”Оршуулах уу, огцруулах уу”
2014/01/15
Өчигдөр Үндсэн хуулийн цэц хуралдлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэртээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилснаар иргэний өөрийгөө өмгөөлөх эрх болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Иймэрхүү жишээ хангалттай олныг бичиж болохоор байна. Хамгийн ойрхон хуралдсан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны мэдээллийг жишээ болгон авсан нь энэ. Энэхүү жишээгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр, Цэц ингэж идэвхтэй ажиллаж байгаа нь тийм ч сайн хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүд ажилтай байгаа нь Үндсэн хууль ямар их зөрчигдөж, Үндсэн хуулийг хэн дуртай нь зөрчин хууль боловсруулж байгаагийн шалтгаан.
Урьд өмнө нь Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага байдаг гэдгийг жилдээ нэг Цэцийн гишүүн томилох асуудлыг чуулганаар хэлэлцэхэд мэддэг байсан гэдэг дэгсдүүлсэн болохгүй. Цэцийн гишүүдийн хувьд ч бараг л “суудлын бөглөө” төдийхөн ажиллаж байсан билээ.
Тэд нэг ёсондоо хийх ажилгүй шахуу байжээ. Харин энэ жаргалтай өдрүүд нь дууссан байгаа юм. Өдөр болгон шахуу хуралдаж, иргэний, аж ахуйн нэгжийн нэхэмжлэлтэй Үндсэн хуулийн заалт зөрчсөн заалтуудтай хуулиуд, Үндсэн хууль зөрчсөн эрх мэдэлтэн албан тушаалтнуудын хэргийг хэлэлцэх болж. Үндсэн хуулийн цэцийн албан ёсны вэб сайтад өдөр болгон мэдээлэл орж, “Цэц хуралдана”, “Цэц хуралдаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргалаа” мэдээлэл өдөр алгасахгүй оржээ.
Тухайлбал, он гарсаар Цэцээс дээрх жишээ татсан хуулийн заалт болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэж Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн юм.
Өнгөрсөн онд ч сард бараг хоёр, гурван удаа хуралдаж байсан гэхээр Үндсэн хуулийн зүйл заалтуудыг бид уландаа гишгэлж, Үндсэн хуульдаа нийцээгүй, чанаргүй, хулхи хууль өч төчнөөн баталж гаргаж байгаагийн нэг жишээ. Үндсэн хуулиа сурталчилж, баяр ёслол тэмдэглээд яваад байгаа атлаа “эцэг” хуулиа огтхон ч ойшоодоггүй, түүнийг алхам тутамдаа зөрчдөг байдал газар авлаа.
Түүнчлэн Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргаж байгаа эрх баригчдын үйлдэл Цэцийн гишүүдийг жинхэнэ залхаан цээрлүүлж байгаа сурагтай. Үндсэн хууль зөрчиж Цэцэд хамгийн их дуудагдсан хүн бол Ерөнхий сайд. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд “Үндсэн хуулиа алхам тутамдаа зөрчиж байдаг Ерөнхий сайдыг гайхаж сууна. Энэ хүн Үндсэн хуулиа зөрччихөөд юу ч болоогүй юм шиг за тэгвэл болилоо гэх юм” хэмээн байр сууриа илэрхийлж байсан талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат саяхан мэдээлэл хийхдээ иш татан ярьж байсан юм.
Цэцэд дуудагдсан, Цэцийн шийдвэр Ерөнхий сайдын эсрэг гарсан жишээг тоолоод ч барахгүй. Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг Урт нэртэй хуулийн заалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөөд байгаа юм. Дараагийн рекорд тогтоож байгаа хууль бол Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль юм. Энэ хуулийн зүйл заалтууд нэлээдгүй олон удаа Цэцийн хурлаар оржээ.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Үндсэн хуулиа зөрчдөг, дураа хүрэхээр хууль зөрчиж дургүйгээ хүрэхээр зөрчсөн шийдвэрээ буцаадаг үлгэр үзүүлээд байхаар хэн бүхэн юу дуртайгаа хийдэг болоод байна. Тиймээс ядахдаа “эцэг” хуулиа зөрчихгүй байх талаар хаа хаанаа анхааръя.
Тун удахгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Тэгэхээр эдгээр заалтуудаа ч аятайхан асуудалгүй, тооцоо судалгаатай хийхгүй бол Цэцийн гишүүд маань ажлаа дийлэхээ болих нь. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр, хуультайгаа зөрчилдсөн хууль тогтоомжууд ар араасаа гарч байгаа учраас “Оршуулах уу, огцруулах уу” хэмээн уриа лоозон барин зогсч байгаа залуусыг буруутгах аргагүй болоод байгаа юм.
Үндсэн хуулийг 40 метр хэвлэж жагсаал зохион байгуулахад бараг л Гиннест бүртгүүлэх ухааны юм ярьж хөөрцөглөж байсан нь эмгэнэлтэй. Харин бид яагаад ингэтлээ их хуулиа зөрчиж байна вэ гэдэг буруугаа өөрсдөөсөө хайхгүй явсаар... Үндсэн хууль маань ч өдөр болгон зөрчигдсөөр. Хууль гууль болсныг өглөө оройгүй хуралдаж байгаа Цэцийн хурлаас өөр олон жишээгээр хөндөж болохоор байна.

Эх сурвалж: www.mminfo.mn