Эрчүүдийн хорих руу илгээсэн хэмээн трансжендер иргэн гомдол гаргажээ
2018/01/29
28 настай трансжендер Тара Хадсон өөрийг нь эрэгтэйчүүдийн хорих газар руу илгээсэн Британийн шүүхэд гомдол гарган тус газрын эргүүлээд шүүхэд өгчээ.
-
1Тэрбээр хоригдож байх хугацаанд бусдад гадуурхагдан бусад хоригдолууд түүнийг хөхөө гаргахыг шаардаж, ална хэмээн заналхийлэхээс гадна бэлгийн дарамтад өртсөн хэмээн гомдол гаргажээ. Тара Хадсон нь барментэй муудалцан биед нь халдсан хэргээр эрэгтэйчүүдийн шоронд хоригдсон аж. Тус газар долоо хоног хоригдсон ба зохих газар өргөдөл гаргасан 150 мянган хүний дэмжлэг бүхий гарын үсэг цуглуулснаар хорих газраа өөрчлөн эмэгтэйчүүдийн хорих руу шилжжээ.
-
2Тара гоо сайхны мэс заслаар хөх хийлгэн гормоны эмчилгээ хийлгэсэн бөгөөд бичиг баримт дээрээ хүйсээ сольсон гэх өөрчлөлт хийгээгүй учир түүнийг эмэгтэй гэж үзэх боломжгүй хэмээн шүүхээс эрчүүдийн хорих руу илгээсэн юм. Тиймээс хуулийнхан Хадсон бол эрэгтэй учир хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ. Эр, эм гэх хүйсний маргаантай энэ хэргийн шүүх хурал ирэх сард Лондон хотноо болох гэнэ.
-
3