О.Баасанхүү гишүүн сэтгүүлчдийн нүдэн дээр Ерөнхий сайдад сануулга өгнө
2014/01/01
Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт "Ерөнхий сайдын 30 минут" уулзалтыг сэтгүүлчидтэй хийдэг билээ. Тэгвэл тэрбээр 12.30 цагт Төрийн ордны А танхимд мэдээлэл хийх юм байна.
Түүнийг мэдээлэл хийх үеэр О.Баасанхүү гишүүн оролцож, сэтгүүлчдийн нүдэн дээр Ерөнхий сайдтай тохирсон тохироогоо сануулах гэнэ. Тэрбээр энэ талаар ярихдаа “Би Ерөнхий сайдад “Та утсаа олонд дэлгэх үү, үгүй юу. Ганцхан үгээр хариулаач ээ” гэсэн. Би хэвлэлийнхнээс нэг зүйлийг гуйж байна. “Ерөнхий сайдын сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг 30 минутаас гуравхан минутыг нь өгөөч ээ” гэж би хэвлэлийнхнээс уриалж байна. Ерөнхий сайдаас хэвлэлийнхний өмнө ганцхан зүйлийг л асуумаар байна. “Ерөнхий сайд аа та утсаа утсаа олон нийтэд дэлгүүлэхийг зөвшөөрч байна уу” гэж асуумаар байна.
Яагаад гэвэл 14138 иргэн Төрийн албан хаагчийн эмнэлэгийг авахаар надтай нэгдсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд Ерөнхий сайдад тэр шаардлагын бичгийг нь өгчихсөн юм. Одоо болтол хариу байхгүй байгаа. Түүнчлэн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайдаас бичиг авч ир гэсэн. Ямар бичиг авч ир гэсэн бэ гэвэл Үндсэн хууль зөрчсөн, эвсэл зөрчөөгүй гэсэн бичиг аваад ир гэсэн. Энэ хүн бичиг өгөхгүй байна. Гэхдээ Өргөдөл гомдлын тухай хуулиар би нэг сар хүлээхээс өөр аргагүй. Тэгээд нэг сар болоод энэ хүн бичиг өгөөгүй учраас сайн дураараа зөвшөөрч байна гэж үзээд дахиад өргөдөл гаргах боломж нь надад байна” хэмээн ярьсан юм. Ямартай ч эрхэм гишүүн "Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад орж Ерөнхий сайдад сануулга өгөх нь ээ.
Х.МАНДАХ
Зочин · 2014/01/10
Надад нам энэ тэр хамаагүй. МАН 20 гаруй жил төр барилаа. Хичнээн айл, өрх гэр бүлийг самрав. Хамгийн сүүлд нь сонгуулийн амлалт гэж улсын санг хоосоллоо. Жнь: Жилд 100 орчим км засмал барьдаг байсан юм биш үү Нөгөө Там-очир хаа явна вэ гм. Гэтэл Алтанхуяг 1800 орчим км зам барьчихлаа гэсэн шүү. Огцруулаад хэнийг сонгох гэж байгаа юм бэ. Арай Энхбаяр, М.Энхболд биш биздээ тэгэж тэнэгтэв...
Зочин · 2014/01/07
Baasanhuud amjilt
Зочин · 2014/01/07
Sanuulsan shig sanuulaach chadahgui bj naad gar chini udahgui ogtsrono ****anhuu naadahaa ***naad..
Зочин · 2014/01/03
Yag unen,shitboy medreliin emchid bas handah heregtei,bas!!!!!
Зочин · 2014/01/02
Shal hudalch ERUNHII saidtaiga uzej tarah heregtei shuu