100 айлыг нүүлгэх талаар худалдаа эрхлэгчидтэй уулзлаа
2018/04/16
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн X, XI, XII хороо буюу 100 айл орчмын төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан. Тэгвэл ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан бол өнөөдөр тус газарт үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлдэг иргэдтэй уулзаж санал солилцжээ.
100 айлын барилгын худалдааг гурван үе шаттайгаар нүүлгэнэ гэж мэдэгдсэн байгаа бөгөөд худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэхийн тулд иргэд болон төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн юм.
Харин бизнес эрхлэгчдийн төлөөлөлийн хувьд нүүлгэх асуудлыг дэмжихгүй байгаа ч холбогдох газруудаас нүүлгэх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан байгаа юм. Учир нь тус газар хавиар хөрсний бохирдол ихтэй, хог хаягдалдаа дарагдсан, хот төлөвлөлт алдагдсан. Мөн хулгай дээрмийн хэрэг тонуул дээрэм их гардаг гээд сөрөг үр дагаварууд байнга гардаг тул Нийслэлээс гаргах нь зөв гэсэн шийдвэрийг ИТХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга, удирдлагууд дэмжсэн байна.