У.Xүрэлсүхийн засгийн газар хуулиа баривал дэд сайдтай байх нь
2017/10/03
Гүйцэтгэх засаглал огцрох бүрийн дараа жинхэнэ хариуцлагатай, ариун журамт Засгийн газар байгуулах шаардлага тулгардаг нь жам. Эрх баригчдаа иргэд нь сонгодог ямар ч оронд ядаж тийм дүр үзүүлэхгүй бол болохгүй л дээ. Засгийн газарт багтаагүй улстөрийн нам, фракцууд нь ч гүйцэтгэх засаглал ариун ажиллахад юу шаардлагатай талаар санал, шүүмжлэл хөврүүлнэ.
Энэ хоёрын зааг дээр зөвхөн нийтэд таалагдах гэсэн өнцгөөс харсан бодлогогүй явдал болчих гээд байдаг талтай. Сайхан харагдах, сайн ажиллах хоёрын зөрүүг бодож үзмээр байна гэсэн санаа. Сүүлийн үед дэд сайд бол дэмий зүйл гэх үг мэр сэр гарах боллоо. Гэвч дэд сайдгүй ажилла гэдэг шаардлага бол Засгийн газраа муу ажилла гэсэнтэй агаар нэгэн юм. Ийм “бор шувуу”-г огцорсон, эсвэл Засгийн газарт багтаж чадаагүй гомдогсдын талаас санаатай нисгэх нь бий.
Аливаа яаманд хамгийн завгүй хүн нь дэд сайд байдаг. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн дөрөвт “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заалт бий. Үүнээс ургуулаад харахад л “гэрийн ажил” нь барагдахгүй их гэдэг нь илт. Салбарынхаа онцгой, шуурхай бэлэн байдлын асуудлыг хариуцах бол нэг хэрэг. Мөн салбарын ганц сайд бүх уулзалт, хуралд оролцоод санаа сэдэл аваад явж амжихгүй нь ойлгомжтой. Хэрэв сайд гадаад, дотоодод хурал чуулганд оролцохоор явбал дэд сайд орлогчийн үүрэг гүйцэтгэнэ. Үүний дээр хуулийн төслүүд дээр “махарч” суудаг хүмүүс. Жишээ нь, одоогийн Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл нарыг аваад үзье. Танигдсан, туршлагатай, боловсролтой, чадалтай ийм дэд сайдууд их ажил нугалж, салбараа өөд нь татаж, хууль эрхзүй, улс орны эрх ашгийг урагшлуулж байдагтай мэдээлэлд ойрхон хэн ч маргахгүй.
Тийм ч болохоор дэлхийн бүх орны Засгийн газар дэд сайдтай байдаг юм. Манайх Х.Чойбалсангийн үед ч дэд сайдтай байлаа. Ю.Цэдэнбалын үед нэг яам 3-4 дэд сайдтай байгаад нэгдүгээр орлогч нь санхүүгээ хариуцаад явдаг байсан нь түүхээр ярих юм бол саяхны явдал. Дэд сайдыг цомхотгочихоор төсөв мөнгө хэмнэгдэнэ гэдэг ганц шалтгаар далайлгаад байж болмооргүй байна. Өнөөгийн хямралтай нөхцөлд танаж болох бүх зардлаа хумих зөв. Гэтэл дэд сайд 865 мянга, туслах нь 500 мянган төгрөгийн цалинтай байдгийг юу гэхэв. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалингийн хэмжээнээс ч бага гэсэн үг. Улсын үйлдвэрийн газрын захирлуудын атаа хөдлөм цалин, урамшуулалтай харьцуулах ч аргагүй. Хувийн барилгын компанийн инженер ч үүнээс илүүг авч байгаа. Үүнийг хэмнээд төсөвт нэмэр болох уу даа.
Улс төрийн албан тушаал хэдий ч дэд сайдыг намдаа олон жил зүтгэсэн хүмүүсээр тавьдаг. Тийм хүмүүстээ итгэж энэ хариуцлагыг үүрүүлдэг. Итгэгдсэн, хариуцлагатай хүмүүст ёс зүй байдаг энгийн логик энэ албан тушаалд үйлчилсээр ирсэн. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд асуултад хариулахдаа “Өвөл хаяанд ирсэн байна. Яамдыг нэмж хассанаар амжилт олохоор цаг хугацаа өнгөрсөн. Засгийн газрын бүтэц хэвийн ажиллах ёстой. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, тамга тэмдэг солигдохгүй” гээд шулуухан хэлчихэж байна лээ. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8-д “Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн байна. Хэрэв шинэ Ерөнхий сайд хэлсэндээ хүрээд хуулиа бариад явах юм бол дэд сайдтай байх нь.
Хэдийгээр дэд сайдын асуудал Засгийн газрын тухай хуульд байдаг ч нийтэд таалагдах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн аль нэгэн улстөрч өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барих бололцоотой. Олны дунд яриа тараагаад тэр нь дэмжлэг авах шинжтэй бол хууль санаачлаад дүрэмгүй тоглодог улстөрчид эрх баригч намд ч, сөрөг хүчинд ч байна. Ялангуяа жижиг 76 тойргоос сонгогдож байгаа үед УИХ гишүүд алдаа дутагдалтайг нь мэдсээр байж олны эсрэг болчих вий гээд хууль баталчихсан явдал бий. Түүнийгээ давтчих юм бол өнөөгийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам эсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэсэн урт нэртэй яамуудаа дэд сайдгүйгээр авч явахад бэрх шүү.
Үндэсний шуудан сонин
Зочин · 2017/10/03
har darvaanaa fm-dee ochij har tsandelegtee huchinduul
Зочин · 2017/10/03
har darvaanaa fm-dee ochij har tsandelegtee huchinduul
Зочин · 2017/10/03
har darvaanaa fm-dee ochij har tsandelegtee huchinduul
Зочин · 2017/10/03
har darvaanaa fm-dee ochij har tsandelegtee huchinduul
Зочин · 2017/10/03
har darvaanaa fm-dee ochij har tsandelegtee huchinduul
Зочин · 2017/10/03
даравгар дарваан ал
Зочин · 2017/10/03
даравгар дарваан ал
Зочин · 2017/10/03
даравгар дарваан ал
Зочин · 2017/10/03
даравгар дарваан ал
Зочин · 2017/10/03
даравгар дарваан ал
Зочин · 2017/10/03
ЭНЭ ДАРВААН ХАР ПЯЗДА ЧИНЬ ЮУ ЗАХИАЛГААР БИЧУУЛЭЭД БАЙГАА ПЯЗДАВ????? ЧОЙБАЛСАН 3-4 ДЭД САЙДТАЙ БАЙСАН Ч ГЭХ ШИГ..... ТЭР ХУН ЧИНЬ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ, Еренхий сайд, НАМЫН ДАРГЫГ ХАВСАРЧ БАЙСИЙМ...??!!!!!! ЭНЭ МАНГАРЫГ ЦАНДЭЛЭГ ХУЧИНДЭЭГУЙМУУ???? ХАР ДАРВАЙСАН......:)))) хахахаах