Утаа нь Баатар, Хог Баатар...

Сүүлийн хэдэн жил Нийслэл хот утаандаа дарагдаад өнгө зүс гундуухан байх болсон. Үүний хажуугаар бас нэгэн Улаанбаатар нэрийг гудайлгаж байгаа зүйл нь хог.

Хогийг хүн төрөлхтөн тарьж буй. Жишээлбэл, бид дэлгүүрээс худалдаж авсан болгоныг дагаж хог ирдэг. Та үүнийг сайн мэдэх л байх. Та наад зах нь төмс, лууван, сонгино, талх худалдан авахад бүгд тус бүр гялгар уутанд хийдэг билээ. Ингээд л хог бас л дагалдаж байгаа нь тод жишээ.

“Гялгар уут” байгаль дээр 100-400 жилийн дараа задардаг

Дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Гялгар уут задардаггүй хог бөгөөд байгаль дээр 100-400 жил оршиж таныг болон үр хүүхэд цаашлаад байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж, газрын хөрсийг үхүүлдэг. Мөн  химийн хорт хий  ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болж өгдөг байна. Монгол Улсад нийлэг материалтай уутыг савлагааны зориулалтаар оруулж ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд технологи нь хоцрогдсон энэ төрлийн үйлдвэрүүдийг хөрш орноос олноор оруулж ирэх болсон. Гэтэл хөгжингүй орнууд ийм үйлдвэрүүдийг багасгах, хасахад анхаарч, ялангуяа Европын холбооны улсууд идэвх санаачилгатай ажиллаж байна.  Гялгар, нийлэг материалтай уут нь савласан бүтээгдэхүүнтэйгээ урвалд орж, органик уусгагч бодис үүсгэн хүний элэг ходоодыг шархлуулж, улмаар улаан хоолойн үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. Гялгар уут нь задрахгүйгээр 400-500 жил хөрсөнд байж, байгаль орчныг бохирдуулж, хордуулдаг, шатахдаа хүний биед хортой хий ялгаруулдаг учраас 2010 оноос нимгэн буюу бидний хэлж заншсанаар арван төгрөгийн уутыг үйлдвэрлэх, худалдахыг хориглосон хууль баталсан ч энэ  амьдрал дээр огт хэрэгжээгүй. Тухайн хууль баталсан хэдэн өдрөө хэдэн сүлжээ дэлгүүрийг цаасан, даавуун ууттай бол хэмээн айлтвар айлдсанаас биш. Иргэд ч нэг хэсэгтэй гялгар уутны хор нөлөөг ам хуурайгүй ярьсаар эл хууль замхран алга болсон.
 

“Азийн цагаан дагина” нэр хогны уутан дээр заларсан нь

Хогны ногоон өнгөтэй, , 80*45см-ийн хэмжээтэй, нүүрэн талдааХоггүй Улаанбаатар-Азийн цагаан дагина”, “Хогоо бүү ил хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газраа байрлуулна уугэсэн бичигтэй.

Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн захирамжаар хогны шинэ менежмент хэрэг­жүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь нийслэлчүүд хогоо ил задгай хаядгаас хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигддөг байсан. Тиймээс өөрсдийнхөө эрүүл мэнд болоод ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчлөхийн тулд нийслэлийн өрх бүрт сар болгон 15 ширхэг хогны уут өгч байхаар болсон.  Энэ уутанд аж ахуйн нэгж,  айлууд хогоо хийн хогийн цэгт хаянгуут ТҮК-ийн хогны машин ирээд авчихна. Иргэдэд ямар ч түвэг чирэгдэл болохгүй. Ийм шинэ менежмент  хэрэгжүүлснээр гэр хорооллын жалганд, орон сууцны зам дагуу хөглөрдөг үүсмэл хог үүсгэхгүй байх зорилготой хэмээн тодотгож байсан.

Мөн Д.Энхсайхан: “Нийслэл 187 мянган өрх­тэй. Хот жилдээ есөн тэрбум гаруй төгрөг хогны уутанд зарцуулна. Энэ уут маань дэл­хийн жишгийн дагуу үйлд­вэрлэгдэн айлуудад очно. Харин 187 мянган өрхдөө яаж хүргэх вэ гэхээр 152 хороо бүрээс айлуудынх нь нийт тоог авчихсан учраас хэсгийн ахлагч нар тэдгээр өрхдөө сар бүрийн эхэнд хогны уутаа тарааж байх юм. Цагаан даваа дахь хог боловсруулах үйлдвэр энэ ондоо ашиглалтад орно. Энэ үйлдвэр дахин боловсруулах боломжтой хогийг ангилан ялгаж боловсруулан бүтээг­дэхүүн гаргах зорилготой. Түүнчлэн Нарангийн энгэр дэх хог боловсруулах үйлдвэр гял­гар уут боловсруулан  ха­шаа, хашлага хийж байна. Ямартай ч, Цагаан давааны хог боловсруулах үйлдвэр нийслэлийн хогны 20-30 ху­вийг боловсруулах хүчин чадалтай байна” гэж ярьж энэхүү ажлаа эхлүүлсэн.

Гэтэл өнөөдөр тэрхүү хог дахин боловсруулах үйлдвэр нь ашиглалтад орох нь бүү хэл чимээ анир ч алга.

Өнөөх ногоон уутыг идэвхитэй тараадаг байсан хорооны ажилтнууд ч залхуурч эхэлж байгаа бололтой. Өнөө өглөө орцноосоо гарах гэж байхад “12, 1 сарын хогны уутаа хороон дээрээс хэсгийн ахлагчаас ирж авна уу” гэсэн зарлал тавьсан байх юм.

Энэхүү зарлалын дагуу уутаа очиж авдаг хүн хэр бол. Мөн зарлалыг уншдаг хүмүүс олон болов уу. Орон  сууцанд амьдардаг айлууд хогоо ихэвчлэн гялгар уутанд хийж хаядаг. Одоо хогоо хаяж буй байдлыг харахад ихэвчлэн ногоон уут гэхээсээ илүүтэй нөгөө өмнө нь хэрэглэдэг уут хэвээрээ байсаар л...

Иргэдийн зүгээс энэхүү хогны уутыг магтахаасаа илүү шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, хогны уутан дээр “Хоггүй Улаанбаатар-Азийн цагаан дагина” гэж бичээд байхдаа яахав дээ. Ингэж бичлээ гээд бид хогоо бүгд энэ уутанд хийнэ гэж юу байхав. Мөн уг уут нь хэт том болохоор гэртээ байлгаж хогоо хийхэд дүүрэх гэж уддаг. Дүүргэх гэсээр байтал өмнөх хог нь үнэр ордог гэж байгаа.

Өглөө бүр ажилдаа явахад ТҮК-ийн ажилчид замаар нэг хөглөрсөн ундааны сав, тамхины иш, гялгар уутыг цэвэрлэсэн хэвээр. Уул нь ногоон уутыг хэрэглэснээр ил задгай том хог байхгүй болно гэж байсан шиг санагдах юм.

Хогны байдалтай танилцахаар газар дээр нь УИХ-ын гишүүн, сайд, дарга хэнбуйга нь ч очиход бол гэр хорооллын гудамж, гуу жалга, дов бол цэвэр цэмцгэр байталтай угтана. Гэтэл тэднийг шалгалтаа хийгээд буцсаны дараа нь гудамж, жалга эргээд л хэвэндээ орж хогондоо дарагдаж эхэлдэг нь нууц биш.

Ногоон уутанд “Гурван тэрбум” төгрөг зарцуулсан гэдэг. Үүнийхээ оронд өөр ажил хийж болно доо. Энэ оны хамгийн их мөнгө үрсэн, Хамгийн нүдээ олоогүй ажил нь Хогны ногоон уут.

Х.Даваа