Н.Алтанхуяг: Гурван жилийн дараа хотын утаа буурахгүй бол надтай ярь
2013/12/15
Жавар тачигнасан өвлийн өдрүүд нэгэнт иржээ. Улаанбаатарчуудын хамгийн ихээр айдаг зүйл бол утаа. Өвлийн хүйтэн хацар хайрч эхэлмэгц жавраас бус утаанаас айдаг гэж байгаа.
Нүүрсний утаа хоолой хорсгож, явах зүгийнхээ чигийг алдах нь ч бий. Ийм олон өвлийг бид ардаа орхижээ. Утааг багасгахын төлөө төр засаг тодорхой ажил хийдэг ч мэдэгдэхүйц өөрчлөлт гардаггүй нь харамсалтай. Монголчууд бид хэзээний л тайван хүмүүс. Өвөлдөө яажшуухан өвөлжсөнөө мартчихаад хавар, зун, намарт нь найрлаад дуусдаг нь гэм биш зан. Өвөл бараг талдаа орсон энэ үед Ерөнхийлөгч агаарын бохирдолтой тэмцээд тэмцээд арга барагдсаны эцэст Ерөнхий сайдад шилжүүлэв. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэхээр төрөөс хийж, хэрэгжүүлсэн ажил гэвэл утаагүй зуухыг нийслэлийн гэр хорооллын 190 мянган өрхийн 136 мянгад нь нийлүүлсэн байна. Энэхүү бүрэн шаталттай, утаагүй зуух нь түлээ нүүрсийг 30 хувь хэмнэж, хорт утааг 80-90 хувиар багасгадаг тул яндангаас гарах утаа нь багасч, утаан дахь хорт найрлагын тун хэмжээ багасна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн "ТЭЦ-2"-ыг түшиглэн жилд 210 мянган коксжсон нүүрс гаргах үйлдвэр барина гэж 2012 оны хоёрдугаар сард 17 тэрбум төгрөг төсөвлөж, өнгөрсөн оны тавдугаар сард ашиглалтад орох байсан ч сураг алдарсан. Учир нь тендерт шалгарсан "Аморе интернэшнл" гэх компани ургашгүй байснаас болж 17 тэрбумын ажил салхинд хийсээд байна.
Тэгвэл төрийн албан хаагчид утааг багассан гэж үздэг бөгөөд түүнийгээ ийнхүү илэрхийлж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч анхаараагүй бол утаа ямар болох байсныг төсөөлөхөд ч бэрх” хэмээжээ. Жил ирэх тусам Улаанбаатарын утаа тартагтаа тулж, хүмүүсийн амьсгалыг боогдуулж байхад эрхэм дарга ийм зүйл яриад сууж байна. Тэрбээр цааш ярихдаа “2018 онд гэр хорооллыг зуухаар бүрэн хангахаар төлөвлөж байсныг 2014 онд багтаан дуусгах боломжтой болсон. Энэ нь агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг бүтэн жилийн турш тасралтгүй зохион байгуулж зөвхөн төрийн байгууллагууд бус аж ахуйн нэгж, албан байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагуудын хоорондын нягт уялдаатай хэрэгждэг болсонтой холбоотой. Гэр хороолол руу чиглэсэн ажлын үр дүнд агаар дахь хортой бодисын агууламж 29 хүртэл хувиар буурсан дүн гарч байгаа” хэмээсэн байх юм. Ямартай ч зарим нэг албан тушаалтанд Улаанбаатарын утаа багассан мэт харагддаг бололтой. Тэгвэл АН-ын генсек Ц.Оюундарь “Ууланд олон хүн алхахыг харлаа. Утааны хүчинд хүмүүс агаарт алхдаг шинэ соёлтой болжээ” гэсэн байх юм. Тэгэхээр утаа багассан, утааны хүчинд агаарт гардаг болсон гэж бахархаад суух хэрэг үү. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Утаа багассан” гэж хэлээд сууж байна.
Түүнчлэн тэрбээр "Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү" гэж ам бардам хэлсэн юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийн хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийж дууссаны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг үндэслэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учир хууль батлагдан гарсан юм. Ямартаа ч хотын утааны асуудал Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд руу шилжих үйл ажиллагаа амжилттай боллоо. Өнгөрсөн жил хотын утааг багасгахад 30 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 22 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм. Засгийн газар энэ хөрөнгөөр Улаанбаатарын утааг багасгахад бүх хүчээ дайчлан ажиллах болов. Олон жил яриад дийлээгүй утааг Ерөнхий сайд маань гурван жилийн дотор байхгүй болгоно гэсэн учир санаа амар байж болох нь.

Х.МАНДАХ
Зочин · 2013/12/16
Mash amarhan shiideh asuudaliig yug ni bodood baidag bnaa tsahilgaanii tulburuu bagasgaad ail bolgond zuuh ***hahiin orond ***lnii halaalt tawij uguud boloo bishuu hench odoo tsagt gal tulehiig bodohgui shtee harin utaag bagasgana geed gargaj bgaa ***haanii biznessee boliod dorwitio ajllaach uhaantangud geed uursdiiguu bodohoo boli....
Зочин · 2013/12/16
Uls bizness iin baiguulga bish bizdee nuurs zarj baij yaj utaag bagasgah gee wee erunhii said nuurs zarj mungu olj bna gej olon hun yarij harj bgaa shtee...
Зочин · 2013/12/16
3 жил бололгүй сайдаасаа унана гэдгээ мэдээд хэлж байна шүү дээ. өмнөх нь бусдын алдаа, хойших нь би гүйцээгээгүй л гэж хэлэх мэргэн санаа.
Зочин · 2013/12/16
mongolchuudaa yagaad iim bdg yum be.Manai eronhii said hiigeed uzii gj bhad uls turte holboj bolohgui shdee.hiie gsn mongolchuudaa demjihgui yum baij gadaad hun geheer ayagui bol uhnedee.said bish gadaadiin hudlaa tom gsn kompane bsn bol yaj guij bga bol ain.bodood uz
Зочин · 2013/12/16
3 jiliin daraa ALTANHYAG, X.battylga,z.enhbold nar ylam tsylaij Mongolchyyd ubchnuu diilehgyu uhetsgeej dyysah bh daa.ter ued uu diildehgyu blaa,Man - aas l bolj ytaa ihseseen geed zogsoj bh bailgyu
Зочин · 2013/12/16
Odoo nuguu Laitai hyag chin ytaa dalimdyyyylj mungu ideh argaa oloh geed chichreed e****eeee yanaa
Зочин · 2013/12/16
Өөрсдийгөө хордуулж байж хүн чамайг хордуулаад байгаа юм шиг ******лаж болохгүй. 17 18-р зуунд европ ийм л утаатай байсан ү************ мөхөлгүй даваад гарчихсан монголчууд бид ч гэсэн хэдхэн жилийн дараа даваад гархал болно. Хэзээ ч битгий юм хийж байгаа нэгнээ ******лж чичлэж бай. Монгол орны хөгжил хэдхэн улс төрчидөөс бус иргэн бүрийн дор бүрнээ ухаантай бодолтой л явах нь улс орныг маань жинхэнэ хөгжил дэвшилд хүргэнэ
Зочин · 2013/12/16
энэ нь ээлжит шоу нь болно л доо. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй, өндөгний үнэ 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй юм хэмээн хээв нэг залж суугаа нөхөр утаа бүр ч амархан зална байлгүй дээ.