АТГ гэж төсвийн мөнгийг ховх сордог нэгэн газар байна. Энэ байгууллагын үйл ажиллагаа Сонгуулийн өмнөх жилүүдэд идэвхжиж, сонгуулийн дараагаас эхлэн нам гүм болдог.

Ганц нэгэн жараахай шүүрээд л сууж байдаг гэхэд нээх их хэлсдүүлсэн болохгүй биз. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүд, сайд, дарга нарыг авлигачин биш гэдгийг батлаад суудаг болсон бололтой юм. Урьд нь Зам тээврийн сайд А.Гансүх твиттер хуудсаараа нэгэн хүнтэй муудалцаж, нэгэн рүүгээ дайрч давшилсаны эцэст өөрийгөө шалгаж, өгөх хүсэлтийг АТГ-т гаргаж байсан. Дараа нь Хотын дарга Э.Бат-Үүл мөн л өөрийгөө шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргаж байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар энэ сарын 10-ны өдөр өөрийгөө АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргажээ. Ямартай ч манай улс төрчид өөрийгөө АТГ-т шалгуулахаар биеэрээ хүсэлт гаргадаг “мод” дэлгэрээд байна. Сайшаалтай ч юм шиг.

 

            Ц.Оюунбаатар мөн л сайд, хотын дарга нарын адилаар өөрийнхөө авлига авагүйг нотлохоор бичиг илгээжээ. Энэ сарын 2-ын өдөр Налайх дүүргийн татварын хэлтэст ажиллаж байгаад Төрийн албаны тухай хууль зөрчин халагдсан Н.Энхээ нь "Ц.Оюунбаатарын болон татварын олон булхайг мэддэг" гэх утгатай мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар өөрийгөө нэг мөсөн сайн шалгуулаад авахыг хүсч, АТГ-т хандсан аж. Эрхэм гишүүн хэлэхдээ "Монголын төр ариун байх ёстой. Үүний төлөө эх оронч Монгол цустай хүн болгон чадах боломжоороо тэмцэх ёстой. Ер нь төрийн өндөр албан тушаалтантай холбоотой авлига, гэмт хэргийн асуудал яригдаж, хэвлэлээр мэдээлэл цацагдвал өөрийгөө гэм буруугүй, гүтгэж байна гэж хэлэхээсээ илүү хүсэлтээрээ хууль хяналтынб айгуудлагаар шалгуулаад үнэн мөнийг нь тогтоолгох нь зүйтэй. Энэ бол зарчим. Үүнийг мөрдөн ажиллаасай гэж боддог. Хэрэв тухайн хяналтын байгууллага шалгаад буруутайг нь тогтоовол хариуцлага хүлээх учиртай. Тэгэхгүй бол нэн, худал нь мэдэгдэхгүй баахан мэдээлэл тарахад өөрөө үгүйсгээд л өнгөрдөг. Ингэх тусам олон түмний итгэх итгэл нь ч алдарсаар байна. Энэ парламентад чинь дандаа л авлигачин, гэмт хэрэгтнүүд бүгдэг, нуувчинд ордог юм биш үү гэсэн хардлага олон нийтэд өргөн тарсан үед өөрийгөө нэг сайн шалгуулаад авья гэж бодсон юм" хэмээв.

 

            Н.Чинзориг