Хамгийн тансаг жимс болох Цагаан гүзээлзгэнэ
2018/04/05
Ихэнх хүмүүс цагаан гүзээлзгэнэ байдгийг тэр бүр мэддэггүй. Энэ төрлийн жимсийг Япон жимсний захаас харж болох хэдий ч энэ нь тансаг хэрэглээнд ордог гэнэ.
-
1
-
2Цагаан гүзээлзгэнийг одоогоос таван жилийн өмнө анх бий болгон ургуулж авчээ. Японы Ясухито Тэшима гэх эр өөрийн фермдээ шинэ төрлийн гүзээлзгэнэ гарган авсан нь тухайн үед тун содон жимс болж чадсан. Тэрбээр маш олон жилийн хөдөлмөрийн ачаар гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр хамгийн тансаг төрөл зүйлийн гүзээлзгэнэ жимсийг бий болгожээ.
-
3Цагаан гүзээлзгэнэ нь улаан болон бусад төрлийн жимснээсээ хэмжээгээр ялимгүй жижиг. Гадаад үзэмжийн хувьд улаан гүзээлгэнэтэй төстэй ч өнгөний хувьд цайвар ягаандуу ч гэмээр. Амтны хувьд усан үзэм, карамель, ногоон навч, хан боргоцойн амтны нийлэмж гэмээр.
-
4Цагаан гүзээлзгэнийг хавар болон зуны улиралд ургуулан хурааж авдаг. Гүзээлгэнэ дэх найрлага, агууламж нь ерөнхийдөө улаан гүзээлгэнэтэй ижил.
-
5