Биеэ үнэлэгч эмээ нарын асрамжийн газар
2018/04/09
Кармен Муноз бол ахмад настай биеэ үнэлэгчдэд зориулсан асрамжийн газрын эзэн бөгөөд дөч гаруй жил Мехико хотын Плаза Лорето гудамжинд биеэ үнэлэгч хийсэн нэгэн. Тэрбээр нэгэн өдөр гудамжнаас өөр толгой хоргодох газаргүй болсон үе тэнгийн биеэ үнэлэгч гурван "ахмад" эмэгтэйг харснаас хойш тэдэнд зориулсан асрамжийн газар байгуулахаар санаа шулуудсан гэдэг.
Ингээд тэрээр 13 жилийн турш хотын удирдлагуудыг лоббидохын хажуугаар нэр бүхий дуучдын дэмжлэгтэйгээр хотын захиргаанаас асрамжийн газрын эрх авчээ. Түүнд 18-р зууны үед баригдсан өмнө нь боксын клуб байсан барилгыг өгч засвар хийснээр 2006 онд ашиглалтанд орж "Casa Hochiquetzal" хэмээн нэрлэгджээ.
Энд 55-80 насны 25 хүн амьдардгийн зарим нь биеэ үнэлсээр байдаг төдийгүй өнгөрөгч 11 жилийн хугацаанд тус газраар 255 хүн дамжсан байна.