар тань цэвэрхэн, бас хэн нэгэнтэй хамт идэж байвал сайн хэрэг. Харин муудсан мах идэж байвал өөртөө сэтгэл ханамжгүй байснаас таагүй явдалтай учирна.

Уулзалт – Ажил хэргийн уулзалтанд оролцож байна гэж зүүдлэвэл ажил зогсонги, урагш муутай байна. Харин залуу хүмүүс болзож уулзаж байна гэж зүүдлэвэл тэд харилцан сэтгэл хөрөхийн тэмдэг. Уулзалтыг тань хэн нэгэн тасалдуулж байна гэж зүүдлэвэл ямар нэгэн бодлогогүй алхмын улмаас таны ажил хэрэг бүтэлгүйтнэ.

Ухах – Газар ухаж байгааг харвал хүнд хүчир боловч чинээлэг амьдралыг туулна. Харин нүхнээс гялалзсан гоё зүүл гарч байвал хувь тавилангийн ивээлд орно. Харин нүх хоосон байвал таагүй явдлаас сэргийл. Ухсан нүх тань усаар дүүрчихвэл хичнээн зүтгэлээ ч нөхцөл байдал танд захирагдахгүй.

Үдэш – Үдэш болж байна гэж зүүдлэвэл биелээгүй мөрөөдлийг илэрхийлнэ. Таныүйлдлүүд буруу байсан бололтой. Цэлмэг одтой тэнгэр бүхий үдшийг зүүдлэвэл түрхэн зуурын гуниг гутралыг урт удаан хугацааны аз завшаан солино. Зугаалж байна гэж зүүдлэвэл муу.

Үдэшлэг – Танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцож байтал мөнгийг тань дээрэмдэхээр завдав гэж зүүдлэвэл таны дайснууд таны эсрэг нэгджээ гэсэн үг. Харин та тэмцээд тэдэнд зодуулалгүй салж байвал хайр дурлалд болон ажил хэрэгт учрах аливаа асуудлыг хялбархан давна гэсэн үг. Хэрвээ үдэшлэг дээр та баяр хөөртэй байвал амьдрал танд сайн сайхан талаа удахгүй харуулна гэсэн үг.

Үзэм – таны сэтгэл санаа хямрах, итгэл найдвар нурахын тэмдэг. Үеэл – Үеэл ах дүүгээ зүүдлэх нь сэтгэл хямрахын дохио. Танй амьдралд гунигт явдал тохиолдож болзошгүй.

Үер – Үерт автсан хот буюу суурин газрыг зүүдлэвэл ихээхэн аюул занал бүхий байгалийн гамшгийг илтгэнэ. Үерт автан хөвж яваа хүмүүсийг зүүдлэвэл хохирол гутрал, амьдралд итгэл алдрахын илрэл. Тунгалаг усанд эзлэгдсэн уужим цэлгэр талбайг зүүдлэвэл хувь тавилантай тэмцсэний эцэст санасандаа хүрч, амар амгаланг олно.

Үнэр – Сайхан үнэр үнэртэж байна гэж зүүдлэвэл гоо үзэсгэлэнтэй эм хүн танд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Үндэс – Модны буюу ургамлын үндэс зүүдлэвэл өөдлөн дэвжинэ.

Үнэт эдлэл – Баян чинээлэг болж, сэтгэл хангалууна байна.

Үр тариа – Зугаа цэнгэл, баяр хөөрийг илтгэнэ.

 

Үүд – Үүдээр орж байна гэж зүүдлэвэл гүтгэгчдээс зайлж чадахгүй. Багын орон гэрийнхээ үүдээр орж байна гэж зүүдлэвэл хамгийн сайн, аз завшааныг илтгэнэ.Үүдээр орж гарч буй хүмүүсийг харж байна гэж зүүдлэвэл ажил хэргээ цэгцлэхэд амаргүй байна гэсэн үг.

Үүл – Хар үүл зүүдлэвэл ажилдаа түүртэж байгаагийн шинж. Борооны үүл зүүдлэвэл өвчин зүдгүүрийг илэрхийлнэ. Цавцгар цагаан үүл зүүдлэвэл удахгүй амжилтанд хүрнэ.

Үүр – Шувууны үүр харж байна гэж зүүдлэвэл ашигтай ажиллагаанд оролцоно. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд орон гэрээ солихын тэмдэг. Хоосон үүр зүүдлэвэл найзаасаа хагацаж гуниглана. Өндгөө дарсан шувуу бүхий үүр зүүдлэгдвэл гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Цагаан өндөгнүүдээр дүүрэн үүр зүүдлэвэл ажлын эхлэл амжилттай, ашигтай аялал.

Үүр цайх – Гарцгүй санагдаж байсан хэцүү нөхцөл байдалд гэрэл гэгээ харагдана.Үсээ самнах – Ажил алба тань бүтэлгүйтэх ба гол буруутан нь тань ажлын арга барил, буруу зохион байгуулалт байна.

Үхэх – Үхэж байна гэж зүүдлэвэл та өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй улмаас маш хүнд байдалд орно.

Хаалга – Орж байна гэж зүүдлэвэл та таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүйг анхаар. Хаалттай хаалга зүүдлэвэл учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй.

Хавар – Хавар ирлээ гэж зүүдлэвэл ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна. Эрт хавар болж байна, эсвэл хаврын улирал оройтон ирж байна гэж зүүдлэвэл сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно.

Хавх – Хавх тавьж байна гэж зүүдлэвэл зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Харин та зүүдэндээ хавханд орчихсон бол таны дайснууд ялна гэсэн үг. Хэрвээ хэн нэгнийг хавхдан баривал дурын ажилдаа амжилт олно. Хоосон хавх зүүдлэвэл ойрын ирээдүйд азгүйтэж болзошгүй.

Хадаас – Хэрүүл маргаанд орооцолдож болзошгүй. Эмэгтэй хүн хадаас хадаж байна гэж зүүдлэвэл тэр өрсөлдөгчөө ялна гэсэн үг. Харин хадаас хадаж байгаад хуруугаа цохичихлоо гэж зүүдлэвэл хэцүү байдалд орно.

Хад чулуу – Хад чулуурхаг газраар явж байна гэж зүүдлэвэл ойрын ирээдүйд танд хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй.

Хайрцаг – Эд бараа бүхий хайрцаг онгойлгож байна гэж зүүдлэвэл хол газар аялах, хэмжээлшгүй их ашиг олохыг илэрхийлнэ. Харин хайрцаг хоосон бол ажил алба бүтэлгүйтэнэ. Дүүрэн мөнгөтэй хайрцаг зүүдлэвэл таатай амралтыг илтгэнэ.

Хайч – Амраг хосууд хэрүүлтэй байхын тэмдэг. Ажил хэргийн тухайд тодорхойгүй, бүрхэг байдал ноёрхоно. Хайч хугалж байна гэж зүүдлэвэл та сэтгэлд нийцгүй даалгавраас зайлсхийж байгаагийн тэмдэг. Харин хугархай хайчзүүдлэвэл та өөрийн хувиа хичээсэн зангаас болж, найз нөхдөөсөө хагацаж болзошгүйг анхааруулж байгаа хэрэг.

Халуун шил – Халуунаа үзэж байна гэж зүүдлэвэл ажил төрөл тань бүтэл муутай, гэр оронд таарамжгүй байгаа хэрэг.

Халим загас – Аюултай, хүчтэй дайсан ойр байна. Хэрвээ та халиманд хөөгдөж байвал сэтгэл санааны хямралд хүргэх маш том таагүй явдал хүлээж байна. Харин үхсэн халим зүүдлэвэл сэтгэл зовоох зүйлгүй боллоо гэсэн үг.

Халгай – Та халгайн дундуур явж байна гэж зүүдлэвэл амжилтанд хүрнэ. Харин түлэгдэж байна гэж зүүдлэвэл та өөртөө сэтгэл дундуур байснаар бусдыг ч гомдооно.

Хамба хилэн – Ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна. Хэрвээ хамба хилэн хувцасөмссөнөөр өөрийгөө зүүдлэвэл удахгүй нэр алдрыг олно.

Хамгаалах – та шүүх дээр хэн нэгний ашиг сонирхлыг хамгаалж байна гэж зүүдлэвэл өөрийн ашиг сонирхолыг ирээдүйд хамгаална гэсэн үг. Хамар –ӨӨрийнхөө хамрыг харж байна гэж зүүдлэвэл эхэлсэн ажлаа заавал дуусгана. Жижиг хамар зүүдлэвэл ажил төрөл бүтэл муутай байна. Хамраар цус гарч байна гэж зүүдлэвэл азгүй явдал тохионо.

Ханилах – Залуу эмэгтэй өвгөнтэй ханилж байна гэж зүүдлэвэл өвчин зовлон, таагүй явдал учрана.

Ханиад – Төлөвлөгөө тань саад бэрхшээлтэй тулгарна, харин шалтгаан нь ойр дотны хэн нэгний өвчин байна гэсэн үг.

Хахууль – хэн нэгэн танд авахыг санал болгож байна гэж зүүдлэвэл сайн ашиг орлого олно. Хэн нэгэнд хахууль өгч байгааг харж байна гэж зүүдлэвэл та хэт чалчаа зангаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүсийн итгэл найдварыг алдана. Хар дарсан зүүд – гэдэс дотроо цувуулж үхсэн хүн зүүдлэвэл мөнгөтэй холбоотой.

Харь хүн – Таны сэтгэлд нийцтэй сайхан харь хүн харж байна гэж зүүдлэвэл ирээдүйд бие эрүүл, ажил төрөл бүтэмжтэй байна. Хэрвээ тааламжгүй бол таагүй нөхцөл байдлыг илэрхийлнэ. Өөрийгөө харь хүн болжээ гэж зүүдлэвээс үнэнч нөхдийг илэрхийлнэ.

Харш – Харинд байна гэж зүүдлэвэл та хүссэнээрээ амьдрах боломжийг олгохуйц мөнгөтэй болно. Харин мөлхөө ургамалд бүрхэгдсэн харш зүүдлэвэл та их мөрөөдөмтгий, романтик хүн юм.

Хатан хаан – Гоо үзэсгэлэн төгс, инээмсэглэж буй хатан хааныг зүүдлэвэл худалдаа наймайндаа азтай байхын илрэл.

Хатгамал – эмэгтэй хүн хатгамал хийж байна гэж зүүдлэвэл хүмүүс түүний сайн сайхан чанаруудыг олж харан гэсэн үг. Эхнэртэй эрийн хувьд энэ зүүд сайны тэмдэг, тэр удахгүй хүүхэдтэй болно.

Хатгуурт хорхой – Ямар нэгэн хорхойд хатгуулж байна гэж зүүдлэвэл азгүйтэнэ.

Хатиг – Идээн гоожиж буй хатиг зүүдлэвэл ойрын үед танд таагүй явдал тохионо. Харин та салж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавих шаардлагатайг илтгэнэ.

Хашаа – Барьж байна гэж зүүдлэвэл амьдрал тань элбэг хангалуун, сайн сайхан болохын илрэл юм.

Хашгирах – танд хашгирч байгаа хүн зүүдлэгдвэл зугаа цэнгэл сайн юманд хүргэхгүйн тэмдэг. Гайхан хашгирч байгаа сонслоо гэж зүүдлэвэл та гэнэтийн тус дэмжлэгийг хүртэнэ. Хиам – Хийж байна гэж зүүдлэвэл таны бүхийл эхлэл амжилттай байна. Идэж байна гэж зүүдлэвэл та сэтгэлдээ нийцсэн орон гэртэй болно.

Хивс – Гоёмсог сайхан хивс зүүдлэвэл та хэзээ нэгэн цагт баян болох заяатай хүн гэсэн үг.

Хий – Хийд хордохоос айж байна гэж зүүдлэвэл үрэлгэн, хэнэггүй зангаасаа болоод таагүй нөхцөл байдалд орно гэсэн үг.

Хир буртаг – Хувцас тань бохир хиртэй болжээ гэж зүүдлэвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Хувцсаа цэвэрлэж байна гэж зүүдлэвэл дайснуудын өдөөн хатгалгаас зайлж чадна.

Хов жив – Хэрвээ та бусадтай нийлэн хов ярьж байна гэж зүүдлэвэл нөхцөл байдал сайнаасаа муу руу эргэхийн тэмдэг. Хэрвээ найз нөхөд тань таныг муулж байна гэж зүүдлэвэл хамт ажиллагсад болон хүүхдүүд сэтгэл зовооно.

Хог новш – та ажлаа дутуу хийгээд хийгээд байна.

Хоолой – эрүүл сайхан байна гэж зүүдлэвэл ажил бүтэмжтэй байна. Өвджээ гэж зүүдлэвэл та найзыгаа буруу үнэлснээс сэтгэл зовоох нөхцөл үүднэ.

Хонь – Маш сайн. Хэрвээ та тайван идээшлэж байгаа хонь зүүдлэвэл удахгүй ихээхэн нэр нөлөө бүхий найз нөхөдтэй болж, мөнгө санхүүгийн байдлаа өөд татаж чадна.

Хонины гулууз – Хонины түүхий мах зүүдлэгдэх нь ихэнхдээ өвчинтэй холбоотой байдаг. Унаж бэртэж болзошгүй.

Хонх – Хонхны дуу зүүдэндээ сонсвол ойр дотны хүмүүст таагүй явдал тохиолдоно. Чихэнд чимэгтэй хонхон ая сонсвол тэмцсээр амжилтанд хүрнэ.

Хожуул – Модны хожуул зүүдлэвэл та аливаа хүндрэл бэрхшээлийг зориг төгөлдөр даван туулсаар амжилт бүтээлийг олно.

Хогийн шүүр – Та өөрийгөө шүүр барьснаар, эсвэл хог шүүрдэж байгаагаар зүүдлэвэл хов живны бай болох боловч тэр бүгдийг үл тоомсорлоно. Хэн нэгэнд шүүр өгч байна гэж зүүдлэвэл та хариуцлагаас зугатан өөр хүн үүрүүлэхийг оролдоно гэсэн үг.

Хонжворт сугалаа – Алдагдал, үрлэг зарлага.

Хоригдол – Хоригдлуудыг зүүдлэх нь зовлон гутрал, бүтэлгүй явдал, гунигтай мэдээг илтгэнэ. Харин өөрөө хоригдол болжээ гэж зүүдлэвэл ямар нэгэн ажлын төлөө сэтгэл зовнихын тэмдэг.

Хот – тэртээд харагдаж буй хотыг зүүдлэвэл аз сорино. Хотруу орлоо гэж зүүдлэвэл тааламжтай сайхан явдал тохионо. Олон барилга байшинтай хотүзвэл ер бусын сонин явдал тохиолдоно.

Хөвөн – Гунигтай мэдээ авна.

Хөгжим – Таагүй хөгжмийн ая сонсвол дайсан тань ирнэ. Аялгуут сайхан хөгжим сэтгэл зүрх амирлахыг илэрхийлнэ.

Хөзөр – Харж байвал бусдын тэнэглэлийг үзэх. Хөзөр хольж байна гэж зүүдлэвэл багагүй асуудал үүснэ. Хөзөр тоолж байвал амжилт олно.

Хөлдөх даарах – Ихээхэн хэмжээний хөрөнгө өвлөж авна.

Хөл – Угааж байвал аялалд явна. Хөлгүй болжээ гэж зүүдлэвэл ажил албандаа амжилт олно. Хөлөө галд хийлээ гэж зүүдлэвэл гэр бүлийн хэрүүл маргаан зогсоно.

Хөл нүцгэн – Шөнө орой, уранхай хувцастай, хөл нүцгэн явж байна гэж зүүдлэвэл таны хүсэл мөрөөдөл амжилт олохгүй. Таны үйлдэл болгон хяслантай учрана.

Хөлийн эвэр – Эвэр нухаж, өвтгөж байна гэж зүүдлэвэл дайснууд таныг айхтар хорлож болзошгүй. Харин хөлнийхөө эврийг авч байна гэж зүүдлэвэл та танихгүй хүнээс ихээхэн хөрөнгө өвлөж авна.

Хөмсөг – хэн нэгний хөмсгийг харж байна гэж зүдлэвэл таны замд гэнэтийн саад бэрхшээл учрана.

Хөргөгч – Таны хувиа хичээмтгий зан бусдыг хорлоно.

Хөрөнгө хогшил – Маш их хөрөнгөтэй боллоо гэж зүүдлэвэл та үнэхээр хөрөнгөөвлөн авах боловч таны санаснаас өөр зүйл байна.

Хөхөө – Хөхөө шувуу зүүдлэх нь таны тав тухтай амьдрал болон итгэл найдвар нурж үгүй болохыг илтгэнэ

Хөхүүлэх – Өөрийн нөөц боломжийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Хөшиг – Таны сэтгэлийг зовоосон зочид ирнэ. Хиртэй, заваан хөшиг нь шившигтэй хэрүүл маргааныг илтгэнэ.

Хөөрхөн – Хөөрхөн гоё эд юмс зүүдлэвэл хүсэл биелнэ.

Хувин – Дүүрэн сүүтэй хувин зүүдлэвэл элбэг хангалуун байхыг илрэл. Харин хоосон хувин зүүдлэвээс мөнгөгүйдэн, ядарч зүдрэнэ.

Худалдаа наймаа – Худалдаа наймаа хийж байна гэж зүүдлэвэл та олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадна.

Худаг – Худгаас ус авч байна гэж зүүдлэвэл та хүч чадлаа буруу ашигласнаасүүссэн нөхцөл байдлыг давж гарч чадахгүй, хөндлөнгийн нөлөөнд автана. Худагт унаж байна гэж зүүдлэвэл сэтгэл шимшрүүлсэн гутралд автана.

Хулдаасан бүтээлэг – Хэн нэгэн танаас урвана. Хулдаас зарж байна гэж зүүдлэвэл эргэлзээтэй наймаа хийнэ.

Хулгай – Хулгайч дээрэмчид зүүдлэгдвэл ирээдүйд азгүйтэл бүтэлгүйтэл тохионо. Таныг хулгайд сэрдэж байна гэж зүүдлэвэл үл ойлголцох байдал ажил хэрэгт тань садаа болж, үүний улмаас сэтгэл зүрх хямрах боловч та нэр хүндээ орж авч чадна.

Хулгана – найз нөхөд хуурамч, орон гэрт эв найр муутай байхыг илэрхийлнэ. Бизнесийн ажил урагш муутай. Хаирн та хулганыг алж байвал дайснуудаа алж, амжилтанд хүрнэ. Брихаар хөөцөлдөж байна гэж зүүдлэвэл хууртсаныхаа хариуг авна. Хулгана гүйлдэж байвал баясгалант явдал тохионо.

Хувцас – Хиртэй хувцас зүүдлэвэл нэр хүндээ алдана. Ноорхой хувцас зүүдлэвэл сайн сайхан ирээдүйд итгэж найдаж болно.

Хулгайч – Эмэгтэй хүнд бол шүтэн бишрэх хүн, айл гэрийн хувьд хууран мэхлэлт, хулгайчид хөөгдвөл гэр бүлд хэрүүл маргаан гарах.

Хундага – Хагалж байна гэж зүүдлэвэл найз нөхдийн хамт зугаацан наргиж цагийг өнгөрөөнө. Худалдаж авч байна гэж зүүдлэвэл ашигтай наймаа хийнэ.

Хуруувч – Танд удахгүй бусад хүнийг баярлуулах аятай боломж олдоно. Хуруувчаа гээчихлээ гэж зүүдлэвэл танд уй гуниг тохионо.

Хуримын бөгж – Хуримын бөгжөө өнгөлөг, гоёмсог болжээ гэж зүүдлэвэл амраг тань танд хайртай, үнэнч байна. Харин бөгжөө гээчихлээ гэж зүүдлэвэл уй гуниг тохиож болзошгүй.

Хус мод – Цэвэр ариун, эелдэг зөөлний бэлгэдэл болсон хус модыг зүүдлэвэл таны сэтгэл санаа ариусан шинэчлэгдэхийн шинж юм. Хэрвээ танд ямар нэгэн хүндрэл тохиовол таны хамгийн сайн сайхан, чанарууд тэр болгоныг давж гархад туслана.

Хутга – Хэрүүл маргаан.

Хурим – Сэтгэлийн зовлон эдлэнэ. Хуриман дээрх хэрүүлийн гэрч боллоо гэж зүүдлэвэл үхлийн тухай мэдээ авна. Ханьтайгаа хуримлаж байна гэж зүүдлэвэлүхэл. Хуримын ёслол дээр зочид нь гэгээн өнгийн хувцас өмссөн байвал сайн, харин бараан өнгийн хувцастай байвал муу. Хуулийн байгууллага – Ажиллаж байна гэж зүүдлэвэл та биеэ барих чадваргүй болохоор ар гэрийнхэндээ түрэмгий авир гаргаж болзошгүй.

Хумс – Өчүүхэн ашиг олохын төлөө багагүй хөдөлмөрлөнө. Хумсаа янзлаж байна гэж зүүдлэвэл та сэтгэлд нийцтэй ажил хийнэ. Хугархай буюу заваан хумс зүүдлэвэл ажил төрөл бүтэлгүйтнэ.

Хуруу – Хуруугаа түлчихлээ гэж зүүдлэвэл атаа жөтжжнд идүүлнэ. Тайрсан хураа зүүдлэвэл найз нөхдийн тань хэн нэг нь үхнэ. Харин гартаа таваас илүүхуруутай болжээ гэж зүүдлэвэл шинэ харьцаа холбоонд орно. Мөн ашиг хонжоо, өв хөрөнгө олно.

Хутга – Сайн хэрэг биш, ихэнхдээ ажил төрөл нурах, хэрүүл маргаан, хагацал зовлонг илтгэнэ. Зэвэрсэн хутга зүүдлэвэл хайртдаа урам хугарах, түүнээсээ салж хагацахыг илэрхийлнэ.

Хушга – Хушга зүүдлэвэл мөнгө санхүүгийн асуудалд амжилт олж, баясна.

Хүрэл хөшөө – Хэрвээ эмэгтэй хүн хүрэл хөшөөг харж байна гэж зүүдлэвэл түүний байлдан дагуулахыг хүсч буй хүн нүүр буруулна гэсэн үг. Харин хөшөө амьд юм шиг хөдлөж зүүдлэгдвэл эмэгтэй хайр дурлалын түр зуурын адал явдалтай учрана.

Хүүхэд – Хүүхдийг үнслээ гэж зүүдлэвэл амар амгалан, аз жаргалтай байна. Хүүхэдтэй тоглож байна гэж зүүдлэвэл ухаангүй хэрэг хийнэ. Нярай хүүхэд зүүдлэвэл ажил хэрэг сайжирч, бүх юм эмх цэгцтэй болно.

Хүүхэн – Хэрвээ та залуу бүсгүй зүүдлэвэл таны сайхан сэтгэл, сайн санаа хэзээ нэгэн цагт шагнагдана. Харин өөрөө залуу бүсгүй болчихсон байна гэж зүүдлэвэл таны амьдрал ёс зүйтэй, журамтай байгаа болохоор дээд хүчин таныг энэ зүтгэлийг тодорхой хэмжээгээр үнэлнэ. Иймэрхүү зүүд нь юм сайн талруугааөөрчлөгдөнө гэдгийг заадаг. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад ертөнцөд төдийгүй мөн таны сэтгэл зүрхэнд ч томоохон өөрчлөлт гарахыг илэрхийлж байгаа.

Хүрхрээ – хязгааргүй хүсэл шуналаа барьж чадснаар хувь тавилангийн ивээлд багтана гэсэн үг.

Хүчил – Таагүй зүүд, ууж байна гэж зүүдлэвэл таагүй явдал тохиолдоно. Эмэгтэй хүний хувьд хүчил уух нь нэр хүндээ алдах, эрүүл мэндээ алдахын тэмдэг.

Хэвтэх – Гэртээ хэн нэгэнтэй, эсвэл мууртай хэвтэж байвал хэрүүл маргаан,өвчин зовлон тохионо. Хоёр эр хүнтэй зэрэгцэн хэвтэж байна гэж зүүдлэвэл ашигтай гэрлэлт. Харин орондоо ганцаараа байна гэж зүүдлэвэл зовлон гунигтайүедээ ч сэтгэлийн хат адлахгүй.

Хэнгэрэг – Хэнгэрэгний дуу сонсч байна гэж зүүдлэвэл та ойр дотны хүнээ юмуу, танд их чухал үнэтэй зүйлээ алдана гэсэн үг.

Хэлгүй – Хэлгүй хүн зүүдлэвэл танд гэнэтийн хачин явдлууд тохионо. Харинөөрийгөө хэлгүй болжээ гэж зүүдлэвэл зовлон зүдгүүртэй учрах буюу шударга бусаар хэлмэгдэнэ.

Хэрцгий авир – Танд хэн нэгэн хэрцгий хандаж байна гэж зүүдлэвэл ажил хэрэгт сэтгэл дундуур байх явдал тохионо. Харин өөр хүнд хэрцгий авир гаргахыг харж байна гэж зүүдлэвэл та ойр дотныхондоо хялбархан шийдэгдэхээргүй төвөг удна.

Хэрэм – Хэрэм зүүдлэвэл дотны найз нөхөд тань удахгүй тантай уулзана. Мөн түүнчилэн та ажилдаа амжилт олно. Харин хэрмийг алж байна гэж зүүдлэвэл бусдын дургүйцлийг төрүүлж ганцаардана. Хэрмийг энхрийлж байна гэж зүүдлэвэл гэр орон тань аз жаргалаар дүүрэн байна.

Хэрээ – Хэрвээ та модон дээр сууж буй хэрээг зүүдлэвэл удахгүй таагүй мэдээ дуулна. Хэрээ толгойн дээгүүр тань эргэлдээд байна гэж зүүдлэвэл бодит амьдрал дээр танд үхлийн аюул заналхийлж байна. Газар явж буй хэрээг зүүдлэвэл та аюулаас зайлж чадна, гэхдээ бүх юм тань замбараагаа алдана. Гэвч тэвчээртэй байвал байдал засарч амьдрал тань хэвийн болно.

Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо.

Цаг – Цаг зүүдлэвэл бирж дээр тогловол ашиг хонжоо олно гэсэн үг.

Цаасан шувуу – Тэнгэрт хөөрөн дүүлж буй цаасан шувуу зүүдлэвэл баяжих гайхам сайхан боломж олдовч та түүнийгээ алдана гэсэн үг.

Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ.

Цамхаг- Цамхаг зүүдлэвэл та амьдралаас ихийг авахыг хүсч тэмүүлдэг хүн юм.

Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна. Харин эрээлж бичсэн цаас зүүдлэвэл хов жив дэгдэнэ. Хэвлэсэн цаас бол өөрийгөө зөвтгөж чадна. Цаазлуулах – Цаазын ажиллагааг харж байна гэж зүүдлэвэл таагүй явдал.

Цалин – Энэ төрлийн зүүд олон утгатай байна. Цалингаа авч байна гэж зүүдлэвэл одоо хийхээр төлөвлөж буй зүйл тань мөнгө санхүүгийн ашигтай байна. Харин хэн нэгэнд цалин өгч байна гэж зүүдлэвэл та юунд ч юм сэтгэл хангалуун бус байна. Цалинг тань багасгажээ гэж зүүдлэвэл хэн нэгэн таныг хорлож байна гэсэнүг. Харин цалингаа нэмүүллээ гэж зүүдлэвэл юу ч хийсэн ашиг орлого сайтай байна гэсэн үг.

Цамц – Цэвэрхэн бол эрүүл энх, аз жаргалтай байна. Бохир бол өвчин зовлон.

Царс мод – Саглагар царс модны дор унтаж байна гэж зүүдлэвэл та их нөлөөтэй ивээн тэтгэгч, хамгаалагчтай аж. Царс модруу авирч байна гэж зүүдлэвэл та амьдралаас хэт ихийг хүсч байна, хэрвээ шуналаа татахгүй бол байгаа бүхнээ алдана.

Image result for Зүүдний тайлал

Цонх – Онгорхой цонх зүүдлэвэл амаа барих хэрэг тохиолдоно. Цонхноос уналаа гэж зүүдлэвэл зодоон цохиондоо хүртэл муудалцана. Шинэ цонх зүүдлэвэл уйтгарт автана. Цонхоороо орж байна гэж зүүдлэвэл ужиг өвчин.

Цом – Мөнгөн цомноос ус ууж байна гэж зүүдлэвэл бизнест ажил үйлс бүтэлгүйтнэ.

Цоож – Сандрахын тэмдэг. Онгойлгож байна, эсвэл түгжиж байна гэж зүүдлэвэл хэн нэгэн таныг хорлож байна гэсэн үг. Хэрвээ цоож эвдэрхий байвал таны хайр дурлал үл тоомсорлогдоно.

Цох – Биен дээгүүр тань цох явж байна гэж зүүдлэвэл ядуурна, эсвэл жижиг сажигтаагүй явдал тохионо. Харин цохыг алж байна гэж зүүдлэвэл сайн.

Цус – Цустай хувцас зүүдлэгдвэл дайснууд тань таны ажил төрөл, албан тушаал ахихад тань саад болох гэж байна.

Цөллөг – Маш муу зүүд. Хэрвээ та эх орноосоо хөөгдөж байна гэж зүүдлэвэл та эрт үхэж болзошгүй. Хүүхдийг хөөж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн түншүүд тань мэхлэнэ.

Цээж – Залуу эмэгтэй цээжиндээ шархтлаа гэ жзүүдлэвэл түүнд аюул заналхийлж буй хэрэг. Цээжээ халтар болжээ, эсвэл хатингаршчээ гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, олон өрсөлдөгчтэй тулгарах.

Цэцэг – Шинэ эд зүйл худалдан авна. Харин хатсан цэцэг зүүдлэвэл ажил алба бүтэлгүйтэнэ. Цэцгийн баглаа зүүдлэвэл та урьд нь төдий л сайн таньдаггүй байсан хамаатнаасаа багагүй хөрөнгө өвлөн авна.

Цэрэг – Маш таагүй явдал.

Цэцэрлэг – Зугаалж, салхилж байвал амжилтанд хүрнэ.Цэцэрлэгийн зэрлэг зулгааж байвал хорон муу санааг илрүүлнэ. Цэцэг түүж байвал аюултай өвчин тусч болзошгүй.

Чавга – Та өөрийнхөө өгөөмөр сайхан сэтгэлийн үрээр алдар хүндтэй болон . Идэж байна гэж зүүдлэвэл ихэд хүссэн зүйлээ авна.

Чандар – харж байна гэж зүүдлэвэл дайснууд тань таны нөлөөг ажил хэргийн хүрээнд багасгахыг хичээж байна. Харин та өөрийгөө чандарлуулж байна гэж зүүдлэвэл худалдаа наймаанд азгүйтэх, ингэхдээ бусдын нөлөөнд автаад азгүйтэх гэсэнүг.

Чихэр – Идэж байна гэж зүүдлэвэл санамсаргүй их бэлэг сэлт авна. Бусдыг чихрээр дайлж байна гэж зүүдлэвэл хуучны найзуудтайгаа цагийг таатайөнгөрөөнө.

Чоно – Таны эргэн тойронд бодлогогүй, хэнэггүй нэгэн байна. Тэр бодож санах юмгүйгээр таны нууцыг бусдад дэлгэж байна. Чоно алж байвал таныг хорлохоор зэхэж байгаа дайснуудаа дарна. Чоно улихыг сонслоо гэж зүүдлэвэл таны эсрэг бэлтгэгдэж байгаа нууц хуйвалдааныг илрүүлж, нэр цэвэр гарна.

Чулуу – Шидэж байна гэж зүүдлэвэл ховонд орох. Үнэт чулуу оллоо гэж зүүдлэвэл ажил төрөлдөө амжилт олно. Шавар шавхай – Санхүүгийн бэрхшээл учирна.

Шавьж хорхой – Өвчин зовлон зүдгүүрийг илэрхийлнэ.

Шагнал – Танил талаасаа дэмжлэг авсаны хүчинд та аз завшаантай учирна. Шагналаа бусдад өгч байна гэж зүүдлэвэл аз түр зуурын шинжтэй байна.

Шат – Шатнаас унаж байна гэж зүүдлэвэл худалдаа наймаа эрхлэгсдийн ажил алба бүтэмж муутай байхын илрэл. Шатаар дээш гарч байна гэж зүүдлэвэл зорилгодоо хүрнэ, амжилт олно.

Шатар – Тоглож байна гэж зүүдлэвэл ажил хэрэг зогсонги байдалд орно,өрсөлдөгчид бэрхшээл учруулна, бие өвдөнө. Шарх яр – Шившиг, нэр хүндээ алдах.

Шатаах – Цаас шатааж байна гэж зүүдлэвэл таагүй мэдээ хүлээн авна. Харин харж байвал дайсантайгаа нүүр тулахыг хэлж байна.

Шарвин – Идэж байвал бусдад гүтгүүлнэ. Шарвин идэхээс татгалзвал учрах гэж буй таагүй явдлаас зайлсхийж чадна.

Шидтэн – Шидтэнг зүүдлэх нь таны ажил хэрэг тань бүтэмжтэй байхын тэмдэг, танд аз завшаан тохиож, эд хөрөнгөтэй болно.

Шидэх – Чулуу шидэж байна гэж зүүдлэвэл хэн нэгнийг сэргийлэн хамгаалах хэрэгтэй болно. Харин тань руу довтолсон хүн руу та өөрөө чулуу шидэж байвал шударга, хянуур байсны үрээр муу юмнаас зайлсхийж чадна.

Шийгуа – Таагүй явдал, эсвэл жирэмслэн. Шилэн сав- Хоосон бол явуурна. Харин ямар нэгэн юмаар дүүргэсэн байвал амжилтанд хүрнэ.

Шийтгэл – Хүлээж байна гэж зүүдлэвэл та хүлээсэн үүрэгтээ дургүй байгаа тул хийхгүй байна гэсэн үг.

Шоргоолж – Хүнийг өдрийн турш жижиг сажиг таагүй явдлууд дагадаг. Шүдэнз – Бэрхшээл, элдэв асуудал ундарна.

Шүүр – Мөнгөнд үрэлгэн болно.

Шүд – Ихэвчлэн бидний ойр дотны хүмүүс, сайн найз нөхөдтэй холбоотой байдаг. Эрүүл, тэгш, сайхан шүд зүүдлэвэл амьдрал сайжирч, эрүүл саруул байцгаана. Шүд уналаа буюу шүдээ авахуулж байна гэж зүүдлэвэл үхэл хагацал тохионо.

Шүдгүй хүн – Өөрөө шүдгүй болжээ гэж зүүдлэвэл таны ажил албанд саад учирна гэсэн үг, мөн өвчин төлөвлөгөөг тань нураахаас сэргийл гэсэн үг. Шоргоолж –Үүрэн дээрээ бужигнаж буй шоргоолжийг зүүдлэвэл чимхлүүр хэцүү ажил. Шоргоолж барьж байна гэж зүүдлэвэл нэр хүндийг олно. Шош – Ашиг орлого өснө. Бие эрүүл энх байна. Азтай учрал тохионо.

Шоколад – Та өөрөөсөө хамаарах хүмүүсийг хэрэгцээтэй бүхий л зүйлээр нь хангаж чадна.

Шөнө – Харанхуй шөнө зүүдлэвэл таны ажил төрөлд томоохон сорил тулгарна.

Шувуу – Торонд хоригдсон шувуу зүүдлэвэл та гайхам их эд баялгийн эзэн болно.

Шувууны тор – Тор дүүрэн шувуу зүүдлэвэл маш их хөрөнгөтэй, өнөр өтгөн айл болохын тэмдэг.

Шулам – Мөнгө санхүүгийн тал дээр хохирол амсч болзошгүй.

Шуудуу – Шуудуунд унаж байна гэж зүүдлэвэл ажил бүтэлгүйтнэ, хувийн амьдралд бэрхшээл тохиолдоно.

Шумуул – Та зальтай, аюултай дайснуудын дайралтанд гуйвахгүйг хичээж байгаа ч хохирч болзошгүй байна. Харин алж байна гэж зүүдлэвэл та эцсийн эцэст бэрхшээлийг давж, хөрөнгө чинээтэй болно.

Эвшээх – Холын найз нараасаа таатай мэдээ авна.

Эд баялаг – Мөнгө санхүүгийн аз сорьсон үйлдэлд оролцоно, гэхдээ бүх юм сайн сайхнаар төгсөнө.

Эм – Хэн нэгэнд эм өгч байвал ажил төрөлдөө амжилт олно.

Эмч – Залуу бүсгүй эмч зүүдлэвэл тэр гоо сайхнаа дэмий зүйлд зарцуулна. Харинүнэхээр өвчтэй байж ийм зүүд зүүдлэвэл сэтгэл санаа хямрахын шинж.

Ээмэг – Баяр хөөр, хурим найр. Нөхөртэй хүмүүсийн хувьд хүүхэдтэй болно.

Эмэгтэй – Сурвалжит эмэгтэй зүүдлэвэл та хэн нэгний дэмжлэгтэйгээр өндөр байр сууринд очихыг хүсэж байна гэсэн үг. Хэрвээ энэ эмэгтэй инээмсэглэж байвал та зорилгодоо хурдан хүрнэ. Муухай харж байвал энэ оролдлогоо орхисон нь дээр.

Эмнэлэг – Гарч байна гэж зүүдлэвэл таныг хоролхоор оролдож байгаа дайснуудаасаа салж чадан гэсэн үг.

Өвчтэй хэвтэж байна гэж зүүдлэвэл өвдөж болзошгүйг сануулж байгаа хэрэг.

Эрвээхэй – Хий хоосон цуурхал. Харин барилаа гэж зүүдлэвэл нууц алдагдана гэсэн үг.

Эрдэс чулуулаг – Удаан хугацаанд зогсонги байсан ажил төрөлд сайн сайхан хандлага удахгүй гарахыг илтгэнэ.

Эргүүлэг – Таны ажил хэрэгт асар их аюул учраад байгааг, мөн нэр хүндээ алдаж болзошгүйг харуулна.

Эрдэнэсийн сан – Оллоо гэж зүүдлэвэл баяр баясгалан тохионо.

Эхнэр – Эхнэрээ сайхан зантай байна гэж зүүдлэвэл аз сорьсон үйл ажиллагаанаас багагүй ашиг олно.

Эр нөхөр – Эр нөхөртөө зодуулж байна гэж зүүдлэвэл эмэгтэйн таагүй үйлдлээс орон гэрт самуун үүснэ гэсэн үг.

Эрэгтуэй хүн – Царайлаг сайхан эр зүүдлэвэл та амьдралдаа сэтгэл хангалуун байхуйц эд хөрөнгөтэй болно.

Эрдэнэсийн чулу – Дүүрэн хүүдий зүүдлэвэл таны ойрын хүрээлэл өөрчлөгдөнө. Таныг бүхийл талаар дэмжигч хүмүүсийн дунд орно.

Эрвээхэй – Ногоон зүлэг, гоёмсог өнгийн эрвээхэй зүүдлэвэл ажил төрөл цэцэглэнэ. Харин нисч буй эрвээхэй зүүдлэвэл найз нөхдөөс сураг сонсоно.

Ээрүүл – Хэрвээ та ээрүүл зүүдлэвэл амьдрал тань урт агаар тэгш дардан байна. Та учиргүй өөдлөн дэвжихгүй ч мөн доройтон буурахгүй.

Эх – Амьд сэрүүнээр нь зүүдлэвэл элдэв асуудал ургана. Нас барсан байна гэж зүүдлэвэл хэрүүл гарна. Өвджээ гэж зүүдлэвэл таагүй явдал тохиолдоно.

Эхнэр – Эхнэрээ гоё болсноор зүүдлэвэл ажил хэрэг ундарна. Навсгар байгаагаар зүүдлэвэл ажил төрөл, биеийн байдал сайжирч засарна. Үзэсгэлэн төгөлдөр болсноор зүүдлэвэл шийдэхэд бэрх олон асуудал тулгарна.

Эцэг – Эцгийгээ үхжээ гэж зүүдлэвэл өв хөрөнгөө алдана. Өвдснөөр зүүдлэвэл сэтгэл дундуур байна. Талийгаач эцэгтэйгээ уулзаж байна гэж зүүдлэвэл буян нэмэж байгаа хэрэг.

Ядуурч хоосрох – Зүүдэндээ өөрийгөө ядуу болсон байхыг харвал амьдрал дээр бүх юм сайжирч, хөрөнгө мөнгө тань өснө гэсэн үг.

Явах – Намгаар хэсч явна гэж зүүдлэвэл таагүй явдал тохионо. Ус туулаад явж байвал баярлана. Ойгоор явж байна гэж зүүдлэвэл хэрүүл маргаан болно. Тал хээрээр явж байвал хоь живэнд өртөнө.

Ялаа – Уйтгар, гуниг, гутрал.

Ямаа – Эд баялаг өсөхийн бэлэгдэл. Харин залуу эмэгтэй ямааны сүү ууж байна гэж зүүдлэвэл удахгүй их баян хүнтэй гэрлэнэ.

Яндан – Яндангаар доошоо бууж байна гэж зүүдлэвэл гуниг гутрал тохионо.

Яр шарх – Яр шарх зүүдлэх нь сэтгэл санаа хямрахын бэлгэдэл. Харин шархаа боолгож байна гэж зүүдлэвэл таны гэгээн хүсэл мөрөөдөл биелнэ гэсэн үг.

Ятга – Ятганы гунигтай аялгуу сонсч байна гэж зүүдлэвэл таны хувьд ашигтай байсан ажил хэрэг таагүй төгсөнө. Харин эвдэрхий ятга зүүдлэвэл өвдөхийн тэмдэг. Дурлагсдын хувьд энэ зүүд нь хэлсэн үгнээсээ няцахыг илэрхийлдэг. Хэрвээ та ятга хөгжим дарж байна гэж зүүдлэвэл хайр дурлалд хэт итгэмтгий байснаас алдана гэсэн үг. 

Мөн хүний зүүд биелэх эс биелэх өдрүүд ч байдаг гэнэ шүү.
1-ний зүүд: Биелдэг.
2-ны зүүд: Хоосон.
3-ны зүүд: Хурдан биелнэ.
4-ний зүүд: Удаан хугацаанд биелнэ.
5-ны зүүд: Ач холбогдол өндөртэй.
6-ны зүүд: Биелнэ.
7-ны зүүд: Сайхан зүүднийхээ талаар хэнд ч бүү хэл.
8-ны зүүд: Мөрөөдөл тань биелнэ.
9-ний зүүд: Амжилттай.
10-ны зүүд: Биелэх боловч бэрхшээл учирна.
11-ний зүүд: 11 хоногийн дотор биелж, аз жаргалыг авчирна.
12-ны зүүд: Биелнэ.
13-ны зүүд: Танд бэрхшээл учирна.
14-ний зүүд: Амжилтгүй.
15-ны зүүд: Удахгүй биелнэ.
16-ны зүүд: Биелэхгүй.
17-ны зүүд: 20 хоногийн дотор биелбэл та амжилтад хүрнэ
18-ны зүүд: Ашиг олно.
19-ний зүүд: Гэр бүлийн харилцаанд бэрхшээл учирна.
20-ны зүүд: Удахгүй биелнэ.
21-ний зүүд: 11 хоногийн дотор биелэх магадлалтай.
22-ны зүүд: Гэнэтийн золгүй явдлыг даллана.
23-ны зүүд: Удахгүй биелнэ.
24-ний зүүд: Баярлуулна.
25-ны зүүд: Худлаа зүүд.
26-ны зүүд: Сэтгэл хангалуун байна.
27-ны зүүд: Биелэхгүй учир анхаараад хэрэггүй.
28-ны зүүд: Бэрхшээл учруулна.
29-ний зүүд: Биелэхгүй.
30-ны зүүд: Биелэх магадлал бага.
31-ний зүүд: Хайр дурлал тань 15 хоногийн дотор биелнэ.