НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-нд болно
2018/04/10
НИТХ–ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаан 18:30 цагт өндөрлөлөө. Хуралдааны гуравдугаар хагаст Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах болон бүртгэлээс хасах, түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг гаргахаар болов.
Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий иргэдийг төрийн шагналд уламжлах асуудлыг тэргүүлэгчид дэмжсэн бол шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагад зөвшөөрөл олгох асуудлаар тэргүүлэгчид хаалттай хуралдаж, асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр болж хойшлуулсан байна.
Хурлын төгсгөлд НИТХ–ын ээлжит хуралдааныг 2018 оны 4 сарын 26-ны пүрэв гарагт хуралдуулах товыг баталж, тогтоол гаргалаа.
НИТХ–ын ХМОНХТ