Ханш нээх өдрөөр Хятадад ийм бизнес ихээхэн газар авчээ
2018/04/06
Өчигдөрхөн хаврын урь орлоо хэмээх өдөр буюу Ханш нээх өдөр тохиосон билээ. Азийн орнууд тэр дундаа хятадууд энэ өдрөөр тэнгэр хальсан хүмүүсийнхээ шарилыг эргэн тэдэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Сүүлийн үед энэ уламжлал мөн орчин цагийн хэв маягт орж байгаа аж. Юу гэхээр зарим нэг хүмүүс цаг заваа хэмнэн талийгаачийнхаа шарил руу хүн явуулан өмнөөс нь өргөл өргөн цэвэрлэгээ хийдэг болжээ.
-
1
-
2
-
3Учир нь Ханш нээх өдрөөр үхэгсдийн сүнс шарилаас түр гарч ирдэг хэмээн тэд үздэг аж. Тиймээс энэ өдөр бурхан болоочдын газраараа очин эргэн тойрныг нь цэвэрлэн өргөл барьдаг уламжлалтай.
-
4Энэ төрлийн үйлчилгээг хятадууд сүүлийн жилд ихээхэн ашиглаж байгаа гэнэ. Харин талийгаачийнхаа шарилыг WECHAT ашиглан дүрсийг нь харж, сэтгэлээ хуваалцдаг болсон байна.
-
5
-
6Талийгаачийнх нь шарилыг цэвэрлэн цэцэг жимсээр өргөл өргөн 10 минут WECHAT -аар холбогдох энэ үйлчилгээний хөлс 100 юань гэнэ