Ардчилалын гурван тулгуур болсон

1.Хууль тогтоох засаглал

2. Гүйцэтгэх засаглал

3. Шүүх засаглал

Өрх тусгаарласан байдалтай байж ардчилал баталгаатай байна .

 Муу муухайг эрхлүүлж болдог юм уу??? !!!  Ардчилалыг цогцлоон байгуулна гэж Монгол орон шийдвэр гаргасан шүү дээ. Хууль тогтоох засаглал нь  Гүйцэтгэх засаглалтай хутгалдана гэдэг бол Монголын төдийгүй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг.

 Хууль тогтоох засаглалыг гүйцэтгэх засаглалаас хараат бус байдалтай байлгах хуулийг төрийн тэргүүн та санаачилсан боловч 2016.07.01-нээс эхлэн хэрэгжүүлнэ гэдэг нь хүн төрөлхтний үнэт зүйл болох Ардчилалын эсрэг гэмт хэргийг өнөөдрөөс эхлээд 3 жил гаруй хугацаанд эрхлүүлнэ гэсэн үг??? !!!

Монгол орон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээ 3 жил гаруй үйлдэнэ гэж Монгол төдийгүй дэлхий дахинд зарлаж байна.

Төр бол Алтанхуягийн төлөө байж болохгүй, Ардчилсан намын төлөө ч байж болохгүй.

Монгол орныг дэлхий харж байгаа шүүдээ.

 Монголчууд Хүн төрөлхтний түүхэн гайхамшиг бүтээсэн ард түмний хувьд алдаагаа цаг, минут алдалгүй засаж, хүн төрөлхтний бахархал болж, хүн төрөлхтөн монголоор бахархаж, хүндлэх ёстой биздээ.

100 нас ч хүрэхгүй Алтанхуягийг хүндэлж Төрийн нэр хүндийг барьж болохуу?

 Нэгэн муу ТББ болох Ардчилсан намын эрх ашигийг бодолцож Монгол Үндэстний нэр хүндийг дэлхийд муу муухайгаар харуулж болохуу?

Ардчилал өнөөдөр монголд ашиг хонжоо хайгчдын ил дээрэм л боллоо.

Өнөөдөр ардчилал зөвхөн улс төрийн уриа болж,эрх чөлөө  гэж тоть шувуу адил ярин өөртөө ардчилагч гэсэн нэр зүүсэн хуурамч дүр эсгэгч нарын яридаг үг  л болж үлдлээ. Монголд яагаад ардчилалыг ингэж доромжилж чадаж байна. Хэлэх үг алга??? !!!

Ардчилал бол ардчилал гэсэн нэрээр төр барьж ард түмнийг луйвардаж  байгаа хэдэн нөхөдийн хийдэг ажил болсон байна шүүдээ

Монголын улс төрд байгаа хүмүүс ардчилалын анхан шатны ч ямарч боловсрол алга. Ядаж ардчилалын талаар сурсан,суралцсан, мэдсэн мэдлэг, мэддэг, чаддаг юмтай, үнэн байсан бол итгэхсэн.

Гэтэл хий хоосон ардчилал гэж ярисан Төрийн хулгайчууд  л байна шүүдээ.

Энэ байдал нь одоо ч ил гарсаар байна.

Ардчилалын талаар ямарч мэдлэг байхгүй,сурсан зүйлгүй байж худлаа ардчилал Монгол ардчилсан орон, ардчилсан улс гэж ярих юм ичээсэй.

“Төр бүтээн босгох”  (State building )тухай бичсэн , Үндэстэнийг  бүтээн босгох” (Nation building) , “Оюуныг бүтээн босгох ”(Mind building ) гэх мэт номыг уншсан улс төрч яг хэд байна ?

Монголд Ардчилал гээд орилоод байгаа хүмүүс яг үнэндээ ардчилалаа ч мэдэхгүй худлаа хийрхсэн,солиотой, галзуу, сэтгэл мэдрэлийн өвчтэй, ээжийнхээ өврөөс гараагүй, далан нас хүрсэн ч нялхаараа,авгайгаасаа өөр хүн таньдаггүй хүүхдээсээ өөр хүнгүй,авгайгынхаа хормойг ертөнц гэж ойлгосон хүмүүс байна шүүдээ.

Ардчилалын тогтолцоогоо ч мэдэхгүй улс төрч нэртэй сүгнүүд их олон байна шүү…..

Бид өөрсдийгөө яаж ч хөөргөж болно. Ардчилын үлгэр жишээ орон, Ардчилал монголоос эхлэлтэй ч гэж бурж болно.

Хүн ард аа??? !!!  Монголыг ардчилсан улс гэж та нар арай итгээд байгаан юм биш биздээ

Парламентийн гишүүд засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн хуулийг баталсан тэр өдрөөс хэрэгжүүлж эхэлснээр Монголын төр Монгол үндэстний нэр хүнд дэлхий дахинаа алдарших нь тодорхой.

Засгийн газар тогтвортой байх хэрэгтэй гэдэг бол шалтаг.Муу муухайг цаг дор нь таслан зогсоох биш өөхшүүлнэ гэсэн үг. Муу муухайг өөхшүүлдэг нь тэгээд төрийн тэргүүн байх уу?

Монголын төр Монгол үндэстнийг муухай харагдуулж байна.

Хэрвээ Алтанхуягыг тогтвортой байлгахын тулд төр байвал хүн төрөлхтний түүхэнд Монголын төр, Монгол үндэстэн хар толбо болж үлдэх нь тодорхой,харь хэлээр доромжилж , муу муухайгаар дуудаж , зарчимгүй эрхэлж, хүн төрөлхтний соёл иргэншлээ ч ойлгодоггүй Монголын төр , Монгол үндэстэн гэж дуудуулах ёстой юм уу?

 Монголын төр, Монгол үндэстэн зарчимч байж, үнэн байж, итгэлтэй байж, хяналттай байж, утга учиртай байж, зөв байж хүн төрөлхтний гайхамшигийг бүтээнэ шүүдээ.

Монгол агуу амбицийн амин сүнс ичээнээсээ гарч өөдлөн мандах болтугай.

Б.Буджаргал