Нүүр будалтын гайхамшиг буюу өвчинд шаналсан бүсгүйчүүдэд өгсөн сэтгэлийн дэм
2018/03/05
Дэлхийн хамгийн алдартай мэйк ап артист Гохар Аветисян мэргэжилдээ гарамгай нэгэн бөгөөд тэрбээр нүүр будалтын гайхамшиг гээчийг олон хүнд мэдрүүлжээ. Тэрбээр саяхан нэгэн сайн үйлсийн аян өрнүүлж, бүсгүйчүүдэд урам зориг өгч тэдний гадаад үзэмж гоо сайхан төрхийг нь нээн илрүүлснээр цаашид тэд амьдралын төлөө тэмцэх урам зоригтой бүсгүйчүүд болжээ.
-
1
-
2Жулия гэх энэ бүсгүй өөрийн гадаад төрхийг ингэж өөрчилсний дараа өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдэн хорт хавдартай тэмцэх эмчилгээгээ дахин үргэлжлүүлэн хийлгэхээр болжээ.
-
3Нүүрэндээ төрөлхийн мэнгэтэй төрсөн Лили хоёр ч удаа мэс засалд орж мэнгээ арилгуулах ажиллагаа нь бүтэлгүй болжээ. Харин Гохар түүнд будалт хийснээр өөртөө итгэх итгэлийг өгчээ.
-
4Дагестанаас ирсэн Жамила бага насандаа гал түймэрт өртөн арьс түлэгдэн нүүрэндээ сорвитой болжээ. Харин Гохар түүний Дагестанаас ирэх онгоцны тасалбарыг нь өөрөө даан улмаар нүүр будалтыг нь хийж түүнд өөрчлөлт хийжээ.
-
5Хоёр хүүхдийн ээж тэрбээр өөрийгөө ийм гоо үзэсгэлэнтэй гэж огт бодоггүй байжээ.
-
6Нүдний гажигийн улмаас Влад 15 удаа хагалгаанд орж байжээ. Гохарын нүүр будалтын ачаар энэ бүх асуудлаа хялбархан нуух чадвартай болсон байна.
-
7Гохар энэ эмэгтэйтэй санамсаргүй байдлаар уулзан гадаад төрхийг нь өөрчилж өгчээ.
-
8Екатеринагийн хорт хавдар 4 зэрэгтээ орсон ч тэрбээр өвчинтэйгээ тэмцсээр байгаа аж. Гохар түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гадаад төрхийг нь ийм болгожээ.
-
9Гохар эмэгтэй хүн бол Холливудын од шиг болж чадна гэдгийг батлахаар Ташкент явж энэ эмэгтэйг ингэж өөрчилжээ.
-
10Хорт хавдарын химийн эмчилгээний дараах шатандаа явж байсан энэ эмэгтэйд сэтгэлийн дэм өгч мөн л гайхалтай өөрчлөлт хийжээ.
ЗОЧИН · 2018/03/05
ЁСТОЙ ГАЙХАМШИГТАЙ , ИД ШИДТЭЙ ГЭМЭЭР . . .
Зочин · 2018/03/05
Гайхамшигтай