Өлсгөлөн гурав дахь өдрөө үргэлжилж байна
2013/12/22
Өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан аймгийнхаа Хүүхэд залуучуудын паркад гэр барьж, өлсгөлөн зарлаж эхлээд байгаа.
Энэхүү өлсөглөнд 30-58 насны таван хүн байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь эмэгтэй гэнэ. Өчигдөр мөн тэдэн дээр нэг хүн нэмэгдсэн бөгөөд өөр бусад 16 хүн өлсгөлөнд нэгдэх хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Тэдний биеийн байдлыг эмч нар байнгын хянаж байгаа бөгөөд өчигдөрөөс эхлэн заримынх нь цусны даралт ихэсч, бие нь хямарчээ. Өлсгөлөн зарлаж буй хүмүүс Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо ямар ч эрхзүйн чадамжгүй учраас намын хороог татан буулгах, сонгуулийн тов зарлах гэсэн хоёр шаарлагыг тавьж байгаа бөгөөд өөрсдийн тавьсан шаардлагыг биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгджээ. Тэд дээрх хоёр асуудлыг шийдэхийг шаардсан албан бичгээ намын Хэрэг эрхлэх газар, дотоод санхүүгийн хороо, хяналтын ерөнхий хороонд хүргүүлсэн байгаа гэнэ. Өлсгөлөн зарлагсдыг үзэж буйгаар аймгийн АН-ын хорооны 99 гишүүнийг дахин сонгох хэрэгтэй бөгөөд одоогийн сонгогдсон 93 гишүүн дийлэнх нь “Бурхан халдун” группынхэн, тэдний найз нөхөд, ахан дүүс бөгөөд АН-ын даргаар “Бурхан халдун”-ы захирал Мөнхдаш ажиллаж, намыг бүхэлд нь өмчилсөн байдалтай байгаа аж. Иймд намын анхан шатны үүрүүдэд сонгууль зарлаад чин шударгаар өрсөлдөн гарч ирэх ёстой гэж үзжээ. П.АЛМАС
Зочин · 2013/12/23
Bitgii too ayaanda bolino
na · 2013/12/23
ene zov shuu Monhdashiin garaas garval bidnii 10 hun Darhanii AN -d elsene
Зочин · 2013/12/23
Yum bolgoniig ingej hucheer zohitsuulah geed hereggui dee... yaria heltsee baij boldoggui yum... Durgui hursen yum burtee ingej olsgolon zarlaad baival hachin l yum boloh yum baina.